Мохавк засалттай үсээ сурталчилгааны талбар болгожээ

0

Мохавк засалттай үсээ сурталчилгааны талбар болгожээ


Толгойн төв хэсгээр нилээд урт үсний зурвасыг үлдээн хоёр талын үсийг хусаж зассан үс засалтыг мохавк засалт гэдэг. Флоридагийн уугуул Мохавк Газ дээрх хэлбэрийн үс засалтыг эрхэмлэдэг нэгэн бөгөөд хамгийн онцлууштай нь өөрийн энэ үс засалтыг бизнесийнхэнд зориулсан зар сурталчилгааны талбар болгон хувиргасан явдал юм. 31 настай Мохавк Газын жинхэнэ нэр нь Гасми Жосеф. Флоридагийн Помпано Бич хотын иргэн тэрээр олон жилийн турш мохавк засалтны үнэнч шүтэн бишрэгч байсаар ирсэн байна. Гэхдээ зөвхөн нэг жилийн өмнөөс л энэ үс засалтныхаа давуу талыг нээжээ.Газын нэг найз түүнээс төрсөн өдрийнхөө үдэшлэгний талаар хүмүүст хэрхэн зарлах вэ гэж асуух үед түүний толгойд яагаад өөрийн үсэн дээрээ хэн бүхэнд харагдахаар сурталчилж болохгүй гэж гэсэн бодол харван орж ирсэн байна. Ингээд л Газын мохавк үс бүх төрлийн сурталчилгааны талбар болж хувирчээ. Найзуудынхаа сурталчилгааг байршуулахаар эхэлсэн түүний өвөрмөц бизнес цаашдаа жижиг хэмжээний гэрээ хийхээр үргэлжилсэн бөгөөд эрүүл мэндийн хүнсний Деливер Лийн компани өөрийнх нь логог үсэн дээрээ зуруулсан Газыг Маяами Хит, Флорида Пантерз багуудын тоглолт руу явуулсан нь гайхамшигтай үр дүнг дагуулсан байна. Газ дор хаяж нэг долоо хоногийн турш нэг газрын сурталчилгаатай үстэй явдаг ба хэрвээ үйлчлүүлэгчид олон байх юм бол долоо хоногт гурван ч удаа үсээ янзлуулах хэрэгтэй болдог гэнэ. Үсээрээ сурталчилгааны самбар хийсэн Газын үүрэг нь клуб, үдэшлэг, буяны үйл ажиллагаа гэх мэт аль болох олон хүмүүст хүрэх газраар явах аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/03/28 at 21:46

    ***

  2. Зочин

    2013/03/29 at 15:14

    өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худалдаалж байна. дэлгэрэнгүйг 88226272

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *