Таныг нас барсны дараа хэн Facebook-ийг чинь эзэмшихийг сонгож болдог болжээ

1

Facebook хэрэглэгчиддээ тэднийг нас барсных нь дараа тэдний бүртгэлийг хэн эзэмшихийг сонгох боломжийг бүрдүүлж өгчээ. Сошиал сүлжээ өчигдөр энэхүү шинэ боломжийнхоо талаар үг хэлсэн байна. Legacy contact хэмээн нэрлэгдсэн энэ боломж Facebook-ын security settings цэсэнд агуулагдаж байгаа аж. Эндээс та нас барсны чинь дараа таны профайл, толгой зураг, пейж зэрэг тодорхой хэсгүүдийг удирдах боломжийг олгох Facebook найзаа сонгох боломжтой юм байна. Мөн хэрэглэгч нас барсан тохиолдолд өөрийн бүртгэлээ устгах байдлаар сонгож ч болох юм.

Нас барсны чинь дараа хэн Facebook-ыг чинь эзэмшихийг сонгож болдог болжээ 1

Сошиал сүлжээ нь аль хэдийнээ дурсгал хадгалах системтэй болсон ба энд хүмүүс нас барсан хэрэглэгчийн тухай Facebook-т мэдэгдэх боломжтой юм байна. Facebook уг хэрэглэгч нас барсныг эмгэнэлээр баталснаар уг бүртгэл дурсгал мөнхжүүлэх системд орох ажээ. Дурсгал мөнхжүүлэх системд орсон бүртгэлүүд найзын санал, сурталчилгаа болон бусад олон нийтийн газруудад гарч ирэхгүй юм байна.

Legacy contact боломжоор Facebook дурсгал мөнхжүүлэх системийг шинэ шатанд гаргаж байгаа аж. Бүртгэл дурсгал мөнхжүүлэх системд орсноор legacy contact нь пейжийн дээд хэсэгт постыг бэхлэх, орж ирсэн найзуудын хүсэлтэнд хариулах, бүртгэлийн профайл болон толгой зургийг удирдах боломжийг олгох юм байна. Нэмж хэлэхэд тэд бүртгэлийн анхны хэрэглэгчийн зөвшөөрлөөр хэрэглэгчийн зураг болон бусад постуудын архивыг татаж авах юм. Legacy contact нь мессэжнүүдийг үзэх болон бүртгэлийн бусад тохиргоог өөрчлөх боломжгүй.

Нас барсны чинь дараа хэн Facebook-ыг чинь эзэмшихийг сонгож болдог болжээ 1

Facebook-ын бүтээгдэхүүний менежер Vanessa Callison-Burch-ын хэлж байгаагаар үүний зорилго нь хайртай нэгнийхээ бүртгэлийг эзэмших боломжийг гэр бүл, найз нөхдөд нь олгох, дурсгал мөнхжүүлэх гэнэ.

Legacy contact тохиргоо одоогоор АНУ дахь хэрэглэгчдэд боломжтой байгаа ба цаашдаа бусад орнуудад боломжтой болох хэдий ч хугацааны хувьд тодорхойгүй байгаа гэжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *