Хятад залуу хайртай бүсгүйгээ буцааж авчрахын тулд өөрийн гараар “Хайрын арал” босгожээ. Бас л овоо романтик нөхөр байна шүү!

1

Харамсалтай нь түүний үйлдэл ид шидийг бүтээж чадсангүй, залуу хосууд эргэж нийлсэнгүй ээ.

Сяо Сю нь Хятадын Гуандун мужийн Хэтоу тосгонд амьдардаг. 2018 онд залуу хархүү мөнгө олохын тулд Гуанжоу хотыг зорьжээ. Тэндээ нэгэн бүсгүйтэй танилцаж хоёр жил үерхсэн байна. 2020 оны сүүлээр Сяо нас өндөр гарсан эцэг, эхээ асрахаар нутаг руугаа буцах болжээ. Тэр найз бүсгүйгээ дагуулж явах гэсэн боловч хотод төрж өссөн бүсгүй хөдөө тосгон руу түүнтэй цуг явахыг хүссэнгүй.

travelask.ru

Ингээд 30 настай Ромео маань романтик санаа олж жинхэнэ Хайрын арал бий болгохоор шийджээ. Тосгондоо эргэж ирээд мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаж эхэлсэн юм. Үүний тулд эхлээд хамгийн тохиромжтой газрыг сонгож олно – тосгоны ойролцоох нуурын дунд байдаг жижигхэн арал. Жижигхэн аралд гайхуулаад байх байгалийн үзэсгэлэн гэж байсангүй. Ургасан модгүй, тачирхан өвс төдийхөн л харагдана.

travelask.ru

Сяо уг арлыг хэдэн сарын турш илбэдэн 15 мянга гаруй доллар зарцуулсны эцэст ягаан мод, бутаар хүрээлэгдсэн (амьд биш хиймэл л дээ) жинхэнэ баянбүрд болон хувиргажээ. Нутгийн ард иргэдтэй ярилцаж байгаад арал руу хүрэх жижиг гүүр хүртэл барьсан бөгөөд арал дээрээ гоёмсог савлуур ч бас босгосон байна.

Харамсалтай нь Сяогийн хайртай бүсгүй шийдвэрээ өөрчлөөгүй гэдэг. Өөрөөсөө илүү сайн эмэгтэйтэй учирна гэдэгт бүсгүй найдаж байгаа гэдгээ илэрхийлжээ.

travelask.ru

Санаагаар унасан залуу босгосон арлаа нураах гэхэд нь нутгийн ард иргэд зогсоож чаджээ. Түүний бүтэлгүй хайрын түүх сошиал сүлжээгээр тарж арал нь жинхэнэ Хайрын арал болсон байна: хосууд гэрэл зургаа даруулахаар ирэхийн зэрэгцээ хуримын зураг авалтууд ч энд явагддаг болжээ.

travelask.ru

Та хайртай хүнээ эргүүлж авчрахын тулд ямар үйлдэл хийж байсан бэ?

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *