Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд

0

Бидний амьдрал цаг хугацаагаар хэмжигддэг.

Яарч сандарсан үед цаг хугацаа “зогсчих” шиг л болдог, энэ нь тархи мэдээллээ маш хурдан боловсруулж байгаатай холбоотой юм. Яарч сандарсан үед бид аливаа зүйлийг маш хурдан хүлээн авч, хурдан санадаг, яагаад гэвэл бидний “яарсан” тархи маш хурдан ажил байгаа хэрэг.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 1

Халуун ялгаруулдаг амьтад цаг хугацааг биеийн хэмжээ болон зүрхний цохилтоороо мэдэрнэ. Муурны зүрх хүний зүрхнээс хурдан цохилдог тул тэдний хувьд цаг хугацаа хурдан явдаг. Зааны хувьд, зүрхний цохилт минутад ердөө 25 тул цаг хугацаа маш удаан явдаг ажээ.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 2

Марсын нэг өдөр 24 цаг 39 минут 35,244 секундээр үргэлжилнэ, дэлхийтэй маш ойролцоо.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 3

Номхон далайн 180-р меридиан өнгөрөөд өөр цагийн бүс эхэлнэ. Хэрвээ баруунаас зүүн тийш бүсийг давах бол “өчигдөр”-т очно, эсрэг чиглэлд давбал “маргааш”-д очно. Энэ л газар цаг хугацааны ялгааг бид олж харах байх.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 4

Бидний хэрэглэдэг цагийн зүү нь зүүнээс баруун тийш хөдөлдөг – яагаад гэвэл нарны цаг яг ийм чиглэлд явдаг учраас цагийг ингэж бүтээжээ.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 5

Хятадын газар нутаг дэлхийн цагийн бүсээр хуваагдвал 5 цагийн бүстэй, гэхдээ 1949 оноос эхлэн Мао ЗэДунь Хятадыг Бээжингийн цагаар тохируулжээ. Тэгэхээр Хятад улс цаг хугацааны хувьд инээдтэй гэмээр байдалд байдаг юм, жишээ нь зарим нэг нутаг дэвсгэрт нар шөнө дундын цагаар мандана. Бас Хятад-Афганистаны хил дээр зорчигчид хил нэвтрээд цагаа шууд 3 цаг 30 минутаар өөрчлөх хэрэг гарна.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 6

АНУ-аас бусад ихэнхи улс орон AM (ante meridiem – үдээс өмнө) болон PM (post meridiem – үдээс хойш) гэсэн тэмдэглэгээг хэрэглэхээс зайлсхийдэг, учир нь будлиан үүснэ гэж эмээдэг ажээ (асуултанд шууд хариулаарай: 1AM эрт үү аль эсвэл 12AM эрт үү?)

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 7

Цаг хугацаа: мянган жил, зуун жил, таван жил, нэг жил, улирал, сар, хагас сар, долоо хоног, өдөр, цаг, минут, секунд, миллисекунд, микросекунд, наносекунд, пикосекунд, фемтосекунд гэх мэтээр цааш үргэлжилнэ…

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 8

Зарим нэг Азийн улс орнууд, жишээ нь Балба улс Энэтхэг улсаас зөвхөн хилээр тусгаарлаад зогсоогүй цаг хугацаагаараа ялгарна: эдгээр улс нэг цагийн бүсэд байрладаг ч гэлээ цагийн зөрүү нь 15 минут аж.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 9

Цагт 96 км хурдтай явж буй автомашин хамгийн ойр одод буюу “Проксима Центавр”-т хүрэхэд 48 сая жил шаардлагатай.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 10

Тайландад 24 цагаас гадна орон нутгийн 6 цагийн хуваарь үйлчилдэг. Орон нутгийн иргэд өдрийн 24 цагийг 6 цагаар дөрөв хувааж цаг хугацаагаа тооцдог.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 11

Зарим минутанд 61 секунд тоологддог. Энэ нь зарим нэг жилийн 6-р сарын 30 болон 12-р сарын 31-ний өдөр тохиох бөгөөд Олон улсын Дэлхийн тойрох албанаас нарны цагтай тохируулахын тулд зохицуулдаг аж.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 12

Филиппинчүүд “цагаасаа хоцордгоороо” алдаршсан: аливаа зүйлд хожигдох бол тэдний хувьд байдаг л зүйл. Яг л бидэн шиг. Хэлсэн цагтаа бэлэн байж сургахын тулд 1998 онд тус улсын ерөнхийлөгч Фидел Рамоса нэгэн арга хэмжээ санаачилжээ. Нэг долоо хоногийг цаг баримтлах долоо хоног болгон зарласан боловч арга хэмжээнийхээ нээлтэнд ерөнхийлөгч нь өөрөө бүтэн нэг цаг хоцорчээ.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 14

20-р зууны 20-иод он хүртэл Новосибирск хоёр цагийн бүст хамаарч байв (голын зүүн эрэг 5-р бүст, баруун эрэг цагийн 6-р бүст). Тэгэхээр Обь голын баруун эрэгт өглөө нэг цагийн өмнө болдог байв.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 13

Дундад зууны ёсоор “moment” гэх хугацаа нь хагас минуттай тэнцдэг  байжээ.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 15

Христийн он тооллыг 525 оноос эхлэн тооны системээр илэрхийлдэг болжээ.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 17

Савангийн хөөс 0.001 секундэд хагардаг бол цөмийн реакц 0.000 000 000 000 000 001 сек үргэлжилдэг.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 16

Атомын цаг 6 сая жилд 1 секундийн алдаа гаргана.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 18

Жилд 31,557,600 секунд байдаг.

Цаг хугацааны тухай сонирхолтой баримтууд 19

11
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *