Эзэн нь тэжээвэр орог зусагнууддаа зориулж рестораны хоол хийж өгч тансаглуулдаг

0

Шотландын Пейслид амьдардаг 22 настай Антон Аллан хайртай орог зусагнууддаа маш амттай хоол бэлдэж өгдөг. Хариуцлагатай эзэн сошиал сүлжээгээр хийсэн хоолоо хуваалцалцахаас гадна орог зусгууд нь хэрхэн дуртай идэж байгааг ч сонирхуулна.

22 настай Антон Аллан сири гаралтай хоёр орог зусагаа ёстой л эрхлүүлэх шиг болдог. Зефир нэртэй 2 настай мистер, ой гарантай мистер Лакриц нар эзнийхээ хийж өгсөн төрөл бүрийн амттай хоолыг амтархан идэх дуртай. Тэдний хоолны цэсэд 100 орчим жор багтжээ. Антон өдөр болгон тэдэндээ хоол хийж өгч амин дэмийн тэнцвэрт байдлыг нь хангаж өгөхийг хичээдэг.

dailymail.co.uk

Антон орог зусгууддаа хоол хийж өгөөд бичлэгээ сошиал сүлжээнд байршуулах – ажлын хүнд өдрийн дараа амрах сайхан боломж болдог.

dailymail.co.uk

“Зефирийн анх амталж үзсэн зүйл бол тарвас. Түүнд их таалагдсан л даа. Эхлээд би түүнд төрөл бүрийн жимс, жимсгэнэ, ногоо өгч туршиж байсан. Харин дараа нь л илүү хүнд хоол хийж өгвөл яасан бэ гэж бодсон” гэж Антон хэлжээ.

Орог зусгуудынхаа амтны сонирхолд нийцэх хоолыг олохын тулд тэрээр интернэтээс судалгаа хийж эхэлсэн гэдэг.

“Би маш их судалгаа хийсэн, сошиал сүлжээнээс ч хэд хэдэн жор туршиж үзсэн. Гэхдээ дараа нь өөрийнхөө хийдэг хоолоор л тэднийгээ тэжээх нь зөв байна гэж шийдсэн” хэмээн залуу ярьжээ.

dailymail.co.uk

Эзэндээ эрхэлсэн амьтад маш олон төрлийн хоол иддэг: “орог зусгуудын хоолны ном”-нд 100 орчим нэр төрлийн жор бий.

dailymail.co.uk

Цэсэнд үндсэн хоолнуудаас гадна амттай десертүүд ч мөн багтжээ.

dailymail.co.uk

“Тэдэндээ анх бэлдсэн хоол бол сүмстэй шпагетти, чизкейк, алимын пирог. Тэр цагаас хойш олон төрлийн шинэ хоол хийж өгчээ, жишээ нь карри, зефир, хулууны пирог гээд. Шинэ зүйл бодоход сэтгэл их сайхан байдаг, тэд ч амталж үзэх дуртай. Тэд маань хоолонд сайн амьтад” гэж Антон ярьжээ.

dailymail.co.uk

Лакрицад томчуудад зориулсан хоол хийх нь “маш ховор” гэж Антон ярьсан юм.

dailymail.co.uk

“Ноён Лакрица одоохондоо нас бага, тийм учраас олон хоол амталж үзээгүй байгаа, өдөртөө хэдэн шарвин иднэ, энэ хоолондоо ч их дуртай” гэжээ.

dailymail.co.uk

Орог зусгууддаа хийж өгдөг хоолоо сошиал сүлжээгээр хуваалцах хүн Антоноос өөр байхгүй.

Тэрээр 599,200 дагагчтай, түүний хийсэн бичлэг нийтдээ ойролцоогоор 21,9 сая лайк цуглуулаад байна.

dailymail.co.uk

Антоны сүүлд байрлуулсан бичлэгээр орог зусгууддаа шпагетти, бөөрөнхий мах хийж өгсөн нь харагдана. Бас нэг бичлэгээр мистер Зефир интоорын пирог идэж байгаа нь цаанаа л хөөрхөн.

dailymail.co.uk

Гэрийн тэжээвэр орог зусгийг төрөл бүрийн хоолоор тэжээж байх ёстойг мэдсэн зарим нэг эзэд ихэд гайхдаг бол, зарим нэг нь Антоны орог зусаг болж төрөөгүйдээ харамсдаг ажээ.

dailymail.co.uk

Өөрийнхөө тэжээвэр амьтанд амттай хоол хийж өгөхийг хүссэн бусад хүмүүс Антоноос жор асуудаг болсон байна. Мөн өхөөрдмөөр амьтдын бичлэгийг үзэх дуртай хүмүүс ч цөөнгүй. Антоны орог зусгууд зөвхөн рестораны хоол идээд зогсохгүй мөн амьдралын тав тухыг бүрдүүлсэн орчинд амьдардаг ажээ. Мистер Зефир ганц эвэрт зөөлөн тоглоомтойгоо амардаг, хэд хэдэн ор, тэр бүү хэл пикникийн жижигхэн ширээ хүртэл бий. Тухтай ширээн дээрээ сууж зоогоо амтархан иддэг ажээ.

16
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *