Бодисын солилцоо ямар ч хамаагүй

2

“40 нас” өнгөрөөд л илүүдэл жинтэй болох магадлалтай гэж урьд өмнө сонссон байх, үүнд бодисын солилцоо буруутай гэсэн тайлбар танд хэлж байсан уу? Нас ахих тусам бодисын солилцоо удааширдаг тул та таргалж байгаа гэж санаагаар унана.

Бодисын солилцоо олон үе шаттай

Бодисын солилцооны тайван үе – бидний буйдан дээр хэвтэж байхад бидний эрч хүч тайвнаар зарцуулагдаж л байдаг. Хэрхэн ямар хэмжээгээр бодисын солилцоо явагдах нь тухайн хүний өндөр, хүйс, удамшил зэргээс хамаарна. Бид үүнийг өөрчлөх ямар ч боломжгүй.

Үүнээс гадна бодисын солилцооны гурван үе шат бий, бүгд идэвхтэй. Бодисын солилцооны эдгээр үе шатыг бид өөр бусад хүчин зүйлээр буюу хоол хүнс, хөдөлгөөнөөр “удаашруулж” эсвэл “хурдасгаж” байнга гэж ойлгодог.

Хүний насны хоёрдугаар хагасаас бодисын солилцоо удаашрах нь үнэхээр удааширдаг, гэхдээ маш бага хэмжээгээр. Зарим нэг судлаачдын үзэж байгаагаар – өчүүхнээр удааширдаг ажээ. Бодисын солилцоо муудлаа гэж та гомдоллож байгаа бол үүнд таны нас хамаагүй болох нь тодорхой боллоо.

Анхны үе шат – хооллож байх үеийн бодисын солилцоо

Бид хоолоо зажилж, залгиж, боловсруулж байхдаа ч багахан хэмжээний калори (хоногийн нормын 10%ийг) шатааж байдаг ажээ. Үүнийг “хоолны дулааны эффект” гэнэ. Энэ процессыг бага зэрэг хурдасгаж болно, гэхдээ маш бага хэмжээгээр шүү. Жишээ нь цай, кофе уух, эсвэл уураг идсэний араас нь халуун перец идвэл таны бодисын солилцоо арай хурдан явагдана. Гэхдээ, та энэ аргаар бодисын солилцоог хурдасгалаа гээд хэдхэн грамм л шатаах болохыг анхаараарай. Бодисын солилцоог хурдасгана гэсэн хоол хүнс маш бага хэмжээгээр л үр дүнгээ өгдөг гэдгийг та мэдэж авахад илүүдэхгүй. Тиймээс, илүүдэл калорио шатаах арай идэвхтэй арга олох хэрэгтэй – хөдөлгөөн.

Дурын хөдөлгөөн – шатаар өгсөж байна уу, ажлынхаа өрөөнд бухимдан холхиж байна уу, эсвэл спорт зааланд идэвхтэй хөдөлгөөн хийж байна уу хамаагүй бүгд калори шатааж байгаа юм. Энэ бол биеийн хүчний ажлын үеийн бодисын солилцооны хоёрдугаар үе шат юм.

Энэ үе шатын дараа гуравдугаар үе шат эхэлнэ:

Идэвхтэй хөдөлгөөний дараа та тайвширч байсан ч гэсэн таны “калори” шатсаар л байгаа. Өөрөөр хэлбэл, идэвхтэй хөдөлгөөний дараа буйдан дээрээ амарч хэвтэхэд илүү их калори шатдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Жишээ нь, зарим нэг хүмүүс биеийн хүчний дасгал буюу штанг, туйхаа, гантел зэрэг өргөхөд илүү их калори шатаадаг гэж ойлгодог, харин судалгааны үр дүн өөр гарчээ. Хүний биеийн эрхтнүүд калори шатаахад харилцан адилгүй үүрэг гүйцэтгэдэг  бөгөөд булчингийн хувьд анхны байранд ороогүй байна. Жишээ нь, тархи булчингаас илүү калори шатаадаг болохыг судалгаагаар тогтоожээ.

“Тархины үйл ажиллагаа –тайван байх үеийн бодисын солилцооны 20 орчим хувь. Дараа нь зүрх зогсоо зайгүй ажилладгаараа – 15-20 орчим хувь. Цаашлаад бөөр, уушги болон бусад дотоод эрхтнүүд. Булчинд ойролцоогоор бодисын солилцооны 20-25 орчим хувь явагдана.”

Элдэв хүнд хүчир биеийн дасгал хийлээ гээд таны бодисын солилцоо хурдан явагдахгүй нь тодорхой болсон хэдий ч эрүүл мэндийн өөр бусад ашиг тусыг мартаж болохгүй. Хэрвээ та спортоор хичээллэх гэж байгаа бол бүх эрхтнүүд ямар нэгэн хэмжээгээр адилхан ачаалал авахыг нь сонгохыг хичээгээрэй: зүрх идэвхтэй цохилох, уушги нь гүнзгий амьсгаа авах буюу нэг ёсондоо явганаар алхах, гүйх, усанд сэлэх …

Бодисын солилцооны талаарх мэдээлэл нэг талаасаа энгийн ч уйтгартай санагдав уу: нэгдүгээрт, нас ахих тусам бид бага хөдөлдөг – магадгүй спортоор хичээллэдэг ч гэсэн явганаар явахаа больж илүү их суугаа байдалд шилжсэн. Хоёрдугаарт, бидний бие махбодь илүү их тэжээл шаардаж байгааг ухаарахгүй байна. Хоол боловсруулах механизм нас ахих тусам мууддаг, үүнийг нь бид ухаарахгүй байгаа төдийгүй өөртөө нэмэлт “хэрэгтэй, хэрэггүй” хоолоор тэжээсээр л байна. Энэ бүгдээс ганц л дүгнэлт гарна: муу болгоныг бодисын солилцоонд тохох хэрэггүй, “тэр” буруугүй. Ахиухан хөдлөөд, идэх хоолоо зохицуулж сур.

8
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *