“Pringles” компани уртаараа бараг хүнтэй чацуу хэмжээний аварга том чипсийг шинээр худалдаанд гаргажээ. Уг чипсний савлагаа нь 161 см урттай гэнэ

0

Өнгөрсөн 11-р сарын 11-ний өдрийг Японы “Pringles” компани “Pringles чипсний өдөр” болгон зарлав. Тэд энэ өдөр 161 см урт аварга том чипсийг худалдаанд нэвтрүүлж байгаа тухайгаа олон нийтэд зарласан байна.

“Pringles” компанийн хэлж байгаагаар уг чипсний нийт урт нь олон нийттэй харилцах ажилтан Fuwa-тай бараг чацуу бөгөөд Японд худалдаалагдаж байгаа хамгийн том хэмжээтэй чипс гэнэ.

soranews24

Компани өөрсдийн жиргээгээр дамжуулан хэрэв худалдан авагч хүсвэл, тухайн хүний өндөрт зориулан илүү урт эсвэл арай богино савлагаатай чипсийг худалдаанд нэвтрүүлэх боломжтой талаар мөн дурджээ.

“Бид манай олон нийттэй харилцах ажилтан Fuwa-гийн өндөртэй адилхан хэмжээний чипсийг үйлдвэрлэлээ. Нийт худалдан авагчдын дунд сугалаа явуулж, 11 худалдан авагчийн өндрийн хэмжээгээр уг чипсийг дахин хийх болно.”

“Сугалаанд оролцохын тулд: Бидний шинээр гарсан амтат Pringles чипсийг амтархан идэж байгаагаа гайхшран харуулсан зураг, бичлэг зэргийг хийгээд Pringles + миний өндөр гэж манай компанийг таг хийж, жиргээрэй.” хэмээн компанийн зүгээс уриалжээ.

PringlesJapanCP / Twitter

Японы “Sora News 24” эх сурвалжийн сэтгүүлч уг чипсийг худалдаж авч, идсэн талаараа олон нийтэд сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд тэр үнэхээр аварга, нүсэр том харагдаж байсан гэжээ.

soranews24

Ойрын ирээдүйд уг хүнтэй адилхан хэмжээний өндөртэй чипс Европ, Америк гээд бусад тивүүдэд худалдаалагдаж эхлэх биз ээ.

Их Британид хэд хэдэн эх сурвалжууд “Pringles” компанийн салбартай холбогдож, уг шинэ төрлийн чипсийг үйлдвэрлэх боломжтой эсэх талаар лавлаж асуусан байна.

soranews24

Мөн сонирхуулж хэлэхэд Их Британи дахь “B&M” компанийн зүгээс Зул сарын баярт зориулсан дотроо 12 төрлийн Pringles чипстэй багцыг худалдаанд нэвтрүүлжээ – оригинал, давстай, алимны цагаан цуутай, цөцгийтэй, сонгинотой болон BBQ-тэй гэх мэт.

soranews24

Энэ багцын хямдарсан үнэн нь 10.50 доллар бөгөөд хүмүүс хүний өндөртэй ижил хэмжээний аварга том чипсийг хэр үнэтэйгээр зарагдах юм бол гэсэн асуултыг өөрийн эрхгүй асуухад хүрч байгаа юм.

soranews24

Түүнчлэн хүмүүсийн дунд ийм их хэмжээтэй чипс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа хэсэг ч бас байгаа гэдгийг дуулгах хэрэгтэй байх. Ямартай ч чипсэнд дурлагсад удахгүй өөрийнхөө өндөртэй тэнцэхүйц аварга том чипсийг амтлах нь ээ.

14
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Azaaka Azzaya

    Azaaka Azzaya

    2020/11/18 at 16:03

    Buru nuli hor

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *