Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг мэдэх үү?

2

Орчин цагт аливаа тэмдэг, бэлгэдэл нь хүний тухай, байгууллага, шашин, улс төрийн үзэл санааны тухай мянган үгнээс ч илүү тодорхойлж байна. Нэг дохио өгөхөд л дотоод бодлоо илэрхийлж, аливаад хэрхэн хандаж буйгаа харуулж болно. Гэвч бидний мэдэх ихэнх бэлгэдэл, дохио зангаа маань анхны утга учраа бүрмөсөн гээж, тэс өөр утга гаргах болсныг мэддэг хүн цөөн ажээ.

1. Зангидсан нударга

Өнөө цагт эв нэгдэл, социализм, нэгдэн нийлэх, хүч чадал, тэмцлийг илэрхийлдэг энэ тэмдэг эртний Ассираас гаралтай бөгөөд хүчирхийллийн эсрэг утга илэрхийлж байжээ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 1

2. Цагаан борз

Жил бүрийн 12 дугаар сард айл гэрүүд цагаан борзоор гэрээ чимж, доор нь зогсоод үнсэлцдэг уламжлалтай. Харин анх энэ ургамлыг тэврэлдэж, үнсэлцэх гэж өлгөдөггүй байжээ. Шашны зан үйлээр эр хүнийг агтлах ёслолд цагаан борз хэрэглэдэг тухай эртний Скандинавын домогт анх дурьдагдсан байдаг.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 2

3. Хязгааргүйн тэмдэг

Орчин үед хязгааргүйн тэмдэг нь математикийн нэгэн тэмдэглэгээ болсон ч анхны утга нь үүнтэй огт хамаагүй. Эртний Энэтхэг, Төвдөд төгс төгөлдөр, дуализм, эр эмийн холбоог энэ тэмдгээр илэрхийлж байв.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 3

4. Анкх

60-70-аад оны нью-эйж урсгалынхан хэрэглэх болсноор Барууны ертөнцөд анх танигдсан анкх нь эртний Египетээс гаралтай, амьдралыг бэлгэдсэн үсэг байжээ. Мөн “Нилийн түлхүүр” ч гэгддэг.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 4

5. Гурван шүдэт сэрээ

“Чөтгөрийн сэрээ” гэгддэг энэхүү тэмдэг нь Сатантай ямар ч хамаагүй юм. Эртний Грект анх үүсэхдээ тэнгисийн бурхан Посейдоны зэвсэг, ариун бэлгэдэл байв.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 5

6. Бурханы мутар

Америкчууд зарим мутрын хөдөлгөөнийг тэдний гэмт хэргийн бүлэглэлээс үүдэлтэй гэж тооцдог нь үнэхээр инээдтэй. Энэтхэгээс гаралтай энэ “мутрууд” хүчирхийлэл, гэмт хэрэгтэй ямар ч хамаагүй бөгөөд энх тайван, зохицол нийлэмж, сэтгэцийн эрүүл төлөвийг илэрхийлдэг юм.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 6

7. Цахилгаан

Хос цахилгаан буюу Waffen-SS-ийн албан ёсны бэлгэдэл байсан энэхүү дүрсийг нацизмтай холбож тайлбарлах нь буруу ажээ. Эртний Грект бурхадыг басамжилж бусдыг гомдоосон хүмүүст Зевс шийтгэл оноож, бурханы хүчийг харуулсан бэлгэдэл хэмээн тооцож иржээ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 7

8. Хоёр хуруугаар мэндчилэх

Үүнийг V буюу ялалтын бэлгэдэлтэй андуурч болохгүй. Эртний Ромоос гаралтай энэ зангаа нь ялагдал хүлээсэн мэсчин боолууд үзэгчдээс өршөөл нигүүсэл хүсэхдээ хийдэг дохио байжээ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 27

9. Галт шувуу

Reichsadler буюу “Хаант улсын бүргэд” нь Ромын хаадын бүргэдтэй туг хиараас үүдэлтэй аж. Гэтэл одоо бол үүнийг нацист үзэл, Гитлер, гуравдугаар Рейхтэй холбож ойлгодог болжээ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 9

10. Хоёр толгойт бүргэд

Византийн эзэнт гүрнээс гаралтай энэ бэлгэдлийг ихэнхдээ Оростой андуурах нь бий. Византийн сүүлчийн хаад болох Грекийн Палеологуудын таних тэмдэг маягаар үүссэн бөгөөд грекийн үнэн алдартны шашны урсгалын бэлгэ тэмдэг болжээ. Хожим Орос зэрэг бусад гүрнүүд хэрэглэх болсон байна.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 10

11. Төмөр загалмай

Төмөр загалмай нь эхэндээ Пруссийн цэргийн одон байв. Харин дэлхийн 1-р дайны үед Германы бэлгэ тэмдэг болж, бараг бүх танк, сөнөөгч онгоцуудаа чимсэн байна. Хэдэн жилийн дараа Францад, дараа нь Португальд фашизмын бэлгэдэл болжээ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 11

12. Ороосон могой

Одоо бол анагаах ухааны бэлгэдэл. Харин анх үүссэн тухайд бол Грекийн Хермес бурханы уламжлалт бэлгэ тэмдэг бөгөөд далавчтай урт таягийг ороосон хос могой байжээ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 12

13. Чөтгөрийн эвэр эсвэл “ямаа”

“Чөтгөрийн эвэр”-ийг хараад хүмүүс рок хөгжим боддог. Гэтэл үүсэл нь эртний Энэтхэгтэй холбоотой бөгөөд чөтгөр шулмыг тонилгож, өвчин зовлон ба элдэв зүдгүүрийг арилгасан Буддын бэлгэдэл болж байжээ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 13

14. Үсчний тэмдэг

Барууны орнуудад хэрэглэдэг энэхүү хуучинсаг өнгөтэй, үсчний газрын таних тэмдэг болсон дүрсний утгыг мэдэх хүн ховор. Дундад зууны үед хүмүүс үсчинд очиж үс сахлаа янзлуулахаас гадна цусаа хануулдаг байжээ. Ийнхүү цус ханадаг үйлчилгээг бэлгэдсэн өнгө юм байна.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 14

15. Гавлын яс, зөрүүлсэн чөмөг

Өнөөдөр бол аливаа аюулаас, ялангуяа хорт бодис, үхлийн аюулд хүргэх химийн бодисоос сэрэмжлүүлсэн дохио юм. Харин дундад зууны үед үхлийн бэлгэдэл болж байв.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 29

16. Давидийн од

1897 оноос эхлэн Сионийн анхны конгрессоос энэхүү тэмдгийг еврейн болон сионийн нийгэмлэгийн бэлгэдлээр сонгожээ. Харин манай эриний 3-4-р зуунд энэ нь ердөө еврейн сүм дуганын чимэглэл дүрсийн нэг байв.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 16

17. Бүхнийг тольдогч нүд

Масоны ахан дүүс, тэдний дэлхийг ноёрхох нууц хөтөлбөрийн талаар өөрийн эрхгүй бодогдоно. Гэтэл энэ дүрсний анхны утга нь гэмгүй энгийн бөгөөд хүн төрөлхтнийг тольдон нигүүлсэх Бурханы мэлмийг бэлгэддэг байжээ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 17

18. Ихтис /Есүсийн загас/

Грекээр “загас” гэсэн утгатай “ихтис” гэдэг үг. Грек хэлэнд “Есүс Христос, Бурханы хүү, бидний аврагч” гэсэн үгийн товчлол хэмээн олон хүмүүс энэ тэмдгийг загалмайн шашны эрт үетэй холбодог. Гэвч үнэндээ энэ нь бөө мөргөлтнүүдийн ариун бэлгэдэл ажээ. Загалмайтнууд энэ тэмдгийг хэрэглэхээс өмнө грек, ромчууд тэнгисийн дагина Атаргатисын бэлгэдэл хэмээн үздэг байсан гэнэ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 18

19. Энхийн бэлгэдэл

Олон улсын энх тайвны бэлгэ тэмдэг болсон энэ дүрсийг 1958 онд анх Британийн дизайнер, зураач Жеральд Холт бүтээжээ. Энэ нь цөмийн зэвсгийн эсрэг тэмцсэн Британийн тэмцлийн бэлгэдэл байсан.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 28

20. Зүрхэн хэлбэртэй бэлгэдэл

Хайр дурлал, романтик харилцаа, гэгээн Валентиний өдрийг бэлгэдэх болсон энэхүү дүрсийг эртний грекчүүд огт өөр утгаар хэрэглэж байв. Грекийн колони болох Хойд Африкийн Киренад ургасан аварга фенхелийн /амтат гоньд/ нэгэн зүйл сильфия хэмээх ургамлын бэлгэдэл дүрс ажээ. Грекчүүд эхэндээ хоол амтлахад сильфийг хэрэглэж байгаад улмаар эмийн төрөл зүйл болгон ашиглах болсон гэнэ. Хожим энэ эмийг жирэмслэлтээс хамгаалахад ашиглах болсон түүхтэй.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 20

21. V дохио /victory/

Одоо бол энэ дохиог дайсагнаагүй гэсэн санаа, ялалтаа илэрхийлж ашигладаг. Гэтэл анх үүсэхдээ энх тайван, ялалттай огт холбогдолгүй байжээ. 1337-1453 оны хооронд үргэлжилсэн Зуун жилийн дайны үед англи харваачид францчуудыг өдөж энэ дохиог хэрэглэдэг байсан гэнэ. Иймээс англи цэргийг олзлохдоо францчууд баруун гарынх нь долоовор, дунд хурууг тасддаг байжээ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 21

22. Таван хошуу

Эртний Грекийн уран барилгын төгс хийцийн бэлгэдэл. Харин одоо хар домд хэрэглэдэг муу ёрын дүрс хэмээн ойлгодог нь харамсалтай.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 22

23. Эрхий хуруу

Эрхий хуруугаа гозойлгох нь Ромын мэсчин боолуудаас гаралтай гэж зарим судлаачид үздэг. Тулаан дууссаны дараа үзэгчид эрхий хуруугаа гозойлгох эсвэл уруу харуулах маягаар ялагдсан боолыг амьд үлдээх үү, хороох уу гэдгээ шийдэж байжээ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 23

24. Дунд хуруу

Энэ дохионы утгыг тайлбарлаад хэрэггүй биз. Мөн л эртний Грекээс гаралтай, дайсагнасан эсвэл доромж утга агуулж ирсэн бөгөөд тухайн үедээ бэлгийн харилцааг бэлгэддэг байсан гэнэ. Эр хүний эрхтэнийг төлөөлүүлж гаргасан дохио зангаа байжээ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 24

25. Хас

Барууны ихэнх орнуудад хас тэмдэг нь нацизм, фашизм, арьс өнгөний үзэлтэй утга нэг. Гэтэл энэ нь амжилт, сайн сайхныг бэлгэдсэн дүрс байсан ажээ. Индуизм, буддизм, мөн Евроазийн зарим шашны урсгалд 12 мянган жилийн турш ариун бэлгэдэл болсоор иржээ.

Та эдгээр билэг тэмдэг, дохио зангааны анхны утгыг та мэдэх үү? 25

22
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/05/15 at 17:54

    Byzantiniin guren Osman buyu Turkuuded gazar nutgaa aldaj ulmaar hatan haan ni oros ruu durvej orosiin haantai neg ger bul bolson ym. Wikipedia aas unshildaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *