Зохион бүтээгч нь баяжиж чадаагүй 10 алдартай бүтээл

0

Энгийн санаа нь хэрэглэгчид болоод зохион бүтээгчийн хэн хэнийх нь амьдралыг өөрчилж, зохион бүтээгчдээ алдар н лонэр, эд хөрөнгийг авчирч чадсан олон бүтээлүүд байдаг. Гэхдээ эсрэгээр бүтээсэн бүтээл нь өөрийнх нь амь насыг авч одсон зохион бүтээгчид ч байдаг тухай мэдээг бид урьд нь хүргэж байсан. Энэ удаад үнэхээр алдартай зүйлийг зохион бүтээж чадсан ч түүнийхээ үр шимийг хүртэж чадаагүй 10 хүний тухай, тэдний бүтээсэн алдартай бүтээлүүдийн тухай мэдээг хүргэж байна. Сонирхолтой нийтлэл болж чадсан байхаа гэж итгэж байна.

1. World Wide Web
Зохион бүтээгч нь баяжиж чадаагүй 10 алдартай бүтээл 3
Британий компьютерын шинжлэх ухаанч Tim Berners-Lee нь World Wide Web буюу www-г бүтээсэн. Анх Европын цөмийн судалгааны байгууллага дахь Европийн лабораторид мэдээлэл дамжуулах зорилгоор бүтээсэн систем нь дэлхий даяар ашиглагдах бүтээл болсон байна. Зарим зохион бүтээгчид мөнгө хийхийн тулд зохион бүтээдэггүй, зөвхөн дэлхий ертөнц, хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажилладаг аж.

2. Wind-Up Radio
Зохион бүтээгч нь баяжиж чадаагүй 10 алдартай бүтээл 4
Английн зохион бүтээгч Trevor Baylis өөрийнх бүтээл дэлхий даяар хэдэн саяараа зарагдаж байсан ч Лондон дахь гэртээ амьдарсаар байсан юм. Түүний зохион бүтээсэн радио загварын хувьд сайжирсаар худалдаалагдсаар байсан хэдий ч тэрээр худалдааны ашиг болоод бусад тал дээр ямар ч хяналт тавиагүй билээ. Тэрээр “Бидний олонх нь үүнийг мөнгөний төлөө хийдэггүй.” гэжээ.

3. LED гэрэл
Зохион бүтээгч нь баяжиж чадаагүй 10 алдартай бүтээл 5
1962 онд Нью Йоркын цахилгааны компанид ажиллаж байсан Nick Holonyak ирээдүйд Эдисоны гэрлийн чийдэнг халах зүйл бүтээсэн нь өнөөгийн LED гэрэл байв. Түүний хамтран ажиллагч нөхөд нь энэхүү бүтээлийнхээ төлөө Нобелийн шагнал хүртэх учиртай гэж хэлэхэд Holonyak “Хэн нэгэн чамд ямар нэгэн зүйлээр өртэй гэж бодох нь хөгийн хэрэг. Бид амьд байгаа нь л азтай.” гэж хэлсэн байна.

4. Sapphire Stylus буюу пянз тоглуулагчийн сафир бичигч элемент
Зохион бүтээгч нь баяжиж чадаагүй 10 алдартай бүтээл 6
Английн аудио инженер Marie Killick 1945 онд пянз тоглуулагчийн сафир бичигч элементийг зохион бүтээсэн юм. Гэвч бүтээлээ лицензжүүлээгүйн улмаас олон жил зарга хийсэн ч ямар ч мөнгө авч чадаагүй юм. 1958 онд тэрээр Pye Ltd.-гийн эсрэг заргаа авч чадсан ч дараах жил нь банк дампууралд өртсөн юм.

5. Post-It Notes буюу тэмдэглэлийн цаас
Зохион бүтээгч нь баяжиж чадаагүй 10 алдартай бүтээл 7
Dr Spencer Silver 1968 онд наалдац муутай цавуу зохион бүтээсэн нь түүний найз Arthur Fry-д энэ цавууг нь ашиглан тэмдэглэлийн цаас бүтээх санааг төрүүлжээ. Тэдний бүтээсэн тэмдэглэлийн цаас одоо дэлхий даяар ашиглагддаг ч тэд үүнийг чинээлэг байдлын үндэс болгон ашиглах нь зохимжгүй гэж үздэг байна.

6. Караокены машин
Зохион бүтээгч нь баяжиж чадаагүй 10 алдартай бүтээл 8
Японы бизнесмэн Daisuke Inoue нь залуудаа бааранд дуулахыг хүссэн хүмүүсийн ард хөгжим тоглодог байжээ. Тэрээр дуулах сонирхолтой хүмүүсийн ард заавал амьдаар хөгжим тоглохын оронд тэдэнд зориулан хөгжим тоглуулдаг машин зохион бүтээхээр шийдсэнээр караокены машин бүтээгджээ. Гэвч тэрээр патент аваагүй учир өөртөө ямар ч ашиг олоогүй байна. Гэхдээ 1999 онд Time сэтгүүл түүнийг “Зууны хамгийн нөлөө бүхий Ази хүмүүс”-ийн нэгээр тодруулснаас гадна 2004 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн байна.

7. Агаарын даралт ашиглан усанд хөвөгч онгоц
Зохион бүтээгч нь баяжиж чадаагүй 10 алдартай бүтээл 9
Агаарын даралт ашиглан усанд хөвөгч онгоц бүтээсэн Sir Christopher Cockerell тоос сорогч, нимгэн лаазнууд ашиглаж байжээ. 1959 онд түүний эцсийн бүтээгдэхүүн болон гарсан хөвөгч онгоц Францын Калайс хотоос Дувр хүртэл аялсан байна. Энэ бүтээлээрээ баатар болсон ч бүтээлээрээ мөнгө олж авахын тулд хэдэн жилийн турш тэмцэлдсэн юм.

8. Tetris
Зохион бүтээгч нь баяжиж чадаагүй 10 алдартай бүтээл 10
Оросын программист Alexey Pajitnov 1985 онд Оросын засгийн газрын хөрөнгө оруулалттай судалгааны төвд ажиллаж байхдаа хамтран ажиллагчдын хамт энэ алдарт тоглоомыг зохион бүтээсэн байна. Гэхдээ үүнээс 10 жилийн дараа л The Tetris Company-иа байгуулахдаа тоглоом зохион бүтээснийхээ төлөөсөнд мөнгө авч эхэлсэн гэнэ.

9. MP3
Зохион бүтээгч нь баяжиж чадаагүй 10 алдартай бүтээл 11
Германы аудио инженер Karlheinz Brandenburg 1980-аад оны эхээр дуу зөөх төсөл хөгжүүлжээ. Энэ нь асар хурдан стандарт болсон ч тэрээр үүнээс мөнгө олж чадаагүй.

10. AK-47
Зохион бүтээгч нь баяжиж чадаагүй 10 алдартай бүтээл 12
Дэлхийн хамгийн алдартай энэ бууг Зөвлөлтийн армийн албан хаагч Mikhail Kalashnikov зохион бүтээсэн билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед шархдаж, шархаа эмчлүүлэн эдгэрч байх хугацаандаа энэ бууг бүтээсэн байна. Эх орныхоо тусын тулд энэхүү бууг бүтээсэн хэмээн хожим нь өгүүлсэн тэрээр Ak-47 бууны худалдаанаас шууд ашиг олоогүй юм.

4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/02 at 21:15

    pooh tetrisiig oros hun zohiosiin bna shd

  2. Зочин

    2014/06/02 at 21:23

    манайхан байсан бол үхэл ханхлаад араас нь гүйж байгаа даа.

  3. Зочин

    2014/06/02 at 21:26

    Гайхамшигтай бүтээлүүд, бүтээгчид нь ч бас их уужуу сэтгэлтэй хүмүүс байжээ

  4. Зочин

    2014/06/02 at 21:36

    zohiogchiin erhee l avchihsan bhad tsom bayjih buteeluud baina daa uul ni

  5. Зочин

    2014/06/03 at 12:04

    ted ashig olj chadaaguidee bish. Bid naraas iluu uhaantai humuus bsan uchraas ene buteeluud n tednii huvid engiin zuil met l bsan bh. Odoo delhii dayaraa LED AMOLED gerliig hereglej ehelj bna, world wide web-iig heregleegui humuus barag medrel muutai hund tootsogdoh geed bna, AK-47 medehgui bol amid yvaad ch hereggui, mp3 hugjim sonsoj bgagui bol IPOD gej yriad ch hereggui, tetris togloj bgagui bol odoonii undur hugjsun pc game geed yriad yahav,

  6. Зочин

    2015/09/23 at 14:36

    MUNDAG HUMUUS YMAA ATAARCHICHILAA TEGHDE HIISEN ZUILIINHEE UR SHIMIIG BAGCH BOLOW EDLEH HEREGTEI TER N UR HOICHID N ULDEH YMTAI BAIWAL ZUER GANTS TED L AMIDRAHGVIGEES HOISH 100% 5 HUWIIG CH YMUU MONGO BAIWAL ILUU IH YM SETGEJ BAS BUTEEJ CHADIISHDE

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *