Таны арьсанд муугаар нөлөөлөх 10 хүнсний бүтээгдэхүүн

0

Бид төрөл бүрийн л хоол хүнс идэж ууж байна, бидний бие организм зохицохгүй хоол хүнс хэрэглэвэл гэдэс ходоодоор юм уу, арьсаар бидэнд дохио өгдгийг та мэдэх бизээ. Эрчүүдийн хувьд нүүрний арьсанд гарч байгаа элдэв өөрчлөлтийг анзаардаггүй байж болно, харин эмэгтэйчүүд бол ганц цэг илүү болсон ч анхаарал тавьж шууд арга хэмжээ авдаг нь сайшаалтай. Ингээд арьсаа толигор эрүүл байлгахын тулд та ямар хүнснээс татгалзах ёстойг танд танилцуулахаар бэлдлээ.

Согтууруулах төрлийн ундаа

Согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд хортой. Энэ бодит үнэнийг няцаах ямар ч шаардлага байхгүй. Согтууруулах төрлийн ундаа биед болон арьсанд илт муугаар нөлөөлдөг. Арьс өнгөө алдаж гундах нь илт. Согтууруулах төрлийн ундаа хэрэглэснээс болж шингэний дутагдалд орох нь арьсыг хуурайшуулж үрчлээтэхэд нөлөөлнө.

Ингээд зогсохгүй ээ. Согтууруулах төрлийн ундаа нь бие организмаас А амин дэмийг хөөн гаргадаг юм – арьсны эд эсийг сэргээж төлжүүлдэг амин дэм шүү дээ. Байнгын архины хэрэглээ нь арьсны өвчин үүсгэхэд нөлөөлнө.

Таны арьсанд муугаар нөлөөлөх 10 хүнсний бүтээгдэхүүн 1

Амттан

Амттан бидний гадна төрхөнд муугаар нөлөөлдөг нь тодорхой болоод удаж байгаа. Амттан – илүүдэл жинтэй болж арьсны уян хатан чанар алдагддаг. Арьс тань наснаасаа эрт хөгширч, үнэтэй коллагенаа алдахыг хүсэхгүй байгаа бол аль болох амттанаас ялангуяа сахараас татгалзаарай.

Таны арьсанд муугаар нөлөөлөх 10 хүнсний бүтээгдэхүүн 2

Цагаан талх

Цагаан талх бол зүгээр л нүүрс-ус. Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэвэл цусан дахь сахарын хэмжээ огцом ихэсч арьсны булчирхайнууд цочирч арьс өнгөө алддаг байна.

Таны арьсанд муугаар нөлөөлөх 10 хүнсний бүтээгдэхүүн 3

Сүү

Мэдээж сүүнээс татгалзаж болохгүй л дээ. Гэхдээ сүүг хэтрүүлэн хэрэглэвэл сүүнд агуулагдах андрогениуд нь арьсны булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Ингэснээр тос ихээр ялгарч нүхжилтийг тосоор дүүргэж арьсны тослогны илүүдэл бий болдог байна.

Таны арьсанд муугаар нөлөөлөх 10 хүнсний бүтээгдэхүүн 4

Давс

Давсны хэрэглээг ч мөн багасгах нь зүйтэй. Давс бол натрийн эх үүсвэр. Энэ хүнсийг хэтрүүлэн хэрэглэвэл нүдний доод тал хөхөрч, бие хөөхөөс гадна нүүрний арьсан дээгүүр жижиг жижиг хар толбууд гарч ирнэ.

Таны арьсанд муугаар нөлөөлөх 10 хүнсний бүтээгдэхүүн 5

Кофе болон цай

Та хэрвээ өтгөн кофе, цайнаас өөр зүйл уудаггүй бол энэ муу зуршлаасаа татгалзах хэрэгтэй болох нь. Яагаад гэвэл эдгээр ундаанд агуулагдах кофеин нь цусан дахь кортизолийн хэмжээг ихэсгэдэг буюу стрессийн гормон илүү ялгарахад нөлөөлнө. Мөн арьс цагаасаа эрт хөгширч, хуурайшдаг ажээ.

Таны арьсанд муугаар нөлөөлөх 10 хүнсний бүтээгдэхүүн 6

Тослог ихтэй хүнс

Энд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байх, тос болгон адилгүй. Зарим нэг тос хүнд ашигтай харин зарим нэг нь эрүүл мэндэд хор учруулах үйлчилгээтэй байдаг. Жишээ нь улаан загас, авокадо, оливийн тос, самарны тос нь хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай тосонд багтана. Харин түргэн хоол, шарж хуурсан хоолны тос нь нүүрэн дээрх хар цэгийг ихэсгэж тосжилт ихтэй болгодог ажээ.

Таны арьсанд муугаар нөлөөлөх 10 хүнсний бүтээгдэхүүн 7

Өөх

Та өөхтэй мах байнга хэрэглэдэг бол та арьсны асуудалтай л байна гэсэн үг. Өөхтэй мах их хэмжээгээр хэрэглэснээр таны цусан дахь хорт бодисыг ихэсгэх ба энэ нь биеийн эд эсэд муугаар нөлөөлөхөөс гадна таны арьс өнгөө алдаж эхлэх юм.

Таны арьсанд муугаар нөлөөлөх 10 хүнсний бүтээгдэхүүн 8

Самар

Самрыг бага хэмжээгээр тогтмол  хэрэглэх нь зүйтэй. Эрүүл мэндэд тустай энэхүү хүнстэй маш болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Калори ихтэй, омега-3 зэрэг эрүүл мэндэд тустай бодис агуулдаг хэдий ч хэтрүүлэн хэрэглэвэл батганы эх үүсвэр болно.

Таны арьсанд муугаар нөлөөлөх 10 хүнсний бүтээгдэхүүн 10

Амтлагчууд

Амтлагчуудтай мөн л самартай адил харьцах хэрэгтэй. Зохих хэмжээгээр тогтмол хэрэглэвэл эрүүл мэндэд тустай. Харин хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд арьс улайх, үрэвсэх ч аюултай байж болно.

Таны арьсанд муугаар нөлөөлөх 10 хүнсний бүтээгдэхүүн 9

8
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Janchivdorj Tumenjargal

    Janchivdorj Tumenjargal

    2016/03/25 at 16:03

    novsh gej tegeed yu idhiin dandaa bolohgui gene unen ch yum uu hudlaa ch yum uu ….neg l amidrana sh dee lol gej

  2. bleble

    2016/03/29 at 15:32

    bugdii n heregledeg shd :P :))))))

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *