Хайр дурлалын харилцаанд буруу хүнээ сонгосон гэдгийг таны бие махбод хэрхэн сануулж байдаг вэ? Бидний биеийн хэлэмж бидэнд хэзээ ч худал хэлдэггүй

1

Бие нь мэдээлэл хүлээж авах болон дамжуулах хүчтэй антен бөгөөд бие махбодын, оюун санааны болон сэтгэл зүйн гэх зэргээр гурван түвшинд ажилладаг. Эдгээр зүйл биднийг хуурахгүй, ялангуяа бусад хүмүүсийг мэдрэх тал дээр. Заримдаа хөмсөгний хөдөлгөөн байхад л хангалттай, таныг харсан найз залуу чинь бүгдийг сайн ойлгоно. Харамсалтай нь, байнгын стресс, ажил төрөл, тайван биш байдлаасаа болоод бид бие махбодын өгсөн дохиог тэр болгон анзаарахгүй өнгөрөөдөг. Дохио нь ямар нэгэн нөхцөл байдлын тухай бие махбод бидэнд мэдээлэл дамжуулж байдаг. Дохиог анзаарч чадвал амьдрал үнэхээр хөнгөвчлөгдөнө.

Жишээ нь, хажууд нь хүсээгүй эрэгтэй хүн суувал бие махбод танд дургүйцлээ илэрхийлнэ. Хэд хэдэн шинж тэмдгүүдийг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Хаалттай байрлал

Roman Samborskyi / Shutterstock.com

Найз залуутайгаа харьцаж байхад та гараа салаавчилж урдаа авах, гараа халаасандаа хийх, хөлөө ачиж хумьж суух эсвэл мөрөө унжуулсан байвал тухайн яриа хөөрөө танд таалагдахгүй байгаагийн шинж. Магадгүй та өөдөөс хараад сууж байгаа залууд татагдахгүй байж болно.

 

2. Өөрийгөө хязгаарлах

Ямар ч харилцаанд орсон бай хүн хувийн орон зайгаа авч үлдэх ёстой. Найз залуугийнхаа сэтгэл санаанд нийцэхийн тулд өөрийнхөө төлөвлөгөөнөөс буцаж байгаа бол энэ тухай бодох л хэрэгтэй. Та насан туршдаа хэн нэгэн хүний төлөө өөрийнхөө цаг, сонирхлыг гаргуунд нь хаяж байх уу?

 

3. Өөрийгөө итгүүлэх гэж чармайх

fizkes / Shutterstock.com

Эрүүл харилцаанд дүгнэлт хийх эсвэл үйлдэл болгондоо баталгаа гаргах шаардлагагүй байдаг. Гэхдээ та харилцаагаа авч үлдэхийн тулд өөрийгөө зөв зүйл хийж байгаа гэж байнга итгүүлэхээр оролдож байгаа бол ямар нэгэн эргэлзээ танд байна л гэсэн үг.

 

4. Сэтгэл зүйн хувьд туйлдах

“Таны хүн” хажууд тань байхад та дандаа баяр хөөртэй, сэтгэл догдлолтой, эрч хүчтэй байдаг уу? Харилцаа эрүүл бус байвал энэ нөхцөл байдал бүр эсрэг болж хувирна. Өөрөөр хэлбэл та ядарна, дургүй тань хүрнэ, эцсийн эцэст сэтгэл зүй туйлдахад хүрдэг.

 

 

5. Өөрийгөө үнэлэхээ болино

Таныг жинхэнээсээ хайрлах эр хүн таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг, тийм ч учраас та өөртөө итгэлтэй алхана. Хэрвээ та өөртөө байнга эргэлзэж явдаг бол магадгүй найз залуугийн талаас ямар нэгэн нөлөө байгаа юм биш биз?

 

6. Ганцаараа байхдаа инээдэггүй бол

Antonio Guillem / Shutterstock.com

Найз залуугаа бодох эсвэл тун удахгүй түүн дээрээ очно гэсэн бодол нүүрэнд инээмсэглэл тодруулна. Хэрвээ инээмсэглэл тодрохгүй байвал харилцаагаа эргэж харах болжээ. Бусад хүмүүст бие биедээ ямар их хайртай байгаагаа худлаа ярина, харин бие махбодоо та хуурч чадахгүй.

Хэрвээ танд дээрх шинж тэмдэгүүдийн аль нэг нь илэрсэн бол харилцаагаа эргэн нэг сайн хараарай. Бид та бүхэндээ аз жаргалыг л хүснэ, хайртай хосуудын харилцаа ариун, үнэнч байгаасай.

6
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/21 at 08:26

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *