Нуруугаа цэх байлга! Таны биеийн хэлбэрийг зөв, сайхан байхад тань туслах хэрэгтэй зөвлөгөө, дасгалууд

3

Орчин цагт хүмүүсийн дунд хүзүү, нурууны өвчин, биеийн зөв хэлбэртэй холбоотой олон бэрхшээл түгээмэл дэлгэрсэн байна. Ажлаа хийж байна гэж өдрийн турш компьютерын ард удаан хугацаагаар буруу сууж, чөлөөт цагаараа утас болон бусад гажет харан бөхийн сууж байгаа учир ингэх нь ч аргагүй юм. Та гайхаж болох ч биеийн буруу хөгжил, хэлбэр нь та хичнээн сайхан хувцас өмсөж, дээд зэргийн нүүр будалт хийсэн байсан ч дүр төрхийг тань гутаах билээ. Үүнээс зайлсхийхийн тулд өөрийн биед анхаарал тавьж ажиллан, сайхан цэх нуруу, биетэй болох хэрэгтэй.

 

Биеийн хэлбэр гэж юу вэ?

Өөрөөр хэлбэл таны хэвийн байгаа үеийн биеийн ерөнхий хэлбэр төрх юм. Хүн болгонд өөрийн гэсэн хэлбэр байх ба тэгш цээж, өргөсөн хүзүү, цэх мөр зэрэг нь хамгийн сайхан хэлбэр юм шүү. Биеийн зөв хэлбэр нь явах, тулах эд эрхтнүүдийг хэт ачаалал, гэмтлээс хамгаалж биеийн ерөнхий тэнцвэр, тэгш хэмийг булчингийн хүчээр барьж байдаг юм.

 

Зөв хэлбэрийн ашигтай тал нь

  1. Булчингийн үр дүнтэй ажиллагаа
  2. Гэмтлээс сэргийлэх
  3. Уушгины их багтаамж
  4. Сайхан бүсэлхий, цээж
  5. Биеийн зөв тэгш хэмтэй байдал
  6. Булчингийн суналт, бүсэлхий, хүзүү нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх

 

Юунаас болж нуруу нугас мурийдаг вэ, үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

Хүний биеийн буруу хэлбэр, нуруу нугас мурийх үндсэн шалтгаан нь булчингийн дутуу хөгжил юм. Та хичнээн хичээсэн байлаа ч таны булчин өдөржин ачаалалтай байж чадахгүй. Булчингаа дасгалжуулж, зөв хэлбэртэй болгох дасгал хийж байх хэрэгтэй. Бусад нуруу нугасны муруйж хазайх шалтгаан нь:

  • Удамшил
  • Жирэмсэн
  • Илүүдэл жин
  • Депресс болон амьдралын янз бүрийн бэрхшээл
  • Өндөр өсгийтэй гутал байнга өмсөх
  • Ажлын ширээний ард буруу суух зуршил (хүзүү урагш сунан, нуруу бөхийж, мөр хавчих)

Хэрхэн зөв хэлбэртэй болох вэ?

Өдөр тутам хийх дасгалаас гадна:

  • Үе мөчний хөдөлгөөнт байдал
  • Биеийн байрлалаа хянаж байх
  • Нурууны булчингийн жигд байдал
  • Булчингийн уян хатан чанар
  • Гэдэс нурууны хүчирхэг булчин

 

Цогц дасгалууд

Завь

 

Хус мод

 

Хагас гүүр

 

Ялалт

Таны биеийг зөв хэлбэртэй болоход тань туслах дадал хэвшлүүд:

  1. Хэрвээ та компьютерын ард удаан хугацаагаар суудаг бол ширээн дээрээ толь тавьж биеийн байрлалаа хянаж байх хэрэгтэй.
  2. Урт хугацаагаар компьютерын ард суух бол цаг тутамд бага хэмжээний завсарлага авч байх. Нуруу хүзүү мөрөө тэнийлгэж бай.
  3. Дэлгүүр болон зах руу явж хүнсээ цуглуулж байгаа бол түүнийгээ хоёр уутанд жигд хуваарилах хэрэгтэй ба ингэснээр та аль нэг талдаа илүү их хүч гаргахгүй байх билээ.
  4. Хэрвээ таны биеийн буруу хэлбэр ихээхэн хүндэрсэн, засахад хэцүү бол биеийн хэлбэр засагч хэрэгсэл ашигла.
  5. Мөн булчиндаа бусдаар болон өөрөө иллэг, тусгай дасгал хийх зэрэг нь биеийн хэлбэрт сайн нөлөөтэй. (жишээ нь цээжинд их ачаалал өгөх нь бөгтөр байх нэг нөхцөл болно)

Биеийн зөв хэлбэр гэдэг бол таны эрүүл байх бас нэг үндсэн нөхцөл юм. Түүнийг тоохгүй байж болохгүй шүү. Бидний эдгээр зөвлөгөөг санаж, дасгал хөдөлгөөнөө байнга хийж сураарай. Энэхүү танд зөвлөсөн зүйлээс гадна хүний биеийн хэлбэрийг засах бас нэг үр ашигтай арга бол усанд сэлэх явдал юм. Эрүүл энх, гоо сайхан байх болтугай.

17
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *