Гоо сайхны хэрэгслээ арчлах 6 лайфхак

2

Гоо сайхнаа хадгалж үлдэх нь эмэгтэй хүний амьдралд чухал байр суурь эзэлнэ. Өнөө цагт олон төрлийн зориулалттай маш олон гоо сайхны бүтээгдэхүүн бий болжээ. Ингээд гоо сайхны хэрэгслийг бүрэн утгаар нь хэрэглэх арга замыг танд танилцуулахаар бэлдлээ.

Пудрын багс алга уу? Сандрах хэрэггүй

Бид нүүрний будалтаа мэргэжлийн юм шиг л төгс хийхийг хичээдэг. Үүний тулд бид багс худалдаж авдаг, гэхдээ л тийм ч их хэрэглээтэй биш. Хэрвээ танд пудрын багс байхгүй үед контураа жигд тавихыг хүсэж байгаа бол туяа тавих багсаа авч цэвэрлээд нивдинкээр/невидимка-аар хавтгай болгоно. Ингээд л пудрээ тавиарай, гайхалтай биш гэж үү?

 

Багсаа өөрөө цэвэрлэх хавтан

Багс цэвэрлэх самбар – хэрэглээ ихтэй ч гэлээ өндөр үнэтэй зүйл. Гэхдээ өөрөө гараараа хийж болно. Үүний тулд пластик хавтан (жишээ нь, махны жижиг хавтгай байж болно) мөн цавуутай буу бэлдэнэ. Цавуугаа бага зэрэг халаагаад самбар дээрээ цавуугаа цэг цэгээр дусаана. Дусаасан цавуу хатахад хавтан бэлэн боллоо гэсэн үг. Цэвэрлэх гэж байгаа багсаа хавтангаар хэд явуулаад багсаа угаагаад хатаагаарай – ингээд л шинэхэн багстай болно.

 

Хатсан тушийг сэргээх

Сормуусны будгийг гурван сар тутамд шинэчилж байх хэрэгтэй. Эс бөгөөс нян үржиж нүдний өвчин тусах эрсдэлтэй гэж үздэг. Мөн энэ хугацаанд будаг хатах ч тохиолдол гарна. Хатсан будгийг вазелин эсвэл  линзний шингэнээр сэргээх боломжтой. Тушиндээ бага зэргийн линзний шингэн хийж сэгсэрнэ. Эсвэл тушны багсыг вазелинд хийгээд будгаа шингэлж болно. Ингээд хэрэглэхэд бэлэн боллоо.

 

Хугарсан уруулын будгийг сэргээх

Хугарсан уруулын будгийг наахад асаагуур хэрэг болно. Хугарсан уруулын будгийг гал дээр барьж халаагаад буцаагаад наана. Галтай болгоомжтой харьцаарай.

 

Нүдний харандааг тушиэр орлуулах

Нүдний харандааг тушиэр орлуулж болно. Нарийхан харандааны үзүүрээр тушны будагнаас авч нүдээ зурна.

 

Хагарсан пудрийг сэргээх

Хэрвээ пудр тань хагарч үйрсэн бол вазелинаар сэргээж болно. Пудрээ нунтаг болтол нь бутлаад вазелинаар зуурна. Илүү гоёмсог болгохыг хүсэж байвал гялалзуулагч нэмээрэй.

4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *