Зураач гахай Пигкассо-гийн зурсан зураг дуудлага худалдаагаар 20 мянган фунт стерлинг хүрч дээд рекорд тогтоожээ

0

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад амьдардаг Пигкассо хочтой зураач гахай абстракт зураг зурж дуудлага худалдаагаар 20 мянган фунт стерлингээр борлуулжээ. Уран зургийг герман гаралтай цуглуулагч Петер Эссер худалдаж авсан байна. Уран зургийн дуудлага худалдаа 72 цаг үргэлжилсэн мэдээ байгаа юм.

Пигкассогийн түүх сонирхол татмаар – таван жилийн өмнө түүнийг нядaлгаанаас аварчээ. Шинэ гэр орон, хайрлах эзэн Жоанн Лефсон түүний зурах авьяас чадварыг нээж өгсөн гэхэд буруудахгүй. Энэ нь санамсаргүй байдлаар ил болсон юм. Пигкассо уран зургийн бийрэнд их дурлаад байгааг эзэн нь ажиглажээ.

dailymail.co.uk

Энэ хугацаанд зураач гахай Жоанны удирдлага дор 400 орчим зураг зурсан аж.

dailymail.co.uk

Түүний хамгийн сүүлийн бүтээл “Зэрлэг болон эрх чөлөөтэй” гэдэг нэртэй, хэдхэн долоо хоногийн өмнө дуусгасан уран зураг болно.

dailymail.co.uk

Түүний уран бүтээл амьтны зурсан хамгийн үнэтэй зарагдсан уран зургаар дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

Өмнөх дээд амжилтыг Конго хочтой зураач-шимпанзе эвдэж байжээ – 2005 онд түүний бүтээлийг 14 мянган фунт стерлингээр зарж байсан юм.

dailymail.co.uk

Пигкассогийн зурсан зургаас олсон мөнгөөрөө зураач гахайн амьдардаг фермийн хэвийн ажиллагааг хангахад зарцуулах юм байна.

dailymail.co.uk

Жоанн гэрийн тэжээвэр амьтныхаа амжилтад баярлаж дээд амжилт тогтоосон талаар сэтгэгдлээ хуваалцахдаа: “үнэхээр сайхан, гэхдээ хамгийн чухал нь – амьтан ямар ухаантай бас авьяастай гэдгийг баталж чадлаа” гэжээ.

14
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *