Холливудын системээр турцгаая! Өдөрт ердөө 25 минут зарцуулах үр дүнтэй дасгалууд

0

Холливудын оддын хийдэг дасгал ямар энгийн болохыг мэдээд та гайхах болно. Киноны зураг авалт эхлэхээс өмнө бие халаалт хийх, биеэ бэлдэх хэрэг гардаг тул богино хугацаанд амжуулахаас өөр арга байхгүй. Тиймээс богино хугацаанд маш өндөр үр дүнтэй дасгалыг сонгоно. Жишээ нь, Холли Берри зураг авалтын үеэр өдрийн хоолны 40 минутын завсарлагааг ашигладаг. Тэрээр 25 минут л дасгал хийгээд үлдсэн хугацаанд нь өдрийн хоолоо иднэ.

Дасгалыг хийж эхлэхээс өмнө ихэнх хүмүүсийн гаргадаг алдааг танилцуулахаар шийдлээ. Эдгээр алдаанаас зайлсхийснээр та хурдан турж чадна.

Үр дүнтэй фитнесийн дүрэм

1. Системтэй байх

Бэлтгэл сургуулилт байнгын байх ёстой. Долоо хоногт 3 удаа, 25 минутаар хичээллэнэ. Өөрт тохиромжтой цагийг сонгоно. Өглөө унтах сонирхолтой бол өглөөний цаг танд тохирохгүй, Бямба гаригийн орой найз нартайгаа уулздаг бол тэр өдөр ч танд тохирохгүй.

2. Анхаарлаа төвлөрүүлэх

Дасгал дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлнэ. Танд юу ч саад болох ёсгүй, тиймээс зурагт, гар утас зэргээ бүгдийг унтраа.

3. Хяналт

25 минутыг үр дүнтэй зарцуулахыг хүсэж байгаа бол цагаа хянаарай. Дасгалыг цаг минут тутамд хуваана, 1-р дасгал – 20 секунд, 10 секунд дунд нь амарна. 3 давтамжтайгаар гэх мэт бүгдийг тооцоол. Энэ тохиолдолд бүх дасгалыг тогтсон цагт хийж дуусгаж чадна. Үүний тулд танд секундомер хэрэгтэй.

4. Хэмнэл

Эхний ээлжинд хурдан хэмнэлээр дасгал хийхэд хэцүү санагдаж болно. Тиймээс дасгалыг бага хэмнэлээс эхлүүлж аажим нэмээрэй.

5. Сэтгэлийн хат

Булчин өвдөх, зүрхний цохилт түргэсэх зэрэг таагүй мэдрэмжид бэлэн бай. Хэсэг хугацааны дараа таны бие махбодь авах ачаалалдаа дасаж эхэлнэ.

Турах цогц дасгалыг Жим Барсен зохиосон юм. Түүний тусламжтайгаар Анжелина Жоли, Гвинет Пэлтроу болон Женнифер Энистон нар гуалиг төрхөө хадгалж чадаж байна.

Гүйцэтгэх схем: нэг дасгалыг 20 секундын турш хийгээд 10 секунд амарна, 20 секунд хийгээд дахин 10 секунд амарна гэх мэт үргэлжилнэ. Дасгал болгоныг 3 удаагийн давтамжтай, тус бүр 20 секунд гүйцэтгэнэ.

5 дасгал

1. Үсрэлт

Jumping Jack – өгзөгний булчин чангалах шилдэг дасгал. Хөлөө мөрний хэмжээтэй тавьж, нуруу тэгш, гар их биеийн дагуу байрлана. Үсрэхдээ хөлөө холдуулах бөгөөд гараа дээш өргөнө.

2. Өвдөг дээрээ суниах

Хэвтээ байдалд, гар шулуун, бие тэгш. Гараа тохойгоор нь нугалаад цээжээрээ шаланд хүрэхийг хичээнэ, гэхдээ шалан дээр хэвтэхгүй.

3. Суулт

Хөл мөрийн хэмжээний зайд, гараа толгойн ард аваад нуруугаа тэгшилнэ. Суухдаа хөлийн улыг шалнаас салгахгүй, өвдгөөрөө 90 хэмийн өнцөг гаргана. Өгзөг арагшаа яг сандал дээр суух гэж байгаа мэт, гэхдээ их биеийг хэт урагш түрэхгүй. Нуруу шулуун байх ёстой.

4. Араар суниах

Алгаараа сандал тулж сандал дээр сууна. Сандалны захаас барьсан гарын алгыг салгалгүйгээр сандлаас хөндийрч хоосон зайд урагш болон суугаарай. Бэлтгэл байдалдаа орно. Тохойг их биед аль болох ойр байрлуулна.

5. Пресс

Нуруугаараа хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална. Хөлийн өлмийг шалнаас хөндийрүүлнэ. Их биеийг өргөхдөө хөлийн улыг шалнаас салгахгүй, аль болох таазанд хүрэх гэж байгаа мэт гараа дээш сунгана.

Илүү их үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол дасгал болгоноос таашаал аваарай. Мөн эрүүл хоолны дэглэм барихаа мартаж болохгүй.

28
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bilguun Badamdorj

    Bilguun Badamdorj

    2017/07/17 at 22:37

    Badmaanyambuu Khaltar

  2. .

  3. oonooo

    2017/07/18 at 16:12

    heden udaa yaj hiih talaar todorhoi bicheegui bhiin yum hachin tavij hereggui shdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *