Дааврын тэнцвэрт байдлыг бүү алдагдуулаарай: эмэгтэй хүний эрүүл мэндийг дэмжихэд туслах 5 ургамал. Ямар ч эм тариа хэрэггүй!

4

Олон эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед эсвэл цэвэршилтийн үед бие нь ихээр өвддөг, сарын тэмдэг нь тогтворгүй байдаг, тэр ч бүү хэл жирэмсэлж чадахгүй яваа эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгдэж байна. Дааврын тэнцвэрт байдал алдагдах нь энэ бүхний шалтгаан болдог ажээ. Дотоод шүүрлийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүний эрүүл мэндэд бүхэлд нь сөргөөр нөлөөлдөг. Энэ нь илүүдэл жин эсвэл арьсаар тууралт гарах байдлаар илэрнэ.

Дааврын түвшинг эм тарианы тусламжтайгаар бус харин байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр барьж байх нь зүйтэй. Дотоод шүүрлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжих үндсэн хүчин зүйл нь зөв хооллолт гэж үздэг.

Эмэгтэй хүний дааврын тэнцвэрт байдал нь хоол хүнснээс зохих хэмжээгээр шалтгаалдаг, тийм учраас дээрх хэсгүүдэд гарч байгаа доголдлыг арилгахын тулд хоолны дэглэмдээ бага зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл зөв хоолны дэглэм баримтлах шаардлагатай. Энэхүү асуудлыг үр дүнтэйгээр шийдэхэд туслах 5 ургамлыг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Дааврын тэнцвэрт байдлыг хэрхэн хангах вэ?

1. Перугийн намуу цэцэг

Намуу цэцгийг эрт дээр үеэс перугийн эмэгтэйчүүд дааврын тэнцвэрт байдлаа хадгалах, авхаалж самбаагаа нэмэгдүүлэх, үр тогтох чадварыг дээшлүүлэхийн тулд хэрэглэж иржээ. Намуу цэцгийн үндэс дааврын тэнцвэрт байдлыг хангана, эд эсийг антиоксидантаар баяжуулна, мөн эрдэс бодисоор ч баялаг ажээ. Сарын тэмдгийн үед өвчин мэдрэгдэх, толгойн өвчнийг дарахаас гадна цус алдалтын эрсдэлийг багасгадаг.

Үүгээр ч зогсохгүй намуу цэцэг нь цусан дахь сахар болон холестерины түвшинг тэнцвэржүүлэх нөлөөтэй. Уг ургамлыг төгс гэж хэлж болно, аливаа бие махбодид дасан зохицохдоо сайн бөгөөд зөвхөн тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлдгээрээ гайхагдана. Өөрөөр хэлбэл ямар нэгэн дааврын түвшин нэмэгдсэн эсвэл буурсан байвал зөвхөн тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Энэ ургамлыг эмийн сангуудад зардаг.

 

2. Бөөрөлзгөний навч

Бөөрөлзгөний навчны хандыг зөвхөн ханиад томууны үед хэрэглээд зогсохгүй мөн эмэгтэй хүний эрүүл мэндийг хангахад ч хэрэглэж болно. Уг жимсгэний навч нь антиоксидант, С амин дэмийн эх сурвалж болох ажээ. Навчаар цай хандалж ууна, ингээд дааврын тэнцвэрт байдал алдагдсанаас үүдэлтэй таагүй мэдрэмжүүд арилна. Мөн бөөрөлзгөний навчны ханд нь зулбах эрсдэлийг бууруулдаг, хордлого тайлах, төрөлтийн үед гарах хүндрэлийн эрсдэлийг бууруулахад тусалдаг байна.

 

3. Целомудренник/гэгээн витекс

Гэгээн витекс буюу ламын перецийг үргүйдэл, зулбалт (эхний саруудад)-ыг эмчлэхэд уламжлалт анагаах ухаанд хэрэглэж иржээ. Мөн дааврын тэнцвэрт байдал, сарын тэмдгийн мөчлөг алдагдахад нэн тустай. Үүнээс гадна цэвэршилтийн үеийн таагүй мэдрэмжийг багасгана.

Уг ургамал нь өнчин тархины үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. Уг тархи нь бие махбодид хэдий хэр даавар хэрэгтэй, хэдий хэрийг ялгаруулах шаардлагатай байгаа тухай мэдээллийг хангаж өгдөг. Тиймээс өнчин тархины үйл ажиллагаа доголдоход дааврын тэнцвэрт байдал алдагдана. Цаашлаад маш олон төрлийн муу үр дагаврууд гарах нь ойлгомжтой.

 

4. Чонын өргөс

Элэг цэвэрлэхэд маш үр дүнтэй нөлөө үзүүлдэг ургамал. Элэгний үйл ажиллагаа доголдоход эмэгтэйчүүдийн хувьд эстрогений хэмжээ ихсэж, прогестероны дутагдал явагдана. Тийм учраас цэвэр элэг – эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн нууц ажээ.

 

5. Овьёос

Өглөөний цайндаа овьёос идэх нь ямар ашиг тустайг та биднээр хэлүүлэлтгүй сайн мэдэх биз ээ. Гэхдээ овьёос нь анагаах ямар их чадалтайг тэр болгон сайн мэдэхгүй болов уу.

Өглөө сэрээд нэг стакан овьёос хэрэглэж байгаарай, тун удахгүй таны бие махбодид нааштай өөрчлөлт гарч байгааг мэдэрнэ. Эмэгтэйчүүдийн булчирхайн үйл ажиллагаанууд жигдэрнэ, дааврын түвшин тэнцвэржинэ. Үүнээс гадна сэтгэл санаа сэргэж, үс, хумс эрүүлждэг. Арьс зөөлөрч уян хатан чанар нь сэргэдэг байна. Эрчүүдэд ч гэсэн тустай, элэг болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлдэг ажээ.

 

Зөвлөгөө

Идэж байгаа хоол хүнсэндээ анхаарал хандуулж байгаарай. Дааврын тэнцвэрт байдлыг хадгалахын тулд тослог болон шарж түлсэн хоолноос татгалзана. Хоол хүнсэндээ жимс, ногоо, өвс, ургамал түлхүү хэрэглэхийг хичээгээрэй. Ингэснээр бүсгүй та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадна.

Танд эрүүл энхийг хүсье! Энэхүү хэрэгтэй мэдээллийг бусадтайгаа сошиал сувгаар хуваалцаарай.

17
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2019/05/14 at 20:09

    Bymba Uranbileg

  2. Altanzaya Narmandakh

    Altanzaya Narmandakh

    2019/05/14 at 21:00

    BaTmunkh Udanbor

  3. Bolor Talst

    Bolor Talst

    2019/05/15 at 07:44

    talarhaj b.naa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *