Төрөөд удаагүй байгаа нярай хүүхдэд яасан ч ус өгч болохгүй! Үүнийг xориглох ноцтой шалтгаан бий

2

Ус бол эрүүл саруул амьдралын хамгийн чухал хүчин зүйл. Гэсэн хэдий ч энэ дүрэм нярай хүүхдүүдэд үйлчилдэггүй. Энэ бол яагаад мэргэжилтнүүд эцэг эхчүүдийг буруу ташаа мэдээллээс болж будлих вий гэсэн үүднээс дараах анхааруулгыг өгөхөд хүргэсэн шалтгаан юм.

Дөнгөж төрсөн нярай хүүхдүүдэд ус өгөхийг хориглодог, үр дүнд нь хордох, хатангир тусах болон амь насанд нь хүртэл аюул учирдаг учраас тэр.

Olexandr Panchenko / Shutterstock.com

Нярай хүүхдийг хооллох тал дээр мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байна:

6 сар хүртэл нь эхийн сүүгээр угжих хэрэгтэй. Хэрэв ээжийнх нь хөхөнд сүү орохгүй байгаа бол, нярай хүүхдэд зориулсан цорын ганц хоол бол формула юм. Дээрх нөхцлүүдийн аль нь ч байсан нүүрс ус, уураг, тос болон микро шим тэжээлүүдийг хүүхэд биедээ авна.

Эм зүйч мэргэжилтэн, нярай хүүхэд цөөн хэдэн балга уснаас болж хордох эсвэл хуурайших эмгэг болох эрсдэлтэй талаар хэлжээ. Хөхүүл хүүхдийн бие бүрэн боловсроогүй байдаг тул бөөр нь ус уусны дараа бие дэх содын хэмжээг тогтворжуулахад доголдол үүсдэг байна.

Sirtravelalot / Shutterstock.com

Тэрээр цааш үргэлжлүүлэн: Дээрх үр дүнгээс хамаарч, тархи хавагнах, багтрах болон бүр ноцтой нөхцөл байдалд амь насаа ч алдах эрсдэлтэй гэнэ.

Нярай хүүхдийн ходоод маш өчүүхэн! Тэгэхээр нярай хүүхдэд ус уулгах нь буруу цатгалан мэдрэмжийг төрүүлнэ. Үүнээс үүдэж хүүхэд эхийнхээ хөхийг хөхөхгүй байх бөгөөд үр дүнд нь өсөлт хөгжилтөнд хэрэгтэй чухал эрдэс бодис, шим тэжээлийг авч чадахгүйд хүрдэг байна.

Мөн чанарын шаардлага хангаагүй ус ууснаас болж биедээ бактерийн халдвар авахыг ч үгүйсгэхгүй.

Хэрэв нярай хүүхэд санамсаргүй ус уучихвал, яаралтай түргэн тусламж руу залгах хэрэггүй. Хүүхдийн нөхцөл байдлыг ажиглаж, хоолны дуршилд нь анхаарал хандуулаарай.

fizkes / Shutterstock.com

 

Дараах энгийн дүрмийг баримтлаарай:

  1. 6 сар хүрээгүй нярай хүүхдэд ус уулгахгүй байх
  2. 6-12 сартай хүүхдэд цөөн балга ус уулгах, гэхдээ зөвхөн шаардлагатай үед
  3. Таны хүүхэд 1 нас хүрсний дараа хязгааргүй ус ууж болно, гэхдээ уух ус нь цэвэр бас шинэхэн байх ёстой.
Rohappy/Shutterstock.com

Эцэг эх бүр үр хүүхдээ аз жаргалтай бас эрүүл саруул өсгөхийг хүсдэг, тийм биш гэж үү? Хүүхдүүддээ үргэлж санаа тавьж байгаарай.

3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *