Чипстэй салат хийх 7 төрлийн амттай жор

2

Чипс нь тахианы мах, хавч, лууван, хиам, мөөг гээд олон төрлийн хүнстэй гайхалтай сайн зохицдог.

Чипсийг зөөлрүүлж шаржигнуур байдлыг нь алдуулахгүйн тулд зочид ирсний дараа салатандаа хийж дайлна. Бас майонезийг өөрийн гараар хийх эсвэл зөөхийгөөр орлуулах боломжтой, мөн цэвэр тараг эсвэл өөр бусад төрлийн соусаар амтлаарай.

1. Чипс, арахис, цуугаар амталсан ногооны салат

Орц:

  • 200 г жижиг улаан лооль
  • 1 өргөст хэмх
  • ¼ -1/2 сонгино
  • 1 хумс сармис
  • 1 боодол салатны байцаа
  • 1-2 хоолны халбага шарсан арахис
  • 2 хоолны халбага цуу
  • 1 ц.х сахар
  • 1 х.х цагаан будааны уксус
  • 1 ц.х гүнждийн тос
  • 30-50 г зөөхий эсвэл ногоон навчит ногооны амттай чипс

Бэлдэх арга:

Улаан лоолио дундуур нь хуваана. Өргөст хэмхээ томоор нь хэрчинэ, харин сонгиноо – дунд зэргийн хэмжээтэй. Сармисаа жижиглэн хэрчинэ, салатны байцаагаа томоор нь урна. Дээрээс нь арахисаа хийнэ.

Цуу, сахар, цагаан будааны уксус болон гүнждийн тосоо холино. Бэлдмэлээрээ салатаа амтална. Дээрээс нь чипсээ хийгээд сайтар хутгана.

 

2. Чипс, тахианы мах, өндөг, мөөг болон чидунтай “Наран цэцэг” давхраат салат

Орц:

  • 6 өндөг
  • 250 г хатуу бяслаг
  • 2 утлагатай тахианы мах
  • 200 г даршилсан шампиньон
  • 300- 400 г майонез
  • 100 г ясгүй чидун жимс
  • 100 -200 г дурын амттай чипс

Бэлдэх арга:

Өндгөө бүтнээр нь чанаад хөргөж хальсална. Өндөгний цагаанаа жижиглэнэ. Өндөгний цагаан болон хатуу бяслагаа жижиг үрүүлээр үрнэ.

Тахианы махны арьсыг хуулаад яснаас нь салгана. Махаа хэрчээд мөөгөө жижиглэн хэрчинэ.

Одоо салатаа дараах байдлаар давхарлана: тал бяслаг, өндөгний цагаан, тахиа, мөөг, үлдсэн бяслаг, өндөгний шар. Давхар болгонд тэр дундаа өндөгний шарыг майонезээр амтална. Хэрвээ майонез ихдээд байгаа бол хоёр дахь эсвэл гурав дахь давхарга дээр түрхээрэй.

Орцуудыг хооронд нь холихгүйн тулд торлоно. Нарийхан торлохын тулд уутан савлагааны үзүүрийг нарийхан хайчилна, тэгээд шахаарай.

Чидун жимсээ нарийхан хэрчээд салатаа чимээрэй. Хажуугаар нь чипсээ давхарлан чимэглэнэ.

 

3. Чипс, эрдэнэ шиш, луувантай салат

Орц:

  • 100-150 г бяслагны амттай чипс
  • 400 г лууван
  • 250 г лаазалсан эрдэнэ шиш
  • Хэдэн хоолны халбага майонез
  • Хэдэн ширхэг яншуй

Бэлдэх арга:

Чипснийхээ талыг хугалаад хоолондоо хийнэ. Лууван, эрдэнэ шишээ холиод дээрээс нь майонезоо хийнэ. Үлдсэн чипс, яншуйгаар салатаа чимнэ.

 

4. Чипс, хавч, бяслаг, улаан лоольтой давхарга салат

Орц:

  • 3 өндөг
  • 1 улаан лооль
  • 200 гр хавч
  • 1-2 хумс сармис
  • 200 г хатуу бяслаг
  • 100 -150 г майонез
  • 50-80 г беконы амттай чипс
  • Хэдэн иш яншуй
  • Хэдэн ширхэг жижиг үрийн улаан лооль – өөрийн сонголтоор

Бэлдэх арга:

Өндгөө бүтнээр нь чанаад хөргөж цэвэрлэнэ, нарийхан хэрчээрэй. Улаан лоолио мөн хэрчинэ. Хавчны махыг томоор нь хэрчинэ, сармисаа жижиглэнэ, бяслагаа том ширхэгтэй үрүүлээр үрнэ.

Тавган дээрээ хавч, улаан лоолио тавиад майонезоо торлож түрхэнэ, мөн сармисаа цацаарай. Дээрээс нь өндөг, соус болон бяслагаа тавина. Дахиад майонезоор торлоод чипсээ тавина. Салатаа яншуй, жижиг үрийн улаан лоолиор чимэглэнэ.

 

5. Чипс, мөөг, өргөст хэмхтэй салат

Орц:

  • 200 г шампиньон
  • Бага зэргийг ургамлын тос
  • 1 шинэхэн өргөст хэмх
  • Хэдэн хэрчим ногоон сонгино
  • 1- 2 х.х цуу
  • Нунтаг хар перец – өөрийн амтанд тохируулна
  • 30-50 г давстай чипс

Бэлдэх арга:

Шампиньоноо томоор нь хэрчинэ. Халаасан тосонд шаргал өнгөтэй болтол нь шараад хөргөнө.

Өргөст хэмхээ нимгэн хэрчээд сонгиноор амтална. Мөөг, өргөст хэмх, ногоон навчит ногоо, цуу, перецээ холино. Салат бэлэн, дээрээс нь чипсээ тавиарай.

 

6. Чипс, хиам, эрдэнэ шиштэй салат

Орц:

  • 4 өндөг
  • 200 г утлагатай хиам
  • 100 паприкагийн амттай чипс + бага зэргийг чимэглэлд
  • 250 г лаазалсан эрдэнэ шиш
  • ¼ атга ногоон сонгино + бага зэрэг чимэглэлд
  • Хэдэн хоолны халбага майонез

Бэлдэх арга:

Өндгөө бүтнээр нь чанаад хөргөж арилгана. Хиамаа хэрчинэ, 3 өндөг, 1 өндөгний цагааныг жижиг дөрвөлжин хэрчинэ. Чипсээ жижиглээрэй. Эрдэнэ шиш, хэрчсэн сонгиноо хийгээд майонезтэй холино.

Салатаа таваглаад дээрээс нь чипсээр чимэглэнэ. Салатны голд нэг өндөгний шарыг тавьж чимэглээд сонгинын навчаар яг л “цэцэг”-ийн дэлбээ шиг болгоно.

 

7. Чипс, байцаа болон тахианы махтай салат

Орц:

  • ½ хятад байцаа
  • 200 г хатуу бяслаг
  • 300 г тахианы цээж мах
  • Хэдэн хоолны халбага майонез
  • 50-80 г паприкагийн амттай чипс

Бэлдэх арга:

Байцаагаа томоор нь хэрчинэ. Бяслаг болон тахианы махаа томоор нь хэрчинэ. Майонезоо хийгээд хутгаарай. Дараа нь чипсээ хийгээд дахин хутгана.

2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *