Нэгэн эмээ 40 жилийн турш уг хятад ваарыг таягаа хийдэг сав болгож ашиглаж иржээ. Харин таягны сав нь дуудлага худалдаагаар хэд хүрсэн гэж санана?

1

Бараг айл болгонд л эртний эдлэл гэмээр ямар нэгэн зүйл байдаг. Хэрэггүй ч юм шиг, тэгсэн мөртлөө хаяж чадахгүй хадгалсаар л байдаг эд хогшил. Их Британийн нэгэн настанд хятадын хуучны ваар байжээ. 40 жилийн өмнө энэ ваарыг өвлөж авсан бөгөөд тэр цагаас хойш ваарыг таяг хийдэг сав болгож л хэрэглэж ирсэн байна. Өндөр настанд эмчилгээний зардал болон асрамжийн газрын төлбөр төлөх шаардлага гарах хүртэл тэр ваарыг ер тоогоогүй юм. 80 гарсан хөгшинд төрөл садан гэж байгаагүй тул ваараа зарахаар шийджээ. Ингээд л ваарны үнийг мэдэж авсан байна.

Хөгшинд эмчилгээний төлбөр төлөх шаардлага гарсан тул хуучны хятад ваараа зарахаар шийджээ

 

Гэтэл түүнийг гэнэтийн мэдээ хүлээж байв. Зүгээр ч нэг ваар биш гэнэ шүү. 19 дүгээр зууны эхэнд хятадын эзэн хаанд зориулж хийсэн ваар болж хувирлаа

Эртний эдлэл иймэрхүү дүр төрхтэй: уламжлалт хэлбэртэй, өндөр нь 66 см, луун бариултай, цээнэ, шиваантиг болон чавганы цэцгээр чимэглэж зурсан. Вааран дээр Сайшаалт ерөөлт эзэн хааны тэмдэг дараастай, цэцгүүд нь ч дүрэмд нийцэж байв. Ваар яаж яваад Хятадаас ирсэн нь тодорхой бус, магадгүй хөгшний хэн нэгэн садан төрөл авчирсан байж болох юм гэжээ.

 

Эмээ энэ ваарыг дээвэр дээрээ таягны сав болгон ашигладаг байв. Мэдээж ваарны өнгө үзэмж тийм ч сайнгүй, энд тэндээ цуурч эмтэрсэн, бүр нэг газраар нь наасан хэсэг ч бий.

 

Дуудлага худалдааны мэргэжилтэн Адам Партриж ваарыг 100-200 фунт стерлингээр үнэлжээ.

 

Гэтэл дуудлага худалдаа явагдаж дууссаны дараа бүгдийг алмайруулж орхисон юм. Эцсийн үнэ нь 94,000 фунт стерлинг болсон, нэмэлт төлбөр, татвараа нэмээд 110,920 фунт стерлинг

Төгрөгт шилжүүлбэл ойролцоогоор 358,363,055 төг, харин нэмэлт төлбөртэйгөө ойролцоогоор 422,868,405 төг болж байна.

 

Ваарны эзнийг ч гайхшруулаад зогсохгүй дуудлага худалдааны мэргэжилтнүүдийг алмайруулж орхижээ. Ваар үнэхээр сайхнаараа байсан бол үсрээд л 5000 фунтээс хэтрэхгүй гэж мэргэжилтнүүд тооцоолж байсан юм.

Өндөр настанд эртний эдлэлээ өвлүүлж үлдээх садан төрөл байхгүй учраас ийн зарахаар шийджээ. Ингээд ирээдүйдээ санаа зовох зүйлгүй өндөр настны асрамжийн газартаа нүүж очсон юм, тэрээр одоо санхүүгийн ямар ч хүндрэлтэй тулгарахгүй болсон. Та хог новшоо онгичиж үзээрэй, иймэрхүү эртний эдлэл гараад ирэх ч юм билүү?

30
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Ugii Undra

    Ugii Undra

    2020/12/10 at 09:57

    Нэг сэтэрхий будаатай шаазан аяга байгаа юмийг яаж мэдэх вэ дуудлага худалдаагаар оруулж үздэг юм уу

  2. Michel Emil

    Michel Emil

    2020/12/10 at 10:21

    Hend hamaatain

  3. Battsooj Shagj

    Battsooj Shagj

    2020/12/10 at 11:35

    Ugii Undra bolomj bgaach um biluu 🤔

  4. Nymdorj Yadamsuren

    Nymdorj Yadamsuren

    2020/12/10 at 23:03

    19дүгээр зууны эхэнд хятадын эзэн хаан гэж байсан уу манжын дарлалд байсан байж

  5. Shinebaatar Batmonkh

    Shinebaatar Batmonkh

    2020/12/11 at 13:44

    Dood tald ni baigaa durbuljin ulaan tamga ter lertnii gexgiig bur ezen haanii gedgiig ilerhiildeh

  6. Battur Ulziibat

    Battur Ulziibat

    2020/12/11 at 14:22

    Эмээ 100 гарсан настай байх

  7. Наранцэцэг С.

    Наранцэцэг С.

    2020/12/11 at 18:50

    Сайшаалт ерөөлт Манжийн эзэн хаан.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *