Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрч байгааг батлах 30 зүйл

1

Дуучин Бейонсегийн “Single Ladies” дуун дээр бүжиглэж, кино театруудаар “Iron Man” гарч байсан үе дөнгөж өчигдөрхөн мэт л санагдаж байна. Эдгээр хоёр зүйлийг бид мэддэг болоод 10 жилийн хугацаа өнгөрсөн гэхээр цаг хугацаа үнэхээр харвасан сум шиг өнгөрчээ. Та хүмүүсийн амьдрал 15, 10 болон 5 жилийн өмнө ямар байсныг санаж байна уу? Энэ мэдээг уншингаа цаг хугацаагаар аялахдаа бэлдээрэй. Төгсгөлд нь бид танд эдгээр он жилүүдэд бидний таамаглаагүй ямар зүйлс болж өнгөрснийг сонирхуулах болно.

2003, 2008 болон 2013 онд ямар томоохон үйл явдал болж өнгөрснийг хамтдаа мэдэж авцгаая.

15 жилийн өмнө

  • “Evanescence” хөгжмийн хамтлаг оргил үедээ байв. Тэдний “Bring Me to Life” болон “My Immortal” зэрэг дуунууд хит болж, дуу хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж байлаа.
  • Бейонсе болон түүний нөхөр Jay-Z нарын хамтын уран бүтээл болох “Crazy in Love” дуу дэлхий нийтийг байлдан дагуулж байсан.

  • Хүн бүр кино театруудаар нээлтээ хийж байсан “Nemo” болон “The Lord of the Rings” кинонуудыг үзэхээр хошуурч байв.
  • Гэвч “Шилдэг зураглал” номинацыг оролцуулан, Оскарын 6 шагналыг “Chicago” гэх уран бүтээл хүртсэн бөгөөд гол дүрүүдэд Рене Зеллвегер, Катерин Зета-Жонес болон Ричард Гир нар тогложээ.

  • Бритни Спирс Холливудад цахиур хагалсан хамгийн залуу дуучнаар тодров.
  • Дуучин Кристина Агилера өөрийн карьер дахь хамгийн ихээр амжилт авчирсан дуунууд болох “Beautiful” болон “Fighter” дуунуудаа олон нийтэд хүргэж байснаас гадна тэрээр гадаад төрхөө өөрчилж, фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан юм. Холливудын шаргал үст байхын оронд тод хар үстэй болж байжээ.

  • Nokia 3660 хагас дугариг хэлбэртэй гар утас 2003 оны байдлаар хүмүүсийн хэрэгцээг хангасаар байсан ба тэр тусмаа охидын дунд трэнд болж байв. Мөн Nokia 2100 тухайн жилийн хамгийн алдартай гар утас байлаа. Магадгүй та энэ гар утсыг нэвт харагддаг тунгалаг гэр болон солигддог хавтанцартай гэдгээр нь сайн мэдэх байх.
  • Ж.К.Роулинг адал явдал эрэлхийлэгч хүүгийн тухай өгүүлэх 5 дахь номоо амжилттай хэвлүүлсэн – “Harry Potter and the Order of the Phoenix”.
  • Арнольд Шварценеггер Калифорни мужийн амбан захирагч болов.

 

10 жилийн өмнө

  • Дэлхий нийтээрээ Бейонсегийн “Single Ladies” дууны бүжгийг бүжиглэж сурсан байлаа. 2009 онд дуучин бүсгүй энэ дуугаараа “BET” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас “Шилдэг видео” шагналыг хүртсэн юм.
  • “Rolling Stone” сэтгүүл “Single Ladies” дууг оны шилдэг дуугаар нэрлэлээ.

  • “iPhone 3G” хэрэглээнд нэвтэрсэн ч гулгадаг загвартай гар утас алдартай хэвээр байв. Үйлдвэрлэгчид гар утасны дууны хүчин чадал дээр илүү анхаарч, хамгийн сайн дуугаралт бүхий спикертэй гар утас үйлдвэрлэхийг зорьж байсан юм.

  • “Iron Man”, “Slumdog Millionaire”, “Kung Fu Panda 3”, “Wall-E” болон “The Dark Knight” зэрэг кинонууд тухайн үеийн шилдэг бүтээлүүд байв.
  • Бага Роберт Дауни-ийн гаран дээрээ зогсож буй зураг олон нийтийн гол ярианы сэдэв болж, олон жилийн турш хамгийн алдартай “меме” зураг болов.
  • “Airbnb” онлайн дэлгүүр болон найрсаг үйлчилгээг хослуулсан газар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэв.
  • Барак Обама АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
  • “The Falcon 1” анхны шингэн түлш бүхий автомашин хэрэглээнд нэвтэрч, дэлхий даяар Илон Маск гэх эрхэмийн нэрийг мэддэг болов.

 

5 жилийн өмнө

  • “Thrift Shop” дэлхийн хамгийн алдартай хип хоп дуу болсон юм. “Billboard Hot 100” жагсаалтыг олон удаа тэргүүлээд зогсохгүй “Grammy Awards” наадмаас 2 шагналыг хүртсэн билээ.

  • Дэлхий нийт мэдрэгчтэй “iPhone 5s” гар утастай анх удаагаа танилцсан бөгөөд хурууны хээний тусламжтай системийг ажиллуулдгаараа ихээхэн онцлогтой технологи болсон байв. 2013 онд энэ гар утас АНУ даяар хамгийн олон ширхэг борлуулагдсан гар утсаар нэрлэгдлээ.

  • “Disney” цоо шинэ бүтээл болох “Frozen” хүүхэлдэйн киногоор олон хүүхдүүд болон насанд хүрэгчдийн зүрх сэтгэлийг булаав. “The Great Gatsby” кино нээлтээ хийлээ. Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Леонардо ДиКаприог удаан хүлээсэн Оскарын шагналаа хүртэх байх гэж олон хүн найдаж байв. Харамсалтай нь тэр дээрх кинонд бүтээсэн дүрээрээ Оскарт нэр дэвшиж чадаагүй юм.
  • Тухайн жил олон шилдэг дэлгэцийн бүтээлүүд гарсан нь “Iron Man 3”, “Despicable Me 2”, “The Hobbit: The Desolation of Smaug”, “Star Trek Into Darkness” болон “The Hunger Games: Catching Fire” байв.
  • Хүн бүрийн анхаарлын төвд байсан зүйл: Хунтайж Уиллиам болон Кэйт Миддльтон нар анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан.

  • Челябинскт солир унаж тухайн бүс нутгийн уур амьсгалыг өөрчилсөн. Энэ гамшгаас болж байгууллагуудын олон цонх хагарч, 7200 барилга, байшин сүйдэж, 1500 гаруй хүн бэртэж гэмтжээ.

 

Бонус: Бид таныг 2007 онд аваачъя

  • Зарим хүмүүст 2007 он өнгөрснийг санагдуулах болов уу. Тэдгээр хүмүүст дурсамжаа сэдрээх таатай байна гэдэгт итгэлтэй байна. 2018 он ба 2007 оныг ихэр жил гэж хэлж болно. Тэгвэл 2007 онд юу болж өнгөрсөн бэ?

  • Стив Жобс “iPhone” гар утсыг албан ёсоор олон нийтэд танилцуулав.
  • Ж.К.Роулинг Харри Поттерын сүүлийн номоо амжилттай дуусгажээ.

  • Рианна дэлхий нийтийг байлдан дагуулсан “Umbrella” дуугаа олон нийтэд анх хүргэж, өвөрмөц стиль, төрхийг бүрдүүлсэн дуучин төрөн гарч ирж байгаагаа зарлалаа. Түүний богино боловч хар өнгийн үсний стиль тухайн үедээ олон хүний харааг булааж байв.
  • Тухайн жилийн онцлох дуу Эми Уайнхаусын “Rehab” байлаа. Энэ дуу багтсан түүний цомог 12 сая хувь борлогдож, гайхалтай амжилтыг үзүүлжээ.

  • “Shrek the Third”, “Pirates of the Caribbean: At World’s End”, “Harry Potter and the Order of the Phoenix”, “Ratatouille” болон “I Am Legend” зэрэг дэлгэцийн бүтээлүүд нээлтээ хийв.
  • “The Big Bang Theory” телевизийн ситком цуврал үзэгчдийн хүртээл болсон юм.
  • Бритни Спирс өөрийнхөө талаарх бүх шүүмж, мэдээллийн дараа эргэн ирэв. Попын гүнж 2007 оны “MTV Music Awards” дээр “Gimme More” дуугаа тайзан дээрээс фэнүүддээ сонсгов.

Аль зүйл нь таны ой санамжид хамгийн тодоор үлдсэн байна? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

37
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *