
Нас ахих тусам цаг хугацаа улам хурдан өнгөрөөд байгаа юм шиг бидэнд санагддаг. Өчигдөрхөн л дээд сургуулиа дүүргэж төгсөлтийн баяраа тэмдэглэж байсан мэт, харин өнөөдөр – ажил хэрэгч хувцас өмссөн том ах, эгч нар. Залуудаа үзэж байсан цуврал кино гэхэд л хагас зуун жил өнгөрсөн байх ажээ.
Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн юм шиг санагдах болов ч нэг биш арван жилийн өмнө болсон чухал үйл явдлуудыг эргэн дурсацгаая. Харин бонуст нь дэлхийд алдартай нэгэн зураагчийг толилуулна. Бид түүнтэй нэгэн цаг үед амьдарч байжээ.
Ханхүү Уильям, Кейт Миддлтон нар 11 жилийн өмнө хуримлаж байжээ

Харри Поттерийн тухай анхны ном 25 жилийн өмнө гарч байсан бол кино нь 2022 онд 21 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн юм

“Back to the Future” кинонд харуулдаг үйл явдал 2015 онд болж өрнөдөг, одоогоос 7 жилийн өмнө гэсэн үг

“Titanic” уран сайхны кино энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэнэ

Харин “Friends” цуврал кино 28 жилийн тэртээ үзэгчдийн хүртээл болж байжээ

“Game of Thrones” цуврал киноны анхны бүлэг 11 жилийн өмнө гарч эхэлсэн

“Dirty Dancing” уран сайхны кино 35 жилийн өмнө үзэгчдийг бaйлдан дагуулж байлаа

Spice Girls-ийн “Wannabe” сингл 25 жилийн өмнө эгшиглэжээ

2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Gangnam Style” 10 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэв

Тетрис тоглоом 38 жилийн настай

“Scream” уран сайхны кино 2022 онд 26 нас хүрсэн

“The Devil Wears Prada” уран сайхны киног бид 16 жилийн турш үзэж байна

“Telebbubies” телевизийн нэвтрүүлэг 25 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлжээ

“Shrek” хүүхэлдэйн киноны анхны анги 21 жилийн тэртээ анх дэлгэцээр гарч байжээ

Дэниел Крейг анх Жеймс Бондод 16 жилийн өмнө тоглож байсан юм

“American Pie” киноны баатрууд 23 жилийн өмнө сургуулиа төгсөхөөр бэлдэж байв

Синди Кроуфордын охин Кайя нь ээжийгээ загварын агентлагуудтай гэрээ байгуулж байсан үеийнхээс нь нэг насаар эгч болжээ

Бонус: хэрвээ таны нас 33-аас дээш бол та Сальвадор Дали-тай нэгэн цаг үед амьдарч байжээ

Ямар баримт таны хувьд хамгийн гэнэтийн байв? Хамгийн гол нь та аугаа зураачтай нэг цаг үед амьдарч байлаа гэж гайхуулж чадахаар байна уу?







