Эсэргүүцлийн жагсаалын үеийн сэтгэл хөдөлгөм агшнууд

0

Эсэргүүцлийн жагсаалын үеийн сэтгэл хөдөлгөм агшнуудБид бүгд хүмүүс, энэ бол биднийг нэгтгэдэг зүйл. Гэвч нэгэн тэнгэрийн доор, нэгэн дэлхий дээр амьдарч байгаа атлаа бидний дунд үл ойлголцол, сөргөлдөөн, тэмцэл болдог бөгөөд олон зуун эсэргүүцлийн жагсаал цуглаан хаа сайгүй болсоор ирсэн, болсоор ч байгаа. Энэ нь уг тэмцэлд оролцож байгаа хоёр талд хоёуланд нь зовлон гуниг, шаналал авчрах нь олонтаа. Гэвч заримдаа харгислал, хүчирхийллийн оронд хүмүүс бие биедээ өршөөнгүй энэрэнгүй хандаж, хайр энэрлээ түгээх нь бий. Дараах 30 зураг нь хүчирхийлэл түрэмгийллийн ертөнц дэх хайр хүндлэлийг харуулж байгаагаараа гайхамшигтай юм.

1. Өнгөрсөн оны 12-р сард Украйнд 2004 оноос хойшхи хамгийн том эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд энэ үеэр Киев хотод нэгэн эр цагдаа нарт зориулан төгөлдөр хуур тоглосон юм.
2. 2011 онд Колумбын Богота хотод болсон оюутны жагсаалын үеэр эсэргүүцлийн жагсаалд оролцогч бүсгүй цагдааг үнсэх гэж байгаа нь
 
3. 2013 онд Египетэд байлдааны бульдозерноос шархадсан эрийг хамгаалж байгаа эмэгтэй
 
4. 2010 он, Канад, Торонтод болсон Их хорийн уулзалтын үеэр цагдаа нар үзүүлбэр үзүүлж байгаа алиалагчийн хувцастай жагсагчид
 
5. 2013 он, Тайланд, Бангкокт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр засгийн газрын эсэргүүцэгчдийн нэг, цэрэгт сарнай цэцэг өгч байгаа нь
 
6. 2012, Сан Пауло, шархадсан цагдаагийн ажилтныг аюулгүй газарт аваачихаар тэврэн явж байгаа Бразилийн эсэргүүцэгч
 
7. 2011, Колумб, Боготад боловсролын шинэчлэлтийг эсэргүүцэн жагсагч оюутнуудын нэг хуягласан цагдааг тэвэрч байгаа нь
 
8. 1992, АНУ, Жиоржиа муж, эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийн бамбайнд туссан өөрийн дүрсэнд хүрч үзэж байгаа хүүхэд. Хүүхдийн гэм зэмгүй гэнэн цайлган занг харуулсан энэ зураг маш их алдаршсан ба Жош хэмээх энэ бяцхан хүү 20 жилийн дараа буюу 2012 онд зураг дээрх цагдаатай уулзсан юм.
 
9. 1967, Виржиниа мужийн Арлингтонд Вьетнамын дайныг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаад цэцэг өгч буй бүсгүй
 
10. 2012, Румыний Бухарестэд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаад нэгэн жаалхүү зүрхэн хэлбэрт агаарын бөмбөлөг өгчээ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлтээс үүдэн эхэлсэн энэ жагсаал тэр даруйдаа аймшигтай мөргөлдөөн болж, эцэстээ тус улсын ерөнхий сайд албан тушаалаасаа огцорсон юм.
 
11. 2009, Тегеранд болсон жагсаалын үеэр эсэргүүцэгчдэд зодуулсан цагдааг хамгаалж байгаа энгийн иргэд
 
12. 2013, Болгар, Софи хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр уйлж байгаа цагдаа болон эсэргүүцэгч. Ядуурал болон авилга, хээл хахуулийн эсрэг гудамжинд жагссан оюутнууд болон эсэргүүцэгчдийн дундаас олон хүн гэмтэж бэртсэн юм.
 
13. 2011, Лондонд цагдаа нарт цайгаар үйлчилж байгаа хүмүүс
 
14. 2011 онд Мубаракын засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдааг үнсэж байгаа Египет эмэгтэй. Мубаракын засгийн газрыг буулгах оролдлогын үеэр хүчирхийлэл хэдэн долоо хоногоор үргэлжилсэн ба 2 сая гаруй эсэргүүцэгчид нийслэлийн төв талбайг эзлэн авч, цагдаа нар болоод Мубаракын дэмжигчидтэй олон арван удаа мөргөлдөөн үүсгэсний улмаас 846 хүн амь үрэгдсэн юм. 2-р сард арми эсэргүүцэгчид рүү гал нээхээс татгалзсанаас гадна Мубарак огцорсон байна.
 
15. 2011, Афинд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа болон эсэргүүцлийн жагсаалд оролцогч эмэгтэй хамтдаа тамхи татаж байна. 2010-2012 онд Грект татварын өсөлт болон төсвийн таналтыг зогсоохыг зорьсон олон эсэргүүцлийн жагсаалууд болсон ба үр дүнд нь цагдаа нарын нээсэн галд 4 хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархадсан юм.
 
16. 1992, Лос Анжелест болсон жагсаалын үеэр Үндэсний хамгаалагчийн дэргэд зогсож буй хүү. 1991 оны 3-р сарын 3-нд Родни Кинг хэмээх африк америк хүн цагаан арьст цагдааг ноцтой зодуулсан бөгөөд 1992 оны 4-р сарын 20-нд шүүх цагдааг цагаатгасан нь ширүүн эсэргүүцлийн жагсаал үүсэхэд нөлөөлжээ. Үүний улмаас 2000 орчим хүн хор хохирол амсаж, 58 хүн нас барсан байна.
 
17. 2011 онд Британий нийслэлд болсон олон хүнийг хамарсан цуглааны дараа эмх замбараагүй байдлыг арилгахаар Лондонгийн оршин суугчид нэгдсэн юм.
 
18. 2011, Канад, Ванкуверт хоккейн баг ялагдсанаас үүдэн гарсан жагсаалын үеэр найз бүсгүйгээ тайвшруулан үнсэж буй энэ зураг маш алдартай болсон зураг юм.
 
19. 2010-2011 онд Тунист болсон хувьсгалын үеэр багет талхыг буу мэтээр барьж, цагдаа нар руу хандуулсан эр
 
20. 2013, Колумбад болсон жагсаалын үеэр цагдаа нартай жигнэмэг хуваалцаж байгаа жагсагч
 
21. 2013, Турк, Анкарад нулимс асгаруулагч хийд өртсөн эмэгтэйн нүдийг усаар угаахад тусалж байгаа цагдаа нар
 
22. 2013, Колумб, Боготагийн уурлан хилэгнэсэн жагсагчдаас бамбайны ард нуугдсан цагдаа нарыг хамгаалж байгаа эмэгтэй
 
23. 2013, Босни, цагдаа нарт ус өгч байгаа охин
24. Жагсаалын үеэр цагдааг тэвэрч байгаа жагсагч бүсгүй
 
25. 2012, Египет, Каирт болсон хувьсгалын үеэр мөргөл үйлдэж байгаа муслимчуудыг хамгаалж байгаа христийн шашинтнууд
26. Бразилийн жагсагчид төрсөн өдөр нь тохиож байгаа цагдаад бялуу өгч байна.
27. 2011 онд Франкфуртд болсон жагсаалын үеэр дайралтын багийн гишүүд дуулгаа аван жагсагчидтай нэгджээ.
28. 2011, АНУ, Оаклендэд нулимс асгаруулагч хийнээс тэргэнцэртэй эмэгтэйг авран гаргаж байгаа жагсагчид
 
29. 2011, Каир, энгийн иргэд рүү гал нээхээс татгалзсан армийнхантай гар барьж байгаа жагсагч
 
30. 2013, Анкарад нулимс асгаруулагч хийд өртсөн нохойны нүдийг угааж байгаа жагсагчид
 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/09 at 17:15

    Yamar ih yum bododgduulahaar zuragnuud ve. Uuriin erhgui nulims garch bn

  2. Зочин

    2014/01/09 at 20:16

    uneheer gaihaltai

  3. Зочин

    2015/01/20 at 14:43

    Сэтгэгдэл *Uneheer setgel hodolloo hamgiin gol ni enhtaiwan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *