ЗХУ анх яагаад сансарт нохой нисгэж байсан бол, АНУ сармагчин нисгэж байсан бэ?

0

Сансарт нисэх – хүн төрөлхтөний хувьд үнэхээр хамгийн том гэж нэрлэгдэхээр үйл явдал байсан гэдэгтэй маргах хүн бараг үгүй биз. Үл мэдэгдэх бүст нэвтэрч сансар огторгуй сэтгэл зүй, бие физиологи, мэдрэлийн системд хэрхэн нөлөөлөхийг тогтоох зорилготой. Ихэнх мэргэжилтнүүд 100 км өндөрт гараад хүн галзуурна гэдэг дээр санал нийлж байв.

dzeninfra.ru

ЗХУ-ын Лайка ба АНУ-ын Хэм

Тийм учраас анхны нислэгийг амьтдаар туршжээ. Эхлээд амьтад дээр биеийн ачаалал үүрүүлж эрсдэлийг тооцоолсон, харин дараа нь – мэдрэлийн систем, сэтгэл зүйн нөлөөллийг туршиж үзжээ. ЗХУ анх сансарт нохой нисгэсэн бол АНУ сармагчин нисгэсэн байдаг.

Сансрын уралдаанаараа өрсөлдөх хоёр их гүрэн яагаад хоёр өөр амьтан сонгосон юм бол?

Сансарт ниссэн анхны амьтдын хувь тавилан яасан бэ?

 

Оддын хөлөг

Юуны түрүүнд бие махбодод үзүүлэх нөлөөг мэдэх хэрэгтэй байсан бөгөөд сансарт янз бүрийн л амьд биет нисгэж байв. Анхных нь ялаа. Ачааллыг яст мэлхий дээр ч шалгав.

Харх ч нисгэсэн – энэ амьтны бие физиологийн зарим нэг чадвар нь хүнийхтэй төстэй. Хархыг омгоор нь илгээж туршилт хийдэг – ингэж сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг шалгах боломжтой юм. Хэсэг хархыг БИОН-3-оор нисгэсний дараа тэд Дэлхий дээр зулзагалсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн гэдэг.

dzeninfra.ru

Бион-6 хиймэл дагуул

Сансрын нисгэгч нисгэх яриа өрнөхөд хүнтэй төстэй амьтанд сансар хэрхэн нөлөөлөхийг мэдэх зайлшгүй шаардлага гарч ирлээ.

Хамгийн тохиромжтой хувилбар – сармагчин. Тэдний физиологи, мэдрэлийн үйл ажиллагаа хүнийхтэй тунчиг төстэй юм.

 

Зөөлөн сэтгэлтэй Бони

АНУ Гитлeрийн үеийн Германд боловсруулсан ФАУ-2 бaллистик системийг ашиглах болсон. Дaйны дараа тэр даруйд нь амьтан дээр туршилтууд хийх болжээ.

Механизмууд бие физиологи, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхийг мэдэхийн тулд тэд сармагчин сонгож авчээ – макак, шимпанзе. 1948 оноос 1951 онуудад нийтдээ 5 удаагийн нислэг хийсэн. Бүх сармагчингуудыг Альберт гэж нэрлэсэн байсан бөгөөд  I-ээс V хүртэл бүгд үxэцгээжээ. Гэхдээ эдгээр бүтэлгүйтлийн ачаар тэд олон алдаагаа засаж чадсан гэдэг.

dzeninfra.ru

Сансрын нисгэгч Альберт II

Ингээд 10 жилийн турш сансарт Йорик, Пэт, Майк, Эйбл, Хатагтай Бейкер, Сэм, Хатагтай Сэм, Хэм нар нисжээ. Тэд бүгд амьд буцаж ирэх завшаан тохиожээ. Америкийн сансрын сармагчдын түүхийг 1969 онд Бони сармагчин цэг тавьсан гэдэг. Уян зөөлөн сэтгэлтэй бас ухаантай сармагчны сэтгэл зүй ихэд хямарч эцэстээ нас эцэслэжээ. Байгаль хамгаалагчид дэлхийн хэмжээнд шуугиан тарьж эхэллээ. Мөрдлөгийн явцад бүх сармагчингуудыг Африкаас авчирч байсан бөгөөд олон сармагчин замдаа үxэж байсныг илрүүлж чадсан.

 

Нэг л зүйлд харамсаж байв…

Зөвлөлтөд эхлээд мөн сармагчин ашиглахаар судалж байсан төдийгүй циркийнхэнтэй ярилцаж зөвлөгөө авч байжээ. Даанч зарим нэг анхны туршилтын үед овсгоотой сармагчингууд гар хүрч болохгүй газар хүрээд байв. Суудалд нь чанга бүсэлсэн ч нэмэргүй байсан гэдэг. Тийм учраас өөр замаар явахаар шийджээ.

Эхний нислэгтээ хашааны нохой сонгов. Ингэх хоёр ч шалтгаантай. Хашааны нохой овсгоотой, сэтгэл зүйн хувьд уян хатан.

Хоёр дахь шалтгаан – анхны нислэг маш эрсдэлтэй, бараг эргэж ирэхгүй гэдэгт итгэлтэй байцгаав. Тиймээс нохойнуудыг маш чанга дэглэмээр сургахад хүрчээ – цоожилно, чанга чимээнд дасгана, тогоор цоxиулна, атмосферын дээд давхаргад жингүүдүүлнэ. Хэд хэдэн нохой ч туршилтын явцад үxсэн – Дезика, Лиса, Чайка зэрэг. Сансарт хөөрснөөс хойш 5 цагийн дараа Лайка зүрхний ачааллаа даалгүй нас барсан юм.

dzeninfra.ru

Сансрын нисгэгч нохой Лайка

Байконурт хашааны нохойгоор дутагдана гэж байхгүй, хэд л бол хэдээрээ бэлчиж байсан цаг, харин амьтан хамгаалагчид тэр үед ЗХУ-д байсангүй. Нохойтой ажиллаж байсан академик Олег Глазенко Лайкагийн үxэлд насан туршдаа харамсаж явдгаа ярьжээ. Тэрээр өөрийн хүүхдүүдийн хамт нохойнд их дассан байв.

 

Сансраас Куб руу

Үүгээр ч зогсохгүй ЗХУ сармагчин дээр ч туршилт хийсэн гэдгийг бид дурдсан. Гэхдээ энэ тухайгаа олон нийтэд өргөн дэлгэр зарлаж байгаагүй юм.

1985 оноос 1996 он хүртэл сансарт сармагчин нисгэх бүхэл бүтэл хөтөлбөр хэрэгжүүлж байсан удаатай. Гэхдээ зөвхөн хосоор нь – сэтгэл зүйн дарамтыг багасгах зорилготойгоор. Гордый болон Верный, Ероша болон Дрема, Забияка болон Жаконя, Крош болон Иваша, Мультик болон Лапик нар багтана. Дремийг дараа нь Кубын удирдагч Фидель Кастро гэрийн тэжээвэр амьтан болгон үрчилж авсан байдаг.

3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *