Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс

1

Зарим нэг хүмүүс жирийн хүмүүсээс этгээд байх нь бий, анагаах ухаан болон бусад шинжлэх ухааны үүднээс тэдний тэрхүү гайхалтай чадварыг тайлбарлах боломжгүй. Та бүхэнд этгээд хүмүүсийн сонгон танилцуулахаар бэлдлээ.

1. Жасприт Сингх Калра

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 2

Төрөлх нутагтаа “резинэн жаал” нэрээрээ алдаршсан, түүний бие маш уян хатан, тэрээр толгойгоо 180 хэм эргүүлж чадна. Энэ бол түүний хийж чадах цорын ганц зүйл биш ээ.

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 3

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 4

2. Франциско Доминго Жоакима

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 5

Самбизанга хотын энэ залуу нүүрнийхээ арьсыг хүссэнээрээ сунгаж чадна. Тэрээр хамгийн том амтай хэмээн Гиннесийн номонд бичигдсэн. Жирийн хүний аманд идэх зүйл л ордог бол түүний аманд лаазтай Кока-Кола багатна, Францискогийн амны хэмжээ 16,99 см.

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 6

3. Жан Руифан

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 7

Хятадын уугуул иргэн одоо 101 настай, тэрээр духан дээрээ эвэртэй нэгэн. Зүгээр ч нэг эвэр бус чөтгөрийн эврийг санагдуулам, ганц эвэр байсан бол байгаль эх түүнтэй хатуу тогложээ гэж бодож болох байлаа. Харин сүүлийн үед нөгөө талын эвэр нь ургаж эхлээд байгаад л хамаг учир байна.

4. Жино Мартино

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 8

Мэргэжлийн зодоонч, жүжигчин энэ Америк эр толгойгоороо ямар ч хатуу зүйлийг эвдэлж чадна: төмөр хадаас, бейсболын цохиур, бетонон блокыг хүртэл. Түүний тархи 5 метрийн өндрөөс унах боулингийн хоёр бөмбөгөнд яах ч үгүй. Эмч нарын тайлбарлаж байгаагаар түүний гавал маш бөх бат ажээ.

5. Тим Кридланд

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 9

Тэрээр “Замора – тамлалын хаан” хэмээх нэрээр олны өмнө үзүүлбэр үзүүлдэг бөгөөд сүүлийн 10 жилийн турш өөрийн гоц чадвар болох өвчнийг үл мэдрэх үзүүлбэрээ үзүүлэн алдаршиж буй нэгэн. Өөрөө өөрийгөө сэлмээр нэвт хатгах, гал, хутга залгих, хадаасан дээр хэвтэх – гээд жирийн бус эдгээр үзүүлбэрүүдийг үзүүлж Гиннесийн номонд бичигджээ.

6. Вим Хоф

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 10

Энэ Голланд эр ямар ч хүйтнээс айхгүй. Хөл нүцгэн цасан дундуур марафон гүйнэ, хүйтэн усанд 1 цаг 52 минут шумбаж дэлхийн рекорд тогтоож байлаа. Дан богино өмдтэйгөө Климанжаро ууланд авирч “Мөсөн хүн” хочтой болсон юм. Хүйтнийг үл мэдрэх чадвараа бясалгалын ачаар олсон гэж тэрээр тайлбарладаг. Дархлааны систем болон хүйтнийг мэдрэх чадвараа ухамсартайгаар удирдаж чадаж байгааг нь судалгаагаар тогтоожээ.

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 11

7. Яков Циперович

Жирийн цахилгаанчин эр “био-робот” болон хувирчээ. Анхны эхнэр нь түүнийг хордуулж алахыг оролдсон ч тэрээр амьд үлджээ. Гэсэн хэдий ч өөрийгөө огт өөрөөр мэдрэгдэх болж бие эрхтнээ удирдаж сурахын тулд бүгдийг шинээр эхлэх болов. Яков орон дээр хэвтэх гэхээр далдын хүч түүнийг хэвтүүлэхгүй яг л “дондогмаа” шиг босгоод ирнэ. Хүн л болсон хойно ядраад дуг хийх гээд нүдээ анихаар чихэнд нь дуу чимээ сонсогдож эхэлнэ.

54 настай Циперович өнөөдөр Минскт амьдардаг, 33 жил унтаагүй ч наснаасаа залуу харагддаг ажээ.

8. Чан Ван Хэй

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 12

Вьетнамийн иргэн 6,8 метр урт үстэй ч тэрээр Гиннесийн номонд өөрийнхөө урт үсийг бүртгүүлэхээр мэдүүлж байсангүй.

79 настай энэ эр эмчилгээний өвс түүн амьдардаг, 25 наснаасаа эхлэн үсээ ургуулж байгаа ажээ. Хамгийн сонирхолтой нь залуудаа үсээ засуулах болгонд тэрээр өвдөөд байжээ, тэгэхээр нь эмчид ч үзүүлэхээ больж зүгээр л үсээ тайрахаа больж ургуулсаар л байв.

9. Садху Амар Бхарати

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 13

1973 оноос хойш нийт 40 гаруй жил өрөөсөн гараа огт ашигласангүй, тэрээр Шива бурхныг хүндэтгэн нэг гараа өргөсөөр яваа.

Тэрээр 1970-аад он хүртэл жирийн амьдралаар амьдарч байлаа, эхнэр гурван хүүхэд гээд сайхан гэр бүлтэй. Энэтхэгчүүдийн л нэгэн адил дундаж амьдралтай нэгэн. Гэтэл нэгэн өглөө сэрээд л тэрээр өөрийгөө гэр бүлдээ ч, өөртөө ч зориулагдсан биш гэдгийг ухаарч зөвхөн бурханы л тааллаар амьдрах болжээ.

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 14

Энэтхэгээр хэдэн жил явган явсаар нэгэн өдөр баруун гараа өргөж сүүлийн 40 жил буулгахгүй хэмээн зарлажээ. Зарим нэг нь нүглээ наминчилж чадахгүй учраас түүнийг гараа өргөж байгаа гэдэг бол зарим нь дэлхий дээрх дайн, үймээн самууныг эсэргүүцэж өргөж байгаа гэх нь ч бий.
Ямартай ч тэрээр өргөсөн гартайгаа 40 гаруй жил амьдарсан. Энэ хугацаанд хөдөлгөөнгүй байсан түүний гар амьгүй, хатсан саваа мод шиг л харагдах болжээ.

10. Мехмет Озюрек

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 15

Турк эрийн хамар 8,8 см урт бөгөөд 2010 оны Гиннесийн номонд бүртгэгджээ.

Түүний том хамарны шалтгаан нь ринофиме гэх өвчин буюу арьсны маш ховор тохиолдох өвчин юм. Арьс нь сунах өвчин тул Мехметийн хамар томорсоор л байгаа.

11. Масутацу Ояма

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 16

Каратегийн мастер, Кёкусинка стилийг үндэслэгч тэрээр тулааны урлагийн томоохон төлөөлөл юм. Оямагийн цохилт Япон тулааны урлаг дээр суурилсан “нэг цохилт-нэг үхэл” аж. Өрсөлдөгч нь хичнээн өөрийгөө хамгаалсан ч гэсэн мастерын цохилт үхлийн цохилт болдог байна.

Тэрээр нүцгэн гараараа 17 давхар дээврийн шавар хавтан болон 3-4 туйпууг хагалж байлаа. Мөн 3 бухыг давхраар нь үхтэл нам цохиж байсан бол 49 бухын эврийг гараараа хугалж байжээ. Тэрээр бар, арслантай улаан нүүрээрээ тулалдахыг хүссэн боловч амьтантай хэрцгий хандана хэмээн үзэж хоригложээ. Ояма ч энэхүү мэдүүлгийн дараа өөрийнхөө хүчийг олонд үзүүлэхийн тулд амьтан алах нь буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байв.

12. Мишель Лотито

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 17

Түүнийг зүгээр ч нэг “бүхнийг залгигч” гээгүй бололтой. 1959-1997 оны хооронд 9 тонн гаруй төмөр залгижээ, үүнд нь онгоц, 7 телевизор, 18 унадаг дугуй, 15 төмөр тэрэг, авс, Эйфелийн цамхгийн нэг хэсэг хүртэл багтана.

Энэхүү этгээд үзэгдлийг хэрхэн тайлбарлах вэ? Анагаахын шинжлэх ухаанд ховор тохиолдох “пикацизм” гэх хоолны эмгэг өвчин юм. Ходоодны хана маш зузаан байх бөгөөд амтгүй “хоол” зооглодог байна. Төмрөөр хооллохдоо жижиглэн хувааж дээрээс нь ургамлын тос асган идэж, араас нь ус уудаг байжээ.

13. Кэрол Энн Ягер

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 1
Кэрол Энн Ягер

Анагаах ухааны түүхэнд бүртгэгдсэн хамгийн бүдүүн эмэгтэй, тэрээр 727 кг хүрч байсан ч албан ёсоор бүртгэгдээгүй, албан ёсны бүртгэлд түүнийг 544 кг хүрсэн гэжээ.

Бага байхдаа хоолны “хэнхэг” туссан гэх бөгөөд гэр бүлийн нэг найз нь бэлгийн хүчирхийлэл үзүүлэх гэж оролдсоноос болж ийм болсон гэж өөрөө тайлбарладаг. Харин дараа дараагийн бусад ярилцлагадаа өөр бусад хүчин зүйлс нөлөөлсөн гэжээ: “шүүгээнд байгаа араг яс”, “аймшгийн мангас”…гэх мэт. Бүсгүй өөрөө бие даан хөдөлж чадахгүй, учир нь түүний булчин энэ их ачааг дийлэхгүй.

Мөн их хэмжээний илүүдэл жингээсээ байгалийн жам ёсоор (мэс заслын бус аргаар) салж чадсан эмэгтэйд тооцогддог. Түүнийг 3 сарын турш 236 кг жин хаясан гэж албан ёсоор тэмдэглэсэн байдаг ажээ.

14. Жилл Прайс

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 19

42 настай Калифорнийн оршин суугч энэ эмэгтэй 12 наснаас хойших өөрийн амьдралын бүх үе мөчийг дэс дарааллаар нь санадаг. Хором ч гээлгүй бүгдийг санадаг гэж хэлж болно, тухайн үед телевизороор юу гарч байсан мэдээ, үйл явдал гээд л… Та ямар нэгэн огноо хэл, Жилл танд тэр өдөр нь хэд дэх өдөр байсан, ямар гариг байсан тэр өдөр хаана юу болсон гээд бүгдийг хэлж өгнө.

Түүнд атаархах хүн олон, мэдээж хүн болгонд супер ой санамж заяахгүй шүү дээ. Таны болж өнгөрсөн амьдрал дөнгөж саяхан болсон мэт танд санагдаж бодогдоод байна гээд та төсөөл дөө? Гэхдээ хүнд мартах ёстой үе гэж бий. Одоогоор Жиллд туслах эмийг олоогүй л байна.

15. Алекс Ленкей

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 18

16 наснаасаа эхлэн өөрөө өөрийгөө гипноздож байгаа Англи эр өвчин намдаах ямар нэгэн эм тариагүйгээр сарвууны мэс засалд орсон. Нийт 83 минут үргэлжилсэн уг мэс заслаар самрын дайтай яс авсан байна. Мэс заслын эмч нар хоорондоо юу ярьж байгааг, ясыг нь хэрхэн хөрөөдөн авч байгааг мэдэрч байсан ч ямар нэгэн өвчин мэдрээгүй гэдэг.

Алекс хүүгээ гараа хугалаад өвдөж байхад нь хүүгээ гипноздож өвчнийг нь багасгаж байжээ.

16. Йосиро Накамацу

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 20

Японы Томас Алва Эдисон, алдартай 5 зохион бүтээгчдийн нэг хэмээгддэг энэ Япон эрийг галзуу эрдэмтэн гэж хэлж болно. 85 настай Япон өвөө IBM флоппи-диск зохион бүтээхээс 20 жилийн өмнө өөрийгөө флоппи-диск зохион бүтээсэн байсан гэх бөгөөд энэ мэт ШБОС нь 3,3 мянга гаруйгаар тоологдоно.

Япон өвгөн зохион бүтээх явцаа 5 давхартай зүйрлэнэ: нэгдүгээр давхар бол сэтгэлийн хүч, хоёрдугаар давхар эрүүл бие. Дараа нь эрдэм мэдлэг. Дараагийн давхарууд нь хүн гэдэг амьтан хүмүүнлэг болон техникийн шинжлэх ухааны мэдэгдэхүүнтэй байх ёстой. Туршилтаас айх хэрэггүй, мэдээж дараагийн давхарт авьяас заавал байх ёстой гэжээ.

17. Жонатан Ли Ричес

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 21

Цахилгаан мэдээллийн хэрэгсэл ашиглан хууран мэхэлсэн хэргээр Кентукки хотод байрлах Холбооны шоронд хоригдож байгаа энэ эр Америкийн тойргийн шүүхэд өгсөн гомдол, нэхэмжлэлийнхээ тоогоор дээгүүрт орно.

2006 онд шүүхэд анхны гомдлоо гаргаж байсан бол сүүлийн 7 жилд тэрээр 1,500 гаруй гомдол гаргажээ. Иргэний үүргээ идэвхтэй биелүүлсэн түүнийг Гиннесийн номд бүртгэжээ. Түүнийг тус номонд бүртгэлээ хэмээн шүүхэд бас нэхэмжлэх гаргаж чадсан тэрээр 2012 онд рэпер Канье Уэст, жүжигчин Ким Кардашьян нарыг терроризмд буруутган шүүхэд мэдүүлж байжээ.

18. Масанобу Сато

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 25
Масанобу Сато

Зогсолтгүй гар хангалга хийснээрээ дэлхийн шинэ рекорд тогтоосон – 9 цаг 58 минут. Япон залуу өөрийнхөө ур чадварыг жил болгон зохион байгуулагддаг Masturbate-A-Thon хэмээх тэмцээн дээр үзүүлжээ.

Сатогийн найз бүсгүй түүнийг дэмждэг аж. Залуу өглөө сэрээд л бэлтгэлдээ гарна, байнгын бэлтгэл сургуулилт бол амжилтын үндэс гэж Сато үздэгээс гадна нэг төрлийн спорт гэж тэрээр тайлбарлах ажээ.

19. Аму Хажи

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 22

Иранийн оршин суугч 80 настай энэ хөгшин 60 жил огт нүүрээ угаагаагүй. Энэ хугацаанд усанд ч ороогүй, огт усанд ойртоогүй.

Иранийн Фарс мужид амьдардаг. Нутгийн хүмүүс түүнд өвлийн хүйтэнд амьдрах сууц маягийн оромж туйпуугаар өрж өгчээ.

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 23

Сэтгэл зүйн гэмтэл болон сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж усанд хүрэхээ больсон гэж Хажи ярьдаг бөгөөд одоо ч уснаас үхтлээ айна. Гараа усанд дүрэх юм уу, усанд дөнгөж хүрэхэд л өвддөг гэж тэрээр тайлбарлажээ.

20. Жейк Шелленсчлягер

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс 24

14 настай Жейк ангийнхаа хүүхдүүдээс ялгарах онцын зүйлгүй жирийн хүү. Харин биеийн тамирын зааланд бол жинхэнэ тамирчин. Тэрээр сүүлийн 2 жил тасралтгүй хүндийг өргөх спортоор хичээллэж байгаа бөгөөд өөрийнхөө жингээс даруй 2 дахин их хүндийг өргөнө. Энэ амжилтанд хүрэхийн тулд тэрээр олон цагаар уйгагүй хичээллэж ирсэн: штанг өргөж сунгалтын дасгал хийнэ. Саяхан тэрээр хувийн болон дэлхийн рекорд тогтоосон – 136 кг жинтэй штанг өргөжээ. Өргөсөн жинг түүний нас болон биеийн жинтэй харьцуулахад байж боломгүй мэт.

 

42
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. GanBaatar Gan-Erdene

    GanBaatar Gan-Erdene

    2016/02/02 at 00:08

    Jinhene Avengers bnadaa

  2. Зочин

    2017/09/20 at 21:56

    Гайхалтай биш хачирхалтай гээ гарчиглаач, гайхалтай гэдэг шал өөр утга !!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *