Хүүхэдтэй болох талаар хараахан төлөвлөөгүй байгаа эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй 10 үгс

0

Хүүхэдгүй амьдрах хэв маяг нийгэмд улам бүр хүлээн зөвшөөрөгдөх болсоор байна. Гэсэн хэдий ч эмэгтэй хүн энэхүү сонголтыг хийх үед зөвшөөрөх эсвэл энэ шийдвэрийг нь ойлгож хүлээн авах хүмүүс тун ховор. Тийм шийдвэр гаргасан эмэгтэйчүүдийн тухай ярих үедээ бид тэдний энэ шийдвэр ямар харамсалтай тухай ярьдаг. Гэвч үнэндээ бид тэдний тухай шүүмжилж ярихаа л урьтал болгохоос бус бидний ярьж буй шүүмж тэдэнд ямар бүдүүлэг санагдах тухай огт боддоггүй.

1. “Хэрэв чи хүүхэдтэй болохгүй бол жинхэнэ хайр гэж юу байдгийг хэзээ ч олж мэдрэхгүй.”

Хайр бол цаг хугацааны эрхээр бэхжиж байдаг мэдрэмж билээ. Хайрлах мэдрэмж эсрэг хүйстний найз нөхдийн болон гэр бүлийн гэх мэт олон төрөл байдаг. Гэрийн тэжээмэл амьтнаа хайрлах жинхэнэ хайр ч гэж бий. Нөгөөтэйгүүр эх үрийн хайр бол жинхэнэ хайр юм гэсэн ойлголт ч бий. Эцэг эх болон хүүхдийн хоорондын харилцаа хайр хүндлэл дүүрэн бас эсрэгээрээ эерэг мэдрэмжүүдээр дутаж буй гэр бүл ч олон.

 

2. “Чи хэтэрхий хувиа хичээж байна.”

Энэ үг нь хүүхэдтэй эмэгтэй амин хувиа хичээлгүй өөрийгөө золиосолдог бол хүүхэдгүй эмэгтэй зөвхөн өөрийгөө боддог гэсэн далд агуулгатай мэт санагдахгүй байна уу? Гэвч үнэн хэрэгтээ бид санхүүгийн болон сэтгэл санааны хангалттай дэмжлэг үзүүлдэггүй амин хувиа хичээсэн маш олон эцэг эхчүүдийг харж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл хүүхэдгүй амьдрах шийдвэр гаргасан эмэгтэй хүүхдэдээ сайн эх байж чадахгүй гэж бодсон учраас ээж болохгүй байхаар шийдсэн байж болох талтай гэдгийг бид бодолцох хэрэгтэй. Энэ нь нөгөөтэйгүүр хариуцлагатай байдлын нэг илрэл юм шүү. Эцсийн эцэст хүүхдийнхээ сайн сайхны төлөө хангалттайг хийх боломжгүй бол хүүхэдгүй амьдрал илүү зөв сонголт ч байх юм билүү?

 

3. “Хүүхэдтэй болох нь амьдралыг чинь илүү дээр болгоно.”

Хүүхэдтэй болсноор амьдралд тодорхой өөрчлөлт авчрах нь ойлгомжтой. Гэхдээ сайн уу, муу юу гэдгийг тодорхой хэлэх аргагүй шүү дээ. Хүн бүр шөнө нойроо хасаж, өдрийн цагийн хуваариа өөрчилж, өөртөө зориулах цагаа багасгаж, эмх замбараагүй дуу чимээтэй орчинд амьдрахад бэлэн биш байдаг. Хүүхэдгүй амьдрахаар шийдсэнээр тухайн эмэгтэйн хувьд эдгээр бүх асуудлуудаас хол байх нөхцөл бүрдэх ажээ.

 

4. “Чи хүүхдэд дургүй юм уу?”

Хүүхэдгүй амьдрахаар шийдсэн эмэгтэйчүүдийн хувьд ихэнх тохиолдолд хүүхдэд дургүй ямар нэгэн асуудал байдаггүй. Тэдгээр эмэгтэйчүүд авга эгч, загалмайлсан ээж гээд л хүүхэдтэй ямар нэгэн байдлаар үргэлж холбоотой байдаг. Тэр ч бүү хэл төрөл садангийнхаа гэр бүлийн бяцхан гишүүдтэй цагийг өнгөрөөх дуртай хүмүүс байдгийг ч битгий мартаарай. Тэд өөрсдөө хүүхэдгүй амьдрахыг сонгосон ч ойр тойрны хүүхдүүдэд хайр халамж, цаг зав гаргаж чаддаг хүмүүс юм шүү.

 

5. “Чи хүүхэдгүй бол юунд ч хүрч чадахгүй.”

Нийгмийн олонх хүүхэдгүй эмэгтэйчүүдийг ихэвчлэн хэвийн бус нэгэн гэх нь бий. Эмэгтэй хүн заавал нөхөртэй, хүүхэдтэй, гэр бүлтэй байх хэрэгтэй гэсэн тогтсон ойлголт ч байдаг. Гэхдээ эмэгтэй хүн гэх ойлголт бусдын шүүмжлэлээр шийдэгдэх асуудал биш нь мэдээж. Тиймээс хүн бүрд өөрийн гэсэн төгс амьдралыг бүтээх орон зайг нь үлдээж байгаарай.

 

 

6. “Хэзээ би зээтэй болох вэ?”

Зарим эмээ өвөө нар энэ асуултыг сэтгэл гонсгор асууж шалгаах нь олонтаа. Гэвч энэ асуулт сонсогдож байгаа шигээ тийм ч энгийн асуулт биш. Хүүхэдтэй болох нь маш том үүрэг хариуцлага бөгөөд эмэгтэй хүний амьдралд маш олон өөрчлөлтийг авч ирдэг. Тиймээс зөвхөн өөрсдийнхөө хүсэлд нийцүүлэх гэж охиноосоо ийм асуулт асуух нь төдийлөн тохиромжтой биш ажээ.

 

7. “Насны эцэст харамсана даа.”

Нас өндөр болох үед хүүхэдгүй амьдрахаар шийдсэн эмэгтэйчүүд ганцаардах болно гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг. Ээжийн дүрээр бүхий л амьдралаа өнгөрүүлэхээс илүүтэйгээр, аялж, өөр улс орон руу цагаачилж амьдрах нь орчин цагт түгээмэл үзэгдэл болоод буй билээ. Урт хугацаандаа хүүхэдгүй амьдрах амьдралд аз жаргал авчрах зүйлс маш олон бий. Түүнчлэн тэдэнд өөрийн хувийн хөгжил, харилцаа, найз нөхөд болон нийгмийн замнал зэрэгтээ илүү анхаарал хандуулах боломж нээгддэг билээ.

 

8. “Тэгээд чиний амьдралын зорилго юу юм бэ?”

Олон хүмүүс эмэгтэй хүний туйлын зорилго нь хүүхэд төрүүлэх гэж боддог. Гэвч манай дэлхий өөрчлөгдөж байна шүү дээ. Эмэгтэйчүүд өнөөдөр хүүхэд төрүүлэхээс илүү зүйлсийг хийх болсон. Магадгүй хэн нэгэнд гэртээ байж, хүүхдүүдээ халамжлах нь жаргалтай байдаг бол өөр нэгэнд аялж, мөрөөдлийнхөө төлөө хувийн замналаа хөөх нь аз жаргал байж болно. Орчин цагийн дэлхий ертөнц эмэгтэй хүнд маш олон боломжийг нээж өгсөн. Тиймээс зөвхөн нэг зүйлээр эмэгтэйчүүдийг дүгнэж бодох нь бүдүүлэг хэрэг шүү.

 

9. “Нөхөр чинь өөрийн гэсэн өв үлдээхийг хүсдэг шүү дээ.”

Нэг үеэс нөгөө үедээ ямар нэгэн утга учиртай зүйл үлдээж буйг өв үлдээх гэдэг. Харин зарим эрчүүд өв болон үр хүүхэд хоёрын холбоо буюу ялгааг төдийлөн мэддэггүй. Тэдний хувьд эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж байж амьдралын зорилго нь биелэгдэнэ гэж үздэг. Гэвч дийлэнх эрчүүдэд хойч үедээ өв үлдээхээс гадна амьдралдаа хийж гүйцэлдүүлэх зүйлс гэж бас байдгийг мартаж болохгүй.

 

10. “Чи хүүхэдгүй болохоор ойлгохгүй л дээ.”

Зарим ээжүүд хүүхэдгүй амьдрахаар шийдсэн эмэгтэйчүүдийг амьдралыг харах өөр үзэлтэй учраас өөрийн хүрээлэлд байлгахаас зайлсхийдэг. Учир нь хүүхэдгүй тэдгээр эмэгтэйчүүд тэдний мэдрэмжийг ойлгож хуваалцаж чадахгүй гэж боддог. Үнэн хэрэгтээ хүүхэдтэй байх үгүйгээс үл хамааран эмэгтэйчүүд найзуудтайгаа ярилцаж, хэрэгцээтэй үед нь туслахдаа таатай байдаг байна. Мөн тэд үргэлж аливааг өөр өнцгөөс харж, аливаад өвөрмөц шийдэл санааг санал болгодог.

Та ээж болсон уу эсвэл хараахан болоогүй байгаа юу? Энэ сэдвийн тухайд санал бодлоо бидэнтэй сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

5
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Azzaya Sanjmyataw

    Azzaya Sanjmyataw

    2020/07/20 at 22:29

    Wow

  2. Byamba Biba

    Byamba Biba

    2020/07/21 at 01:15

    👍👍👍

  3. Өлзиймаа

    Өлзиймаа

    2020/07/23 at 13:18

    yun teneg2 yuma yriad bgaam deee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *