Д амин дэмийн дутагдлыг хэрхэн нөхөх вэ?

0

Нарны хэт ягаан туяа арьсанд муу ч гэлээ эрүүл мэндэд нэн тустай Д амин дэмийг авах ганц эх сурвалж юм. Энэ амин дэмийг хэрхэн зөв олж авах вэ, ямар хүнсний бүтээгдэхүүнээр шимэгдэж байна гэдгийг хоол судлаач, гастроэнтерологич танилцуулж  байна.

Дэлхийн аль ч өнцөгт байсан хамаагүй нарны гэрэл адил тусаж шаардлагатай Д амин дэмээ авах боломжийг өгдөг хэдий ч хүмүүс их бага хэмжээгээр дутагдалд орсон байдаг. Яагаад ийм зүйл болоод байна?

Д амин дэм – ганц бодис бус харин хэд хэдэн төрлийн тосонд уусамтгай бодис (прогормон)-ын нийлбэр юм. Хүнсээр дамжиж эсвэл хэт ягаан туяаны нөлөөнд арьсаар дамжин хүний биед шингэнэ.

  • Эхний бодис – D3 (холекальциферол) – нарны хэт ягаан туяаны нөлөөнд эсвэл амьтны гаралтай хоол хүнсээр дамжина
  • Хоёр дахь бодис – D2 (эргокальциферол) – зөвхөн хоол хүнсээр дамжин авна (жишээ нь тодорхой төрлийн мөөг)

Эдгээр бодисууд нь биологийн идэвхгүй. Хүний биед ороод хэд хэдэн шат дамжин шингэнэ (элэг, бөөр), үр дүнд нь идэвхтэй гормон болох кальцитриол үүсэх ажээ. Чухам энэхүү гормон бодисын солилцоонд нөлөөлөх, эд эсийг сэргээх, эд эрхтний хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Наранд хангалттай байдаг эсвэл Д амин дэм, кальци ууж (1.100 МЕ амин дэм болон 1.450мг/өдөрт кальци) хэрэглэдэг хүн түрүү булчирхайн, хөхний болон шулуун гэдэсний хорт хавдар тусах магадлал 50 хувиар буурдаг болохыг шинжлэх ухаан баталсан.

Аюултай дутагдал

Д амин дэмгүйгээр кальци, фосфор шимэгдэхгүй өөрөөр хэлбэл ясны эд эс биежиж, шинэчлэгдэхгүй гэсэн үг. Энэ нь өөр бусад гормоны ялгаруулалт, эд эс үржиж, хуваагдах, дархлаа дэмжих зэрэг олон үүргийг гүйцэтгэх ёстой.

Д амин дэмийн дутагдал зүрх, судасны өвчлөл, судас хатуурах, чихрийн шижин, арьсны өвчлөлийн суурь болно, мөн хавдрыг мартаж болохгүй. Орчин үеийн хүмүүсийн цусан дахь кальцидиолын хэмжээ маш бага – орчин үеийн эмэгтэйчүүдийн эрт цэвэрших шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах болжээ.

Хүүхдийн Д амин дэмийн дутагдал нь рахит үүсэх шалтгаан болно, шүд гарахгүй, гавлын яс зөөлрөх, хэлбэр өөрчлөгдөх, үе мөч, хавирга муруйх, ихээр хөлрөх, нойр муудах, цочих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Томчуудын хувьд остеопороз (яс хугарах, шүд унах), ядрах, бухимдах, нойрмоглох, үе мөчөөр өвдөх, хоолны дуршил зэрэг буурна.

Д амин дэмийн дутагдлын шалтгаан:

  • Тогтмол бус, нэг төрлийн хоол (шим тэжээлгүй хоол хүнс, загасны мах идэхгүй байх, хэт их цагаан хоолонд донтох, түргэн хоол, согтууруулах төрлийн ундаа ихээр хэрэглэх)
  • Битүү байшинд удаан хугацаагаар байх
  • Бодисын солилцоо алдагдах (элэг, бөөрний өвчлөл)
  • Илүүдэл жин (жин их байх тусам амин дэмийн дутагдалд орох магадлал их)

Хар арьстай хүмүүс шаардлагатай Д амин дэмийг нарнаас авахын тулд цайвар арьстай хүмүүсийг бодвол 2 дахин их хугацаагаар наранд байх хэрэгтэй (мелатонин нь Д амин дэмийг авахад саад учруулдаг).

Дутууг нөхөх нь

Өдөрт авах Д амин дэмийн хэмжээ улс орон болгонд харилцан адилгүй. Жишээ нь, америкийн Institute of Medicine-ээс өгсөн зөвлөмжөөс харахад:

  • 1 нас хүртэлх хүүхэд – 400, аюулгүй дээд хэмжээ – 1000-1500
  • 13 нас хүртэл – 600, аюулгүй дээд хэмжээ – 2500-4000
  • 14-18 нас хүртэл – 800, аюулгүй дээд хэмжээ – 4000
  • 19-70 нас хүртэл – 600, аюулгүй дээд хэмжээ -4000
  • 71 болон үүнээс дээш – 800, аюулгүй дээд хэмжээ 4000
  • Жирэмсэн болон хөхүүл эхчүүд – 600, аюулгүй дээд хэмжээ 4000

Хэмжээг МЕ-гээр тодорхойлно, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжих нэгж.

Солярт орж бие борлуулах дуртай хүмүүсийн хувьд анхаарах зүйл бий. Уг төхөөрөмж нь өөр хэт ягаан туяа ялгааруулдаг (ультрафиолет А 320-400нм, В – 280-320нм-ээс өөр) учраас Д амин дэмийг авч чадахгүй. Тэгэхээр наранд гарахаас өөр аргагүй болж байна. Арьсаар дамжуулж Д амин дэм авахын тулд наранд 20-30 минутаас багагүй өдөр болгон гарна, ялангуяа хойд бүслүүрт амьдарч байгаа хүмүүсийн хувьд наранд удаан байвал зохилтой. Зуны халуун өдрүүдэд наранд усанд сууж болно – 12 цагаас 16 цаг хүртэл. “Зөв цагт” гарахдаа нарны тос түрхэхгүй, яагаад гэвэл уг тос нь Д амин дэмийн шимэгдэлтэнд саад учруулдаг байна.

Хоол хүнсээрээ бид өдрийн хэрэгцээний 10%-ийг л авч чаддаг. Тиймээс маш олон төрлийн хоол идэж байх хэрэгтэй. Д амин дэмийн үндсэн эх сурвалж – зарим нэг төрлийн мөөг, гэхдээ хүлэмжинд ургуулсан биш зэрлэг мөөгийг иднэ – цагаан, шиитак… Мөн загасны элэг, тослог загасанд Д амин дэмийн агууламж өндөртэй, сүү, цөцгийн тос, хатуу бяслаг, өндөгний шар зэрэгт бага зэргийн Д амин дэм агуулагдана.

Д амин дэмийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн (МЕ 100 граммд):

  • Тослог загас (яргай, май, хар амар загас) – 200-400
  • Сагамхай загасны элэг – 50 хүртэл
  • 80%-иас дээш тослогтой цөцгийн тос – 35 хүртэл
  • Өндөгний шар – 25-60
  • Үхрийн мах – 13
  • Эрдэнэ шишийн тос – 9
  • 3,5%-ийн тослогтой сүү – 0,3-4

Зун цагийн сүү болон өндөгт өвлийнхөөс 2-3 дахин их Д амин дэм агуулагддаг. Д амин дэмийн нэмэлттэй сүү хүнсэндээ хэрэглэх боломжтой. Уг амин дэмийг шимэгдүүлэх кальци, фосфор зэрэг эрдэс бодисыг мөн хэрэглэнэ.

Илүүдэл жингээ хасахыг зөвлөхөөс гадна чанарын шаардлага хангасан хүнсний нэмэлт тэжээлийг хэрэглэж болно. Д амин дэмийн дутагдлаа зөв нөхөж аюулт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлж эрүүл амьдарцгаая.

11
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *