
Изухаконе галт тэрэгний компанийн ажилтнууд 40 жилийн турш тасралтгүй үйлчилгээнд явсан 185 дугаартай галт тэргийг сүүлчийн удаа замдаа гарах үед нь талархлын үйл ажиллагаа зохион байгуулж салах ёс хийжээ.
Энэхүү бичлэгт 185 дугаартай галт тэргийг сүүлчийн удаа замдаа гарах үед нь үйлчлэгч, жолооч нар нь хүндэтгэл үзүүлж буй нь.
Тус компанийн ажилтнууд “Баярлалаа” гэсэн бичигтэй талархлын хуудас барьжээ.

Мөн засвар үйлчилгээний ажилтнууд ч бас галт тэргийг үдэн гаргажээ.


Тус галт тэрэг нь Токио-Шикүка-Изугийн хойг гэсэн чиглэлд 40 жилийн турш тасралгүй үйлчилгээ үзүүлсэн бөгөөд түүнийг “Бүжиж буй жаалхүү” хэмээн хочилдог байжээ.








