Гал тогооны өрөөг тав тухгүй газар болгон хувиргадаг 17 эд хогшил. Эдгээрийг яг одоо гаргаж хая!

0

Гал тогоо гэдэг өрөө урьд нь тусдаа байдаг байлаа. Энд хоол ундаа хийж, гэр бүлээрээ цуглаж хоолоо идэцгээнэ. Харин одоо үед өөр болжээ. Хоол ундаа хийж идэхээс гадна зочид хүлээж авна, тэр ч бүү хэл ажил төрлөө ч хийгээд суух болж. Энэ бол гэр орны маш чухал өрөө тул анхаарал хандуулж тохижуулах хэрэгтэй.

Интернетээр бусдын засал чимэглэлийг харж суухаас залхаж өөрийнхөө гэрт эрс шинэчлэлт хийхээр шийдсэн юм. Заримдаа ганц хоёр илүүц зүйлсээ авахад л сул орон зай гарч, гэр тав тухтай болоод ирдэг юм байна шүү.

1. Хоол хүнсний нөөцийг нүдэнд ил тавих

© mybzm / Pikabu

Гал тогооны өрөөнд ил тавьсан хүнсний ногоо гэр орны үзэмжийг гутаадаг. Үүгээр ч зогсохгүй хүнсний нөөцгүй үлдэхэд ч хүргэж мэдэх юм. Тасалгааны хэмд байгаа төмс нарны шууд тусгалд илүү хурдан муудаж, шим тэжээлтэй бодисоо алддаг. Тиймээс их хэмжээний ногоог хөргөгчинд эсвэл нүднээс далд газар хадгалаарай.

 

2. Хөшиггүй цонх

© Depositphotos, © Depositphotos

Зөв сонгосон хөшиг ямар ч тасалгааг амь оруулна, гал тогоог ч мөн адил. Харин жирийн урт даавуун хөшиг энд огт тохиромжгүй шүү. Учир нь ийм хөшиг үнэр шингээнэ, амархан халтартаж өнгөө хурдан алддаг. Даавуун хөшиг хооллох өрөөнд л тохиромжтой, харин хоол хийдэг өрөөнд буюу гал тогоонд ром эсвэл рулон хөшиг зөв сонголт болно.

Үзэмжтэй бас цэвэрлэхэд хялбар, жалюзи хөшгийг бодвол “оффис”-ын дүр төрхийг ч гаргахгүй. Материалын хувьд даавуун, торгон зэрэг чийг даадаггүй, амархан өнгөө алддаг материалаас аль болохыг зайлсхийхийг хичээгээрэй.

 

3. Цонхны тавцан дээрх ногооны талбай

© Depositphotos

Цонхныхоо тавцан дээр олон хүн сонгино, яншуй зэрэг төрөл бүрийн ногоон навчит ногоо тарьдаг. Үүнд муу зүйл ер байхгүй, гэхдээ суулгацаа хуванцар аяга, зөөхийний сав, хэрэглэхээ больсон хоолны саванд тарьдаг. Энэ бүгд гал тогооны өнгө төрхийг гутаана. Тарьж байгаа ногоондоо зориулаад илүү гоёмсог сав сонгож яагаад болохгүй гэж? Жишээ нь, сонгиныг цэцгийн чамин сав эсвэл гоёлын шилэн саванд ч ургуулж болно.

 

4. Цуурсан эсвэл өөр өнгийн ганбанз хэрэглэх

© Hangzhou Packaging Household Products Co., Ltd

Гал тогоонд 2 ганбанз байх ёстой – махных болон ногооных. Ганбанзанд ямар нэгэн гэмтэл гарах л юм бол шууд солих шаардлагатай. Гэмтэлтэй ганбанз ариун цэврийн шаардлага хангахгүй төдийгүй хугарч цуурсан мод муухай ч харагдана. Чанартай модон ганбанз харин эдэлгээ даана, гэрийн чимэг ч болно. Бас шил болон төмөр ганбанзыг бодвол хутганы ир иддэггүй. Хулсан ганбанзнаас удаан эдэлгээтэй гэлцдэг юм.

 

5. Богино долгионы зуухан дээр овоолсон эд хогшил

© Sophia Lifestyle Store / Aliexpress

Энэ эмх замбараагүй байдал үзэмжгүй харагдахаас гадна техникийн аюулгүй байдлыг алдагдуулна. Богино долгионы зуухан дээр овоолсон эд хогшлоос болоод хаалга нь хэвийн хаагдахгүй эсвэл агаар солилцооны хаалтыг хаачихдаг, өөрөөр хэлбэл богино долгионы зуухны агаарын хэвийн эргэлт эвдэгдэнэ гэсэн үг. Хэрвээ та гал тогооны гар доорх жижиг сажиг зүйлийг энд хадгалж сурсан бол халаастай тусгай бүтээлэг хэрэглэхийг хичээгээрэй.

 

6. Сахар болон хоол амтлагчны эрээвэр хураавар савнууд

Амтлагчийг сайн таглаатай саванд хадгалах хэрэгтэй, тэгэхээр энд тэндээ цөмөрч, мурийсан тагтай сав амтлагч хадгалах шаардлагыг огт хангахгүй гэсэн үг. Тэгээд ч өнгө үзэмж нь муудсан л байлгүй. Гоё болгохын тулд заавал үнэтэй савны цуглуулга худалдаж авах хэрэггүй шүү. Санхүүгийн хувьд хэмнэлттэй, гэхдээ сонирхолтой хувилбарууд үй олноороо бий. Жишээ нь, амтлагчуудыг шилэн саванд хийгээд модон таглаагаар таглаж болно, эсвэл гоё хурц өнгөтэй саванд хийгээд хөргөгчний хаалгандаа ч наасан болно шүү дээ.

Сахарны савны хувьд зэвэрдэггүй ган эсвэл шаазан гэх мэт найдвартай бас гоёмсог материалтайг сонгоорой.

 

7. Хуучирч муудсан гал тогооны алчуур

© Depositphotos

Хямд алчуур хөөвөрлөж энэ тэндгүй даавууны нарийн ширхэгтэй хог үлдээдэг. Ийм даавуугаар арчсаны дараа гараа явуулахад л мэдэгдэнэ. Чанартай бас чанга нэхээстэй даавуу сонго, хөвөн даавуу эсвэл микрофибр бол бүр ч сайн хэрэг. Өнгөний хувьд ямар ч байж болно – сонгодог цагаанаас геометрийн зөв хэлбэр дүрстэй хүртэл. Хамгийн гол нь алчуур гал тогооны засал чимэглэлд тохирч эзнээ баясгаж байх ёстой.

 

8. Аяга таваг угаадаг бодис

Аяга таваг угаадаг бодисын саванд ямар ч асуудал байхгүй, гэхдээ таны гал тогооны засал чимэглэлтэй огт тохирдоггүй гэдгийг та эрхбиш хүлээн зөвшөөрөх биз. Гал тогооныхоо өнгө төрхөнд тохирсон шахдаг сав авч тавих нь илүү зөв сонголт болно. Бас нэг хувилбар гэвэл аяга таваг угаадаг бодистой савыг цэмцгэр сагсанд хийх.

 

9. Угаалтуурын хажууд орхисон дүрдэг цай

© ebay

Хандалж орхисон дүрдэг цай гал тогооны тавилгын гадаргуу дээр толбо үлдээдэг. Угаалтуурын хажууд тавьсан бол ус, угаалгын бодис ч үсрэх эрсдэлтэй. Дүрдэг цайг аягандаа ч үлдээх бас муухай. Хандалсан цай гаргадаг тусгай шаазан жижиг тавагнууд байдаг юм – харахад үнэхээр “өхөөрдмөөр”. Хэрвээ шаазан эдлэл таалагддаггүй бол орчин үеийн силикон хувилбарууд ч бас гарчээ.

 

10. Эрээвэр хураавар хуванцар хоолны савнууд

Зарим нэг хуванцар сав химийн хортой бодис агуулдаг тул хүнийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг (жишээ нь, бүрэн судлагдаж дуусаагүй байгаа бифенол А гэх бодис үнэхээр аюултай). Үүнээс гадна хуванцар сав суулга эдэлгээ даадаггүй. Өнгөө алдана, цуурна, өндөр хэмд хэлбэрээ алддаг. Тэгээд ч өнгө үзэмж нь цаанаа л нэг хямд тул гал тогоонд чимэг болохоосоо илүүтэй гутаадаг.

Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалалтанд шилэн сав сонгохыг зөвлөж байна. Янз бүрийн хэмжээтэй “матрёшка” (бие биедээ ордог) цуглуулга зай хэмнэх тул гал тогоог эмх цэгцтэй харагдуулдаг ажээ.

 

11. Аяга таваг угаадаг төрөл бүрийн порлон, алчуур

Эдгээр хэрэгсэл гал тогоонд зайлшгүй хэрэгтэй, гэхдээ эмх цэгцтэй байлгах хэрэгтэй. Аяга таваг угаадаг үрүүлийн тавиур дэлгүүрт тийм ч үнэтэй байхгүй дээ, аваад тавьчихсан байхад таны л гал тогоо цэмцгэр харагдана. Хэрвээ таны угаалтуур гүнзгий бол тавиурыг бүр далд хийж ч болно. Өөр сонирхолтой загварууд ч бас гарчээ, жишээ нь, гоожуураас биш харин угаалтуурын ханын дотор талд байрлуулах ажээ.

 

12. Нэг л төрлийн гал тогооны хэрэгсэл

Бид шинэ хэрэгсэл авч заншсанаас биш хуучнаа гаргаж хаяхаа ер сураагүй бололтой. Эсвэл 2 төмс арилгагч, 3 модон хутгуур гээд хэзээ хэрэглэгдэхээ хүлээж байгаа ханан дээрх олон хэрэгслүүдийг хэзээ нэгэн цагт хэрэглэнэ гэж бодож явдаг юм болов уу? Адилхан зориулалттай гал тогооны хэрэгслийг хураа, ингээд орон зай цэгцрээд ирнэ.

Хог новшоо янзалж байхдаа өөрөөсөө асуугаад үзээрэй: “Би үүний хэрэглэх үү?”, “Энэ хэрэгсэл миний амьдралыг хөнгөвчилж байна уу?”. Хэрвээ хариулт нь үгүй гэж гарсан бол харамсахгүй зүйлгүй шууд хаяарай. Байнга хэрэглэдэг бас өөрт тань эвтэйхэн санагддаг хэрэгслийг ил гаргаад, бусад хааяа хэрэглэдэг хэрэгслийг тусдаа хайрцганд хадгалж болох юм.

 

13. Талхны сав

© Zizi Fish Ornament Store / Aliexpress

Сагс гал тогоонд тохирох нь тохирдог, гэхдээ үнэнийг бодитоор харцгаая. Задгай талх хурдан хатна, сагстай шүргэлцэх тоолонд хог үйрч унадаг. Сайн чанарын талхны савыг хоёр шалгуураар сонгох хэрэгтэй: хэрэглэхэд авсаархан бас үзэмжтэй. Орчин үеийн талхны савнууд өөрөөсөө ганбазтай болсон.

 

14. Элэгдэж муудсан гал тогооны бээлий

© Five claw Store / Aliexpress

Даавуун бээлий юу эсийг үзэх вэ дээ: түлэгдэнэ, тос дусна, гогодно, толбо тогтоно – энэ бүгдийг угаагаад ч заримдаа арилахгүй. Тэгээд ч халуун нэвтрүүлэхгүй байх чанараараа муу. Силикон бариул энэ тал дээр хамгийн тохиромжтой, бас өнгөлөг тул гал тогоонд өнгө нэмээд л ирнэ.

Дотортой силикон бариул сонгоорой. Өндөр хэмээс хамгаална бас барихад ч гарт зөөлөн байдаг.

 

15. Амьтны хоолны сав

“Хүний” таваг шалан дээр өрөөтэй байхад үнэхээр этгээд хачин харагддаг. Гэрийн тэжээвэр амьтан тавагнаас хоол унд идээд сурчихаараа гэрээр тарааж цацаад байдаг.

Тиймээс гэрийн нохой, муур болгон өөрийн тусгайлсан зориулалтын хоолны савтай байх ёстой – идэж байгаа хоол нь гадуур нь асгардаггүй. Амьтны хоолны буланд хоол асгараад байвал хоолны сав нь гулсдаггүй хивсэнцэр эсвэл хөдөлдөггүй суурьтай хоолны сав сонгоорой.

 

16. Задгай хөлтэй тавилга

Хөлтэй тавилганы ойр орчмоор хог их цуглардаг, ажил төрөл гээд тогтмол цэвэрлэгээ хийж чадахгүй бол гэрийн углаашинд наалдаж гэрээр тарж эхэлнэ. Энэ байдалтай удаан явбал гэрээ огт цэвэрлэдэггүй мэт харагдана. Хөлгүй тавилга эсвэл хаалт хийвэл асуудлыг шийдэх боломжтой. Тухайн тавилгыг авахад хаалт дагалдаагүй байж болно, тиймээс тусгайлан нэмэлтээр захиалж болно эсвэл ямар ч тохиолдолд өөрөө урлах бүрэн боломж бий. Тавилгын орон зайг бүрэн ашиглахыг хүсэж байгаа бол доод хөндий зайд нь хайрцаг ч хийж болох юм.

 

17. Өчүүхэн жижигхэн гэхдээ илт нүдэнд харагдах зүйл

Шатсан чийдэн, байнгын дусаал дусах гоожуур эсвэл үзүүрийн наалт нь салсан ханын цаас гээд харахад өчүүхэн мэт боловч өрөө тасалгааны өнгө үзэмжийг гутаадаг зүйлс юм. Уг нийтлэлийн зохиогчийн гал тогооны плинтусны булан нь салаад унажээ, нэг хар нүх л байнга нүдэнд нь өртөөж байж гэнэ. Харахад өчүүхэн зүйл мэт боловч цаанаа л нэг тав тухгүй. Асуудлыг 5-хан минутад ганц цавуугаар шийдсэн байна.

Гал тогооны тав тухтай байдлыг эвдэж байгаа бидний танилцуулсан жагсаалтад та юу нэмэх вэ? Жишээ нь, эмээгээс үлдсэн аяга тавагны цуглуулга, сандал дээрх зөөлөвч – энэ бүгд тав тухыг бий болгох уу?

9
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Baysaa Baysaa

    Baysaa Baysaa

    2020/11/19 at 15:04

    Их хэрэгтэй гоё зөвлөгөө бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *