Эрүүл нүдтэй болоход туслах 11 зөвлөгөө

0

Өдрийн турш бидний нүд маш их ачаалал авдаг. Тиймээс хараагаа удаан хугацаанд сайнаар нь авч үлдэхийг хүсэж байгаа бол нүдээ хайрлаж, арчилж байх ёстой.

1. Нүдний дасгал хийж байгаарай

Хэрвээ та өдрийн турш компьютерийн дэлгэц хардаг бол ажлын цагийн дундуур нүд тань ядарч, аргаж байгаа мэт мэдрэмж төрж байгааг анзаарсан байх. Бид дэлгэц рүү харахдаа нүдээ бага анивчуулдаг байна.

Дэлгэц нь нүдний түвшнээс бага зэрэг доор 60 см орчмын зайд байрлах ёстой. Гялбуулахаас хамгаалах хаалт тавьж нүдээ хамгаална.

20 минут тутамд нүдний дасгал хийж байна. 20 секундын турш 6 метрээс багагүй зайд байгаа нэг зүйл рүү харна.

 

2. Байнга нарны шил зүүнэ

Хэт ягаан туяа нь зөвхөн арьсанд бус мөн нүдэнд ч муу. Нүдний бүрхүүл, болрыг гэмтээнэ, тэр ч бүү хэл зовхины хавдар үүсгэж болно.

Нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд нарны шил зүүнэ эсвэл тусгай хамгаалалт бүхий линз зүүнэ. Бүрхэг өдөр ч гэсэн зүүхээ мартаж болохгүй, мөн цас, ус, элс, засмал зам хэт ягаан туяаг ойлгодог байна.

 

3. Хамгаалалтын шил зүү

Нүд зөвхөн үйлдвэр дээр ч гэмтээд зогсохгүй гэрт аюулгүй байдлыг хангаагүй үед ч гэмтээж болзошгүй. Химийн бодис эсвэл жижиг үсрэх зүйлээс нүдээ хамгаалж шил зүүнэ. Спортоор хичээллэж байхдаа, жишээ нь сэлэх, гулгах, сагсан бөмбөг тоглож байхдаа хамгаалалтын шил зүүнэ.

Хамгаалалтын шил нь поликарбонат материалаар хийгдсэн байна, уг шил нь бат бөх байдлаараа 10 дахин илүү байдаг.

 

4. Зүрх, нүдэнд хэрэгтэй хоол хүнс хэрэглэнэ

Цусан хангамжийг дэмжих хоол хүнс нь зүрх, нүдний эрүүл мэндийг дэмжинэ. Цитрусын төрлийн жимс, ногоон навчит ногоо, будаа зэрэг хүнс байх ажээ. Хэт ягаан туяанаас хамгаалахын тулд цинкийн агууламжтай хоол хүнс иднэ: шош, вандуй самар, өөх багатай улаан мах, шувууны мах.

Хараанд бета-каротин нэн хэрэгтэй, лууван эсвэл шаргал өнгөтэй өөр бусад ногоо жимсэнд ихээр агуулагдана. А амин дэмээр бета-каротин бидний биед ялгардаг, уг амин дэм дутагдсанаар хараа муудахад хүргэдэг байна.

Лютеин болон зеаксантин – нүдэнд мөн хэрэгтэй бодис. Ногоон навчит ногоо, бууцай, байцаа зэрэг навчит ногоонд ихээр агуулагдана.

 

5. Нүдний өвчнийг тоолгүй орхиж болохгүй

Нүд улайх, загатнаж байхад хүйтэн жин, дусаалга тус болно. Нүдэнд элс орсон мэт мэдрэмж төрөөд байвал нүдээ хүйтэн усаар угаах эсвэл тусгай бодисоор угааж цэвэрлэнэ.

Хэрвээ шинж тэмдэг арилахгүй, нүд хавагнах, өвдөх, гэрэлд мэдрэг болбол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Энэ тохиолдолд дур мэдэн өөрийгөө эмчлэх хэрэггүй.

 

6. Контакт линзээ арчлаарай

Линзэндээ хүрэхээс өмнө заавал гараа угааж байна. Линзээ аваад шууд ариутгана, сайн чанарын ариутгах бодис сонгохыг зөвлөе. Контакт линзээ солих хугацаанд нь заавал сольж байхыг анхаарна уу.

Бассейн эсвэл задгай усанд сэлэх гэж байгаа бол линзээ заавал авна, мөн хүчтэй үйлчилгээтэй химийн бодистой ажиллах гэж байгаа бол бас заавал авна. Унтахаасаа өмнө линзээ авч байхаа мартаж болохгүй.

 

7. Эрүүл мэндийн байдлаа ажиглана

Хараатай холбоогүй ч гэлээ зарим нэг өвчлөл нүдийг гэмтээх тохиолдол байдаг. Жишээ нь, цусны даралт ихсэх, чихрийн шижин нь нүдний цусан хангамжийг бууруулдаг. Дархлааны систем эвдэгдсэн тохиолдол ч мөн хараанд сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс хүнд өвчин туссан үед нүдээ арчилж байхыг анхааруулж байна.

 

8. Эмийн заавартай сайтар танилцана

Зарим нэг эм хараанд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс эм уухаасаа өмнө эмийн заавартай сайтар танилцсан байх ёстой. Эмийг ууснаас хойш нүд аргах, нулимс гоожих, юмс давхардаж харагдах, гэрэлд эмзэг болох, хараа бүрэлзэх, нүд хавагнах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчдээ дахин үзүүлээрэй.

 

9. Хуучин гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзана

Шингэн крем, тосонд нян хурдан үрждэг учраас нүдний өвчин үүсгэх эрсдэлтэй. Нэгэнт задалсан гоо сайхны бүтээгдэхүүнийг гурван сараас хэтрүүлж хэрэглэх хэрэггүй. Ашиглалтын хугацаа дууссан будагнаас ч гэсэн татгалзаарай.

Нүүрэндээ будаг түрхэх болон будгаа арилгасны дараа нүүрээ заавал цэвэрлэж байна. Бусдын будаг,  дэлгүүрийн тестер ашиглахаас зайлсхий. Хэрвээ ямар нэгэн харшилтай бол зөвхөн өөрт тохирох шалгарсан бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай.

 

10. Хараагаа байнга шалгуулж бай

Шил зүүдэггүй ч гэлээ хараагаа байнга шалгуулж байх ёстой. 18-60 насны хооронд жилд хоёр удаа хараагаа шалгуулж байхыг зөвлөж байна. Хэрвээ 60-аас дээш настай бол контакт линз зүүгээрэй. Мөн чихрийн шижин, цусны даралт ихэсдэг бол мөн хараа муудах удамшилтай бол хараагаа ойр ойрхон шалгуулж байх нь зүйтэй.

 

11. Тамхинаас татгалз

Тамхи хүний эрүүл мэндэд хортой, тэр дундаа нүдэнд сөргөөр нөлөөлнө. Тамхи нь нүд аргах зэрэг нүдний өөр бусад төрлийн өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй. Мөн нүдний хялгасан судаснуудыг гэмтэж хараагүй болгох хүртэл сөрөг нөлөө үзүүлнэ. Тамхинаас эрт гарч чадвал аливаа өвчлөлийн эрсдэл төдий чинээ буурна.

4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2017/10/24 at 11:40

    Tainna Tainna Мөнхтулга Т.

  2. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2017/10/24 at 11:40

    Tainna Tainna Мөнхтулга Т.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *