
Маш олон орны хүмүүс тэр дундаа Өмнөд Америкаас Умард Америк руу олон тооны хүмүүс хууль бусаар хил давдаг. Газрын диваажин гэгддэг эрх чөлөөт Америк орныг зорьж байгаа тэдгээр хүмүүс АНУ-ын хилийг давахдаа ямар эд зүйлс биедээ авч явдаг болохыг дараах зургуудад харуулжээ. Эдгээр зургуудад харуулсан зүйлс бол бичиг баримтгүй, хууль бус цагаачдын Америк руу хийсэн аялалдаа авч явсан зүйлс юм.
Гватемалаас ирсэн 34 настай Carlos Gomez 5 сарын өмнө АНУ-аас хөөгдөн гарах хүртлээ Маяамид 10 орчим жил амьдарчээ. Тэрээр дахин АНУ руу буцах гэж оролдсон ч дахин Мексикээс хөөгдсөн байна. Түүний цүнхэнд цамц, хайч, өмд, сахлын хутга, эм, шампунь, үнэр дарагч шүршигч, нэг лааз ундаа, богино ханцуйтай цамц байжээ.
Эл Сальвадорын иргэн 46 настай Alfredo Núñez АНУ руу явахыг хүсдэг. Тэрээр Мексикийн умардад хүрчихвэл тэнд ажил олоод бүх зүйл сайхан болно гэж боддог. Түүний цүнхэнд хос гутал, библийн судар, ариун цэврийн цаас, гар утас байна.
Гондурасын иргэн 32 настай Delmis Helgar Хаустонд хүрэх гэж яарч байгаа. Түүний хуучин нөхөр хөөгдөн гарсны дараа хамаатнуудтай нь тэнд үлдсэн бяцхан охиндоо очихыг хүсэж байгаа түүний цүнхэнд нүүрний будаг, гар толь, уруул өнгөлөгч, үнэр дарагч шүршигч, цамц, жижиг библи, нүүрний гель, хэтэвч, гар утас, эм, батерей цэнэглэгч, үсний боолт, хоёр эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл байна.
Гватемалын 43 настай Luis Alfredo Portales 28 жил Калифорнид амьдарсан. Согтуугаар машин жолоодож байгаад осол гаргаснаар 18 сарын өмнө хөөгдөн гарсан тэрээр Америкт амьдарч байгаа эхнэр, 4 хүү рүүгээ очихыг хүсэж байгаа аж. Гэр бүл рүүгээ очих гэж оролдсон Мексикээс хөөгдсөн түүний цүнхэнд богино ханцуйтай цамц, тосон түрхлэг, цэвэр ус, тортилла, батерей, ID карт, эм, шүдний сойз, гадил, чипс, өмд байна.
Кубын иргэн 40 настай Roger Savon Court Колумб руу нисэж, Гватемал хүртэл Өмнөд Америкаар хууль бусаар явсан. АНУ-д очиж, тэнд чин сэтгэлээсээ ажиллахыг хүсэж байгаа түүний цүнхэнд ноосон цамц, хоёр малгай, тамхи, хэтэвч, ариун цэврийн цаас, том хясаан сахиус, толгойн гоёл, бүстэй цүнх, хүзүүний зүүлт, бичиг баримтны сав, гэгээн Мариягийн жижиг баримал, гар утас, үсний гель, нүүр угаагч шингэн байна.
Гватемалын 22 настай Ariel Mejia АНУ-аас хөөгдсөн бөгөөд Мексик руу орсноор дахин хөөгдсөн. Тэрээр Нью Йоркд ажиллаж байгаа хоёр ах дээрээ очихыг хүсэж байгаа юм байна. Түүний цүнхэнд гар нүүрийн алчуур, хос оймс, саван, гар утас, эм, үзэг, шүдний сойз, нусны алчуур байна.
Гватемалын 22 настай Edwin Alexander Mateo АНУ руу явж байсан ч Мексикт баригдаж хөөгдсөн. Ажил олж, хөгжмийн төхөөрөмж авч, Dj болохыг хүсэж байгаа учраас АНУ-д очихоор оролдож байгаа түүний цүнхэнд өмд, богино ханцуйтай цамц, библи, гар утас, хэтэвч, утасны карт, үнэртэй ус, мөргөлийн ном, шүдний оо болон сойз байна.
Эл Сальвадорын 42 настай Andres Sanchez Виржиниад ажиллаж, амьдарч байсан. 2 жилийн өмнө жолоо барьж байгаад энгийн цагдаагийн шалгалтаар баригдаж хөөгдсөн тэрээр дахин Виржиниад очихыг хүсэж байгаа. Нутгийн иргэн шиг харагдахын тулд тэрээр цүнхгүй явж байгаа ажээ.
Гватемалын 39 настай Cesar Augusto Coxaj Денверт очих гэж оролдсон ч цөлийг туулж байгаад Нью Мексикт баригдсан. Цангасны улмаас ус асуухаар нутгийн фермерийн хаалгыг тогшсон түүнийг 20 минутын дараа хилийн эргүүл баривчилжээ. Түүний цүнхэнд хэтэвч, ноосон цамц, цамц, бичиг баримт болон утасны дугаарууд бүхий дугтуй байжээ.
Гватемалын 27 настай José Alfredo Bin Маяами орох гэж яваад Мексикт баригдаж хөөгдсөн. Илүү их мөнгө олохын тулд Америк руу нэвтрэхийг хүсэж байгаа түүний цүнхэнд богино өмд, углааш, өмд, хоёр шүдний сойз, үнэр дарагч шүршигч, хэтэвч, дотуур өмд, бүс, Риал Мадридын богино ханцуйтай цамц байна.








Зочин
2015/02/03 at 22:19
Сэтгэгдэл *horom dandaa goy medee oruuldag site goodluck
Зочин
2015/02/04 at 01:39
Сэтгэгдэл *mongold torsondoo byarlaj bna
Зочин
2015/02/05 at 22:09
хаустон уу эсвэл хьюстон уу?