
Флоридагийн Лёон Каунти Локсахатчи дахь сафари паркд амьдардаг Литтл Мамми хэмээх 73 настай эмэгчин шимпанзе нь хорионд амьдарч байгаа хамгийн хөгшин шимпанзенуудын нэг гэгддэг. Литтл Маммиг анх 1972 онд хүн судлаач антропологич Жейн Гүүделл олсон байна. Саяхны нэгэн өдөр энэ өндөр настай эмэгчин шимпанзе сармагчин хөдөлж гэмтсэн шүдээ авахуулахаар мөн омгийн залуу эрэгчин сармагчингуудын учруулсан байж болох нурууныхаа шархыг эмчлүүлэхээр мэс заслын ширээн дээр хэвтжээ. Аз болоход түүний нуруундаа авсан шарх нь багахан хэмжээний шалихгүй шарх байсан байна.Омгийнх нь эмэгчин сармагчингууд нуруундаа шархадсан түүнийг сүрлэн дээр болгоомжтой хэвтүүлэн шархыг нь цэвэрлэж байжээ. Хоёр цаг үргэлжилсэн хагалгааны үеэр эмч нар Литтл Маммигийн биеийн ерөнхий байдал, эрүүл мэндийг шалгахаар хэд хэдэн тооны шинжилгээнүүдийг хийсэн байна. “Байгаль дээр шимпанзенууд 50-иас илүү жил амьдардаггүй. Харин Литтл Мамми 70 гаруй жил амьдарч байна. Түүний амьдралын сүүлийн жилүүдийг аятай таатай байлгахад асран хамгаалагчид нь анхаарах хэрэгтэй.” хэмээн тус сафари паркын захирал Терри Вольф хэлжээ. Вольф мөн “Хоёр долоо хоногийн антибиотик эмчилгээний дараа тэр эргээд хэвийн байдалдаа орох болно. Одоо тэр Лёон Каунтигийнхаа шимпанзенуудын арал дээр өөрийн төрөлтнүүдийн шинэ омогтой амьдарч байгаа. Магадгүй тэр өөрийн хуучин омогтоо буцаж ч болох юм. Гэхдээ тэр одоо гурван шимпанзетай их дотно нөхөрлөөд баяртай байгаа. Литтл Мамми бол үүлэрхэг өдрийн нарны цацраг л гэсэн үг. Бид хамтдаа өтөлж байна. Тэр надад хэрхэн тэвчээртэй байхыг зааж, надад үргэлж инээмсэглэл бэлэглэдэг.” гэсэн байна.


0

0

0

0

0

0

0

0

Зочин
2012/03/27 at 13:54
Dagzan deer ni bga yu yn bol
Зочин
2012/03/27 at 14:48
ene sex hiideg bolu haha
dT_Tb
2012/03/27 at 15:15
Baragiin hunii huseed ch hiilgehgui hagalgaag emegchin shampanze hiilgeed hevtej bh yumaa.
Mongolhh
2012/03/27 at 16:25
medku2
Rin
2012/03/27 at 16:57
javascript:justReturn()
Зочин
2012/03/27 at 19:29
peee manai emeegees hogshin ain
jerry-man
2012/03/28 at 21:18
эмээ байна шдээ