
Заримдаа унтах хүсэл үнэхээр их төрөх бөгөөд үүнийг таслан зогсоох ямар ч арга чарга байдаггүй. Энэ үзэгдлийг гэнэтийн нойрны дaйралт гэж нэрлэдэг. Хэдхэн минут “тасрах” явдал ямар ч хүнийг дaйрч болно. Зарим нэг нь бүр эвгүй байдалд ортлоо “тасарна”. Бид нойрондоо дийлдэж “тасарсан” хүмүүсийн хөгжилтэй гэрэл зургуудыг танд сонирхуулахаар бэлдлээ.
Ядаргаа гэж энэ дээ

Манай ангийн охин физикийн хичээл дээр унтчихсан

Гэнэтийн нойрны дaйралт хэд хэдэн шалтгааны улмаас үүсэж болно. Ихэнх тохиолдолд гэм хоргүй л дээ. Ядрах, сэтгэл санааны огцом өөрчлөлт, сoгтууруулах төрлийн ундаа хэрэглэснээс улбаатай. Мөн зориулалтын бус газар өөрийн эрхгүй унтаж байгаа нь заримдаа сэтгэл санааны тогтворгүй байдалтай холбоотой байж болно.
Автобусаар хийсэн романтик аялал

Юм бодож байгаад л унтаад өгч дээ

Шалгалтууд – хүнд ажил шүү

Орчин цагт ховор биш үзэгдэл болсон.
Сургуулийн номын сан орох болгонд л унтаж байгаа оюутантай таардаг. Энэ асуудалтайгаа тэмцэг гээд бүр цаанаас нь аяны хөнжилтэй тухтай зөөлөн буйдан хүртэл тавиад өгчихсөн байна лээ.
Энэ залуу ажил дээрээ байнга унтдаг юм. Ажлын газрын хүмүүс нь түүгээр тоглохоор шийджээ

Хамт олны уур амьсгал аа гэж!
Нойрны бяцхан хамгаалагчид

Хамгийн гол нь – тэнцвэрээ хадгалах

Нойрны эрүүл дэглэмтэй бол өдрийн цагаар унтах гээд байхгүй. Юуны түрүүнд өдөрт 8-9 цаг унтсан байх ёстой. Нойрсох цаг тухайн хүний бие махбод, эрүүл мэндээс хамаарна. Мөн эрүүл агаарт алхахын зэрэгцээ биеийн тамираар хичээллэх нь чухал.
Бага зэрэг ядарч дээ, хөөрхий

Цуг ажилладаг хүн маань унтаад өгч, би түүнд цамхаг бариад өгчихлөө

Байнга нойрмоглоод байвал эмчид хандахыг зөвлөж байна. Зохих шинжилгээнд орсны ачаар асуудлын үндсэн шалтгааныг мэдэж болно.
Ганцаараа байх боломж олдохгүй үед

Энэ хүн сэрээд юу мэдрэхийг үгээр илэрхийлшгүй

Өдрийн нойр авах тухтай газар байна

Найз нар ер нь юунд хэрэгтэй юм бэ?

Сонирхолтой л юм.
Сэрээд сүйд болох байх даа…
Энэ эр хүрзэн дээр унтаж байгаа

Замд явж байхдаа эсвэл ажлын өдрийн цагаар тайвширч дуг хийх дуртай юу? Хэрвээ танд амрах ийм боломж байдаг бол заавал ашиглаарай. Ухамсар хөдлөөд гээд өөрийгөө бариад байж огт болохгүй. Гэхдээ унтах хэт их хүсэл – эрүүл мэнддээ анхаарал тавих шалтгаан болохыг бүү мартаарай.
Онгоцны үйлчлэгч ч гэсэн амрах ёстой

Их уян хатан бүсгүй юм.
Энэ байрлал хөлний цусны эргэлтийг хангаж өгдөг, ялангуяа нислэгийн үеэр үнэхээр хэрэгтэй байрлал.
Энэ гэрэл зураг дээр бүх зүйл хэвийн байгаа шүү
Эмээ, үеэл хоёр маань гар гараасаа барилцаад унтаад өгчээ








