Өнөөдөр Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр

0

Эх дэлхий болоод байгаль орчноо хамгаалах, хүрээлэн буй орчинд чиглэсэн эерэг үйл ажиллагааны талаарх дэлхий нийтийн ухварыг нэмэгдүүлэхээр жил бүрийн 6-р сарын 5-ны өдөр Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрөөс хөтлөн явуулдаг энэ арга хэмжээ энэ жил 41 дэх жилдээ тохиож байгаа юм. 1973 онд анхны Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийг тэмдэглэснээс хойш жил бүр дэлхийн өөр өөр хотуудад өөр өөр сэдэвтэйгээр тэмдэглэж ирсэн байна. 2014 оны хувьд Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр “Жижиг арлууд ба цаг уурын өөрчлөлт”-нд анхаарал хандуулсан байдлаар тэмдэглэгдэж байгаа ба албан ёсны уриа нь “[tweetable]Далай тэнгисийн түвшинг бус дуу хоолойгоо өсгө[/tweetable]” гэсэн уриа байгаа аж. [tweetable]2014 оны Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийг Барбадос арал улсад тэмдэглэж байгаа[/tweetable] бол 2013 оны энэ өдрийг манай Монгол улсад “Хүнс хэрэглэснээс үүдсэн мөрөө багасга. Бодолтой ид. хадгалахыг хичээ” гэсэн уриан дор тэмдэглэж байсан юм. Хүн төрөлхтний оршин тогтнох үндэс болсон эх дэлхий, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн энэ өдрийн хүрээнд манай сайтын зүгээс нийт Монголчууд болоод сайтынхаа хэрэглэгчдэд “[tweetable]Хүн бүр хог үйлдвэрлэлээ багасгая![/tweetable]” гэсэн уриаг дэвшүүлж байна.

Өнөөдөр Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр 1

1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *