
Орчин цагийн технологийн хөгжил хүн төрөхтөнд олон давуу талыг авч ирж, бидний амьдралын хэв маягийг хөнгөвчилсөөр буй билээ. Тэгвэл саяхан Хятадын зах зээлд алсын зайн харилцааг ойртуулагч силикон уруул худалдаанд гарчээ. Хэн нэгний хувьд хачирхалтай, эвгүйцмээр мэт санагдавч өөр бусдын хувьд тун хэрэгцээтэй бүтээгдэхүүн болсон хэмээн хэрэглэгчид уг бүтээгдэхүүний талаар сэтгэгдлээ хуваалцсаар байна.


Уг уруул нь хосуудын алсын зайны харилцааг илүү ойр, бодит болгох боломжийг бүрдүүлжээ. Силикон материалаар хийгдсэн уг уруул үнсэлт илгээж буй хүний уруулын дулаан, уруулын хөдөлгөөнийг мэдрэгчийн тусламжтайгаар хүлээн авагч талын хиймэл уруулд хүргэх зарчмаар ажиллах аж.


Одоогийн байдлаар уг уруул нь 38 ам.доллараар зарагдаж байгаа бөгөөд Хятадын хамгийн том худалдааны Taobao сайтад 100 хол давсан тоогоор зарагдаад байгаа юм. Уг бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хайртай нэгэнтэйгээ алс холоос ойртон дотносох боломжийг олгож буйд талархсан сэтгэгдлүүд ч цахим сүлжээнд хөвөрсөөр байна.

Тус бүтээгдэхүүнийг Жиань гэгч нэгэн хятад эр бүтээсэн бөгөөд найз бүсгүйгээсээ 7 жилийн хугацаанд хол амьдрахдаа энэхүү санаагаа олж, хэрэгжүүлсэн ажээ. Силикон уруул нь зөвхөн хослон ажиллах боломжтой тул хосууд хоёул гар утсандаа хиймэл уруулыг залгасан тохиолдолд л ажиллах горимтой юм. Иймээс хэн нэгэн танихгүй эсвэл хүсээгүй хүнээс үнсэлт ирнэ гэх айдасгүйгээр хэрэглэх боломжтой хэмээжээ.








Azaa Zaya
2023/03/18 at 18:15
Shijirbaatar Battsetseg 🤣🤣🤣😜
Oyunbaatar Baatar
2023/03/18 at 18:18
Tuvshuu Tuvshuuku…ийм юм авийдаа ханиа хаха
Mendbayar Purev
2023/03/18 at 18:29
Мэдрэл муутай юм бэ хаахаха
Tungalagtuul Jamsran
2023/03/18 at 18:33
Za yrshigoo yun sonin yum hiidgiin be
Doogii Amgalan
2023/03/18 at 18:51
😂😂😂 goy goy
Г. Мягмардорж
2023/03/18 at 18:52
хэл орж ирдэг болов уу хаха