Нүүр лүүгээ хүчил цацуулсан загвар өмсөгч бүсгүй 100 удаагийн гоо сайхны мэс заслын дараа яаж өөрчлөгдсөн бэ? Хэт мэдрэг хүмүүс үзэхгүй байхыг зөвлөе!

4

Кэти Пайпер найз залуугаа буруу сонгосноос энэ бүх зүйл эхэлсэн аж. Найз залуу нь үнэхээр хэрцгий хүн таарсан бөгөөд ямар ч шалтгаангүйгээр түүгээр даажигнан тохуурхаж, элдэв үгээр доромжилдог байжээ. Хүчил цацсан явдал нь бүсгүйн хамгийн сүүлийн тэвчээрийг барсан юм.

36 настай Кэти Пайпер алдартай болохыг мөрөөддөг нэгэн байлаа, даанч аймшигтай тохиолдлын улмаас л тэр олонд алдаршиж чадсан тухай Daily Mail-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Кэти өөрийгөө онцгой гэдгийг мэдэрдэг байсан гэдэг. Жирийн ажилчин гаралтай гэр бүл дунд түүний хүсэл мөрөөдөл багтаагүй тул 20 насандаа төрөлх Лондон хотоо орхин Америкийг зорьжээ. Тэрээр америкийн шоу бизнесийг байлдан дагуулах зорилготой гэрээсээ гарсан юм.

katiepiper_ / Instagram

“Би өөр улсад ирээд амархан дасан зохицсон, замаа ч зөв олж байсан. Би бүгдийг хийж, амжуулж чадаж байлаа” гэж америкийн Harper’s Bazaar сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 2008 онд загвар өмсөгчид аймшигтай зүйл тохиолдсон юм. Үл таних хүн дөхөж ирээд түүний нүүр лүү хүхрийн хүчил цацсан байна.

katiepiper_ / Instagram

Гэмт хэр.эгтэн нь Кэтигийн найз залуугийн найз байжээ. Пайпер тэр үед 33 настай тамирчин Дэниел Линчтэй үерхэж байсан юм. Дэниел Линч сэтгэцийн хувьд яавч хэвийн хүн байсангүй.

Энэ тохиолдлоос өмнө найз залуу гэх Дэниел нь бүсгүйг байнга зоддог, үргэлж түүгээр даажигнадаг байж. Зодуулснаасаа болж эмнэлэгт хэд хэдэн удаа хүргэгдэж байсан ч Кэти найз залуугаасаа айснаас болоод ганц ч удаа түүний нэрийг хэлээгүй гэдэг.

katiepiper_ / Instagram

Тэр үдэш Дэниел найз бүсгүйтэйгээ эвлэрэх гэж болзоонд урьжээ. Харин Дэниелийн найз нь кафе орох замд нь отож зогсож байгааг бүсгүй яаж мэдэх билээ дээ. Уг гэмт хэ.рэг зохих ёсоор шийдэгдэж гэмт эт.гээдүүд шoрoнд хоригдох ял aвцгаасан байна.

Кэти 12 хоногийн турш комд ухаангүй хэвтэж. Ухаан орсныхоо дараа зүүн нүд нь хараагүй болсныг мэдсэн юм.

katiepiper_ / Instagram

Гурван сарын турш эмнэлэгт хэвтэх хугацаанд эмч нар хүчилд түлэгдсэн арьсыг нь бага багаар авч хиймэл арьсаар нөхөн төлжүүлсээр л байв.

Загвар өмсөгч бүсгүй өөрийгөө толинд харж чадахгүй их удсан гэдэг. Гэхдээ хэнээс ч дутахгүй амьдрах хүсэл нь энэ аймшигтай явдлыг даван туулахад тусалжээ. Ингээд хэн нэгэнд гомдож санаагаар унаж суух хэрэг огт байхгүй гэж үзээд: “Нэгэнт ийм болсон болохоор би өөрийгөө болон эргэн тойрон байгаа зүйлсийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг ухаарсан юм” гэжээ.

katiepiper_ / Instagram

Аймшигтай явдал болсноос хойших 12 жилийн хугацаанд Кэти нийт 100 удаагийн гоо сайхны хагалгаанд орсон байна. Загвар өмсөгчийн тэр үеийн болон одоогийн гэрэл зургийг харьцуулж харахад мэс заслын эмч нарын ур чадвараар бахархахаас өөр аргагүйд хүрнэ.

Пайперийн энэ түүх түлэгдэлтийн бэртэл гэмтэлтэй хүмүүст туслах өөрийн сангаа үүсгэн байгуулахад нь нөлөөлжээ.

katiepiper_ / Instagram

Өнөөдрийн хувьд тус сан өргөн цар хүрээтэй ажиллаж байна. 2019 онд Пайпер Их Британид өөрийн түлэнхийн эмчилгээний дараах нөхөн сэргээх төвийг нээжээ.

katiepiper_ / Instagram

Пайпер гэх энэхүү бүсгүйн дайчин түүхийг уншаад өөрт төрсөн сэтгэгдлээ бидэнд хуваалцаарай.

602
ГоёГоё
155
ХарамсалтайХарамсалтай
94
ГайхмаарГайхмаар
92
ХөөрхөнХөөрхөн
55
БурууБуруу
34
БахархмаарБахархмаар
32
ТэнэглэлТэнэглэл
30
Ха ХаХа Ха
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2020/11/26 at 19:01

    Shuuhiin shiidwer gemt etgeeduuded dan gants yl ugsun bol uneheer muu shiidsen bna minii bodloor ted nuurniih ni emchilgee buren duusah hurtelh buh emchilgeenii zardliig tuluh yostoi

  2. Amangeld Janargul

    Amangeld Janargul

    2020/11/26 at 21:36

    хором.боль

  3. Rusty

    Rusty

    2020/11/27 at 10:11

    Gold digger yashka l biz 😂

  4. Sant Tek

    Sant Tek

    2020/11/27 at 10:37

    Хүүхнүүд хүний муу руу явдаг гэх юм

  5. Okhindoogiin Eej

    Okhindoogiin Eej

    2020/11/27 at 22:57

    Гайхалтай

  6. Negen Nuutslag

    Negen Nuutslag

    2020/11/28 at 11:40

    Gaihaltai bolj

  7. Энх Чимэг

    Энх Чимэг

    2020/11/28 at 21:11

    Uneher gaihaltaimaa

  8. Tuul Batbayar

    Tuul Batbayar

    2020/11/29 at 01:47

    Yaj sohorchoogvi yum be de. Azaar

  9. LV Raina

    LV Raina

    2020/11/29 at 16:38

    Sant Tek мэдрэлийн гажигаа үзүүлмээр юм

  10. Sant Tek

    Sant Tek

    2020/11/29 at 17:14

    Tuul Batbayar нэг нүд нь хараагүй болсон гэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *