Сэтгэл судлаачид 7 төрлийн хайр байдгийг баталсан: маш цөөхөн хүн л сүүлийн хайртай нь учирдаг

5

Хайр гэж юу вэ? Философичид болон эрдэмтэд энэ асуултын хариултыг олох гэж олон жилийн турш судалж, мэтгэлцэж байна. 1980 онд Америкийн сэтгэл судлаач Роберт Стернберг хайр 3 хэсгээс бүрддэг гэж үзсэн ба тэдгээр нь сэтгэл хөдлөл бүхий дотно байдал, хүсэл тачаал болон амлалт юм. Түүний үзэж байгаагаар эдгээр 3 зүйлийн тухай мянга мянган дуу болон ном зохиолууд бий болжээ. Түүнчлэн Стернберг хайрын 7 төрөл байдаг гэж үзсэн ба бидний бэлтгэн хүргэж буй энэхүү мэдээлэл энэ талаар өгүүлэх юм.

Мэдрэмж цаг хугацааг өөрчилдөг гэдэгт олон хүн итгэдэг. Хэрэв та болон таны хайртай хүн та хоёр 7 дахь төрлийн хайраар бие биенийгээ хайрладаггүй л бол та хоёрт нилээдгүй цаг хугацаа хэрэгтэй ажээ.

1. Шохоорхол

Энэ цаг үе бол хүмүүс нэгнийгээ илүү таньж мэдэхэд зориулагдах ба одоогоор дотно харилцаатай болоогүй байгаа гэж ойлгож болно. Үерхэлийн хувьд, тэд хамтдаа ямар нэгэн чухал шийдвэр гаргахгүй боловч ямар ч нөхцөлд хамтдаа байсаар байх болно.

Сэтгэл судлаачийн үзэж буйгаар, шохоорхол цаг хугацааны эрхээр илүү гүнзгий шат руу хосуудыг хөтөлдөг байна, гэвч үргэлж тийм биш. Олон хосууд энэ шатыг давж гарч чадалгүй хоёр тийш болцгоох нь бий.

 

2. Таалагдах

Үерхэлийн хувьд, та зөвхөн өөрөөрөө байх болно. Энэ төрлийн хайртай учирсан хүмүүс ихэвчлэн сонирхол, амьдралыг үзэх үзэл болон ойлголцол дээр нэгдсэн байдаг. Сэтгэл судлаачид хүсэл тачаалгүй дотно байх боломжтой гэж үздэг ба амлалт чухал боловч, ихэнх тохиолдолд хосууд найзууд болж үлддэг ажээ.

 

3. Хоосон хайр

Хосууд хүсэл тачаал, дотно байдалгүй, зөвхөн амлалт дээр үндэслэж энэ төрлийн хайраар бие биенийгээ хайрладаг. Заримдаа энэ төрлийн хайр ямар ч үнэ цэнэгүй болдог бол заримдаа өөр байдаг: хүмүүс нэгнийгээ гэх хүсэл тачаал болон дотно байдлыг харилцаандаа оруулснаар хоосон хайрыг өөрчилж, зөв голдиролд нь оруулах боломжтой байдаг байна.

 

4. Утгагүй хайр

Энэ төрлийн хайранд амлалт болон хүсэл тачаалын аль аль нь байх ба ихэнх хосууд уг хайртай учирдаг. Хосууд хоорондоо маш амархан татагдаж, бүгдийг хийхэд бэлэн байдаг: хурим найр, бие биедээ амлалт өгөх болон хамтдаа амьдрах гэх мэт. Гэвч хосуудын дунд ямар ч дотно байдал байхгүй.

 

5. Романтик хайр

Энэ хайранд хүсэл тачаал болон дотно байдал хамаарна. Ихэнх хосууд бие биедээ татагдаж, хамт байхдаа тав тухтай санагдах боловч нэгэндээ томоохон амлалт өгөх хэмжээнд хараахан очоогүй байдаг. Үерхэлийн энэ шатан дээрээ явж байгаа хосуудад гэрлэлт арай эртдэх нь бий.

 

6. Найзын хайр

Найзын хайранд амлалт болон дотно байдал хамаардаг гэж ойлгож болно. Найз нөхөрлөлөөс илүү дотно боловч нэгнийгээ хайртай хүн гэж бодохоос илүү хамтрагч гэж бодох нь их байдаг. Энэ төрлийн хайранд нэгнийгээ гэх хүсэл тэмүүлэл дутагддаг. Сэтгэл судлаачид хэлэхдээ найзын хайр урт хугацаанд үргэлжилбэл, яваандаа гэрлэлтэнд хүргэж болох сайн талтай гэнэ.

 

7. Төгс хайр

Энэ төрлийн хайр дараах 3 зүйлээс бүрдэнэ: хүсэл тачаал, сэтгэл хөдлөл бүхий дотно байдал болон амлалт. Мэдээж эдгээрийн хэмжээ тус бүр хоорондоо харилцан адилгүй байх боловч бүгд байна. Энэ төрлийн хайртай учирсан хүмүүс хамтдаа жаргаж, зовох ба бие биедээ чин сэтгэлээсээ хайртай байдаг. Хосууд гэрлэлтэндээ сэтгэл хангалуун байж, урт хугацаанд хамтдаа амьдардаг байна.

Сэтгэл судлаачид хүн бүр амьдралынхаа туршид олон төрлийн хайртай учирч болох талаар хэлж байна. Заримдаа энэ нь ямар ч хүнтэй учирсан давтагдсаар байна: хосууд ойртох тусам хайр сэтгэлийн дараагийн шат руу улам ойртож байдаг. Гэвч энэ нь ямар хүнтэй учирснаас хамаарах үе ч бий. Хэрэв та болон таны хайртай хүн та хоёрын хайр сэтгэл дээрх төрлүүдийн алинд нь ч хамааралгүй байвал, хоорондоо зайгаа эртнээс барихад буруудахгүй болов уу.

Эдгээр хэв шинж таныг ямар хайр сэтгэлийн төрөлд байгааг хэлэхээс гадна цааш хэрхэн үргэлжилж болохыг харуулах юм. Хэрэв та энэ мэдээг хайрттайгаа хамт уншиж байгаа бол дараагийн алхамыг хэрхэн хийхээ ярилцаж, харилцаагаа илүү аз жаргалтай болгох боломжтой.

65
ТэнэглэлТэнэглэл
32
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
14
Ха ХаХа Ха
13
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. О. Нинжбадгар

    О. Нинжбадгар

    2018/09/26 at 15:05

    Ss

  2. Davaasvren Daagii

    Davaasvren Daagii

    2018/09/27 at 13:21

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *