Хувцас загвар болон шинжлэх ухааны нэгдэл – Шүршдэг хувцас

1

Хувцас загвар болон шинжлэх ухааны нэгдэл - Шүршдэг хувцасИспаний загвар зохион бүтээгч Манел Торрес /Manel Torres/ шууд биен дээр цацаад дараа нь угааж, бас яг ердийн хувцас шиг дахин өмсөж болдог Дэлхийн анхны шүршдэг хувцсыг зохион бүтээжээ. Уран зөгнөлт кино шиг сонсогдож байгаа хэдий ч Торрес аль 2000 онд энэхүү гайхалтай шүршдэг хувцасныхаа шинэ бүтээлийн батламжийг авчихсан гэнэ. Лондонгийн Дээдсийн урлагийн коллежид эмэгтэйчүүдийн хувцас загвар чиглэлээр магистрийн зэрэгт суралцаж байхдаа энэхүү санаагаа олсон тэрээр химийн шинжлэх ухааны бодит мэдлэггүй учир Лондонгийн эзэн хааны коллежийн эрдэмтдийн туслалцааг авч, хэдэн жилийн турш судалгаа, туршилт хийсний эцэст Манел хүний биен дээр шүршсэний дараа өмсөж болох хоёр дахь арьс болж хувирдаг шүршигч шингэнийг зохион бүтээсэн байна. Шүршдэг даавууг бүтээгч фиберийг ноос, акрилийн давирхай, маалинга зэргээс гаргаж авч байгаа ба үүнийг уусгагч болон полимертэй хольсноор шүршдэг шингэн даавуугаа лаазанд савлах, өмсөж болох материал болгон хувиргах боломжтой болжээ. Шүршдэг хувцсыг өмсөж байгаа зарим хүмүүст эхлээд биен дээр шүршихэд маш хүйтэн мэт санагдаж болох ч тэр дороо хатуурч, шинэ брэндийн цамц өмд болж хувирдаг байна. Мөн хүмүүсийн анхаарлыг татаж байгаа нэг зүйл бол үсэрхэг хүмүүс энэ шүршдэг хувцсыг өмсөхөд яах бол гэсэн асуулт юм. Гэвч зохион бүтээгч анхдагч, шинэ хувцасныхаа талаарх танилцуулганд түүний гайхамшигт бүтээл нь үсэнд зууралдаж наалдахгүй гэдгийг онцгойлон дурджээ. Олон янзын өнгөтэйгээр бүтээгдсэн энэ шүршдэг шингэнээр огт оёдолгүй боловч хүссэн хээ хуар, зургаа хэвлэж, цоолтуураар буулгаж, чимэх боломжтой учир хэсэгхэн хугацааны дотор өөрийн гэсэн онцгой хувцсыг бүтээх боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа юм. Ганцхан удаагийн хэрэглээ биш учир энэхүү бат бөх материалтай онцгой хувцсаа яг л ердийн даавуун оёмол бүтээгдэхүүн шиг угаагаад дахин өмсөх ажээ. Хэдийгээр 13 жилийн хугацаанд бодит бүтээгдэхүүн болсон ч хараахан худалдаанд гаргаагүй байгаагийн учир нь Манел химийн инженер Паул Лaкхэм /Paul Luckham/-тай хамтран Fabrican Ltd., нэртэй компани байгуулж байгаа ба тэд уг шинэ материалыг илүү тогтвортой, хямд үнээр үйлдвэрлэхээр зорьж байгаа юм байна.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *