Хямд төсөр аргаар косплей хийдэг залуу “Game of Thrones” цувралын 6 дүрийг дуурайжээ. Үнэхээр ядруухан дүр хувиргалтууд ч гэлээ боломжоороо л сэтгэжээ

0

Түүнийг Anucha “Cha” Saengchart гэдэг ба “Low Cost Cosplay” гэх фэйсбүүк хуудсаа 2013 онд анх нээж байжээ. Одоо түүнийг ойролцоогоор 4 сая гаруй хүн дагадаг ба энэ хугацаанд тэрээр олон дүрд хямд зардлаар хувирчээ. Саяхан “Game of Thrones” цувралын зарим дүрүүдэд хувирсан байна, сонирхуулж хэлэхэд түүний хувирсан дүр болгон нь алдартай байдаг. Хачин этгээд, ухаалаг болон маш хямд төсөр аргаар дүрүүдэд хувирдаг гэдгээрээ онцлогтой.

Jon Snow

Lowcostcosplay

Дүрд хувирах энэхүү марзан хобби хүмүүсийг нэгтгэж 250,000 гаруй хүмүүс Javits төвд 4 өдөр үргэлжилдэг “New York Comic Con”-д оролцдог. Анх 2006 онд энэхүү арга хэмжээ зохион байгуулагдсан үеэс хойш жил ирэх тусам цар хүрээгээ тэлж, алдартай болж байгаа билээ. Энэ арга хэмжээний үеэр Нью-Йорк хот 100 сая гаруй долларын ашиг олдог гэсэн мэдээлэл хүртэл бий. Ихэвчлэн дүрд хувирагч залуус дээрх мөнгийг хотын дэлгүүрүүдэд зарцуулдаг ба тэд өөрийнхөө хувирах гэж буй дүрийн хувцас, материал, чимэглэл зэргийг худалдаж авдаг байна.

 

Daenerys

Lowcostcosplay

 

Cersei

Lowcostcosplay

Харин Anucha “Cha” Saengchart бусад шиг нэгэн биш. Тэр дүрүүдийн хувцсыг урлахын тулд гэртээ хөглөрч байдаг зарим нэг эд зүйлийг ашиглахыг эрхэмлэдэг. Үүнд үнэтэй зүйл нэг ч байхгүй. Хуванцар сав, хуучин тавилга, хөнжил, уран зураг, гурил, сүлжээний утас гэх мэт.

 

Цагаан алхагч

Lowcostcosplay

 

Шөнийн хаан

Lowcostcosplay

Түүний хувирсан дүрүүдийн хувцаслалтыг харвал тийм ч онцгой санагдахгүй боловч уран сэтгэмж, бүтээлч байдлыг нь магтаад барамгүй юм.

 

Шөнийн хаан болон түүний итгэлт анд

Lowcostcosplay
8
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.