Туршлагатай бармены зөвлөгөө: ямар ч уух зүйлийг энгийн аргаар илүү амттай болгож болно…

3

“Мөс бол коктейлийн зүрх сэтгэл” гэж туршлагатай барменууд ярьдаг. Ямар ч дарс, архи зэрэг согтууруулах ундаа нь цэвэрхэн тунгалаг мөстэй бол илүү амттай, харахад сайхан санагддаг бөгөөд учир нь “алкохол“ гэдэг бол уух үйл ажиллагаа, үр дүн биш харин  харилцааны орчин үүсгэх явдал юм.

Тунгалаг мөс

Та ресторанд өгч байгаа дөрвөлжин мөс хачин сайхан тунгалаг, өнгөгүй байхад харин таны хөргөгчиндөө хийсэн мөс чинь хэлбэр муутай, тунгалаг бус, цагаан байдгийг анзаарсан байх. Яаж гэрийн нөхцөлд тэр тунгалаг мөсийг хийх вэ? Усаа буцалгаж, шүүгээд л болоо гэж зарим нэг нь хэлж байвал үүнд бүү итгэ. Нэрсэн усаар хийгээд ч нэмэр гарахгүй.

Учир нь чи усаа элдэв зүйлээр шүүсэн ч H2O-гоос ялгаатай нэг бодис үлдэх ба энэ бол агаар юм.

Ус нь хөлдөх үедээ зөв хэлбэртэй талсжих шинж чанартай ба өөрт шингэсэн агаар болон бусад холимгийг хөлдөж байгаа бүсээс хөөж, холдуулж байдаг

Хөргөгчинд хөлдөх орчин нь бүх талаас бөгөөд хамгийн сүүлд хөлдөх хэсэг нь төв хэсэг байна. Чухам ийм учраас агаарын бөмбөлөг агуулсан, тунгалаг биш, цагаан өнгөтэй мөс гардаг билээ.

Бидэнд заавал тув тунгалаг мөс хэрэгтэй юу? Тэр нь бидний хийдэг тунгалаг бус цагаан мөснөөс юугаараа давуутай юм бэ?

Нэгдүгээрт, агаар бүхий бөмбөлөг байхгүй учир мөс удаан хайлах ба уух зүйл маань ч удаан хугацаанд хүйтнээрээ байна.

Хоёрдугаарт, мөс удаан хайлах учир ундаанд ус холилдох нь удаан буюу ундаа маань амт чанараа удаан хадгална.

Эцэст нь томоо гэгчийн тунгалаг мөс нь коктейлийн нэг чимэглэл болох ба шоо дөрвөлжин том тунгалаг мөс “Old Fashioned” юм уу, ром болон вискигээ саван дотор түрэн байх нь хэний ч харцыг булаах билээ.

Гэртээ яаж цэвэр тунгалаг мөс хийх вэ?

Мөс хийх тусгай машин авч болох ч  энэ нь үнэтэй, тэгээд ч гэр оронд багтахад төвөгтэй зай эзэлсэн том зүйл байдаг билээ.

Тунгалаг, цэвэрхэн дөрвөлжин мөс гаргах хамгийн сайн арга нь “чиглүүлэн хөлдөөх” арга юм.

Үүний тулд танд хэрэг болох зүйлс:

  • Хүнсний зөөврийн жижиг хөргөгч
  • Хөргөгч дотор чөлөөтэй багтах усны сав
  • Шүүсэн ус
  • Урт шүд бүхий иртэй хутга

Хийх арга:

1. Шүүсэн ус бүхий усны саваа хөргөгчиндөө хийнэ.

2. Хөргөгчөө 20-30 цаг хөлдөөгч дотор хийх ба таг нь үргэлж онгорхой байх ёстой.

3. Ийм нөхцөлд ус нэгэн чиглэл даган хөлдөх ба хана болон ёроол тусгаарлагдсан ба ус зөвхөн дээрээсээ хөлдөнө.

4. Одоо хамгийн чухал үе буюу явцыг нь хянах. Хэсэг хугацаа болгоны дараа хэр гүн хөлдөж байгааг шалгах ба тэр чигээр нь хөлдөөж огт болохгүй. Гуравны хоёр хэсэг нь хөлдөх хүртэл нь шалгаж байх ба чухам энэ хэсэг л элдэв агаарын бөмбөлөг, хийгүй цэвэрхэн, тунгалаг байна.

5. Мөс хөлдөх явц маань удаан, аажим аажмаар хөлдөж байхын тулд хөлдөөгчөө -1-3 хэмд байлгах хэрэгтэй.

6. Үр дүнд нь тунгалаг цэвэр мөс.

7. Хэрвээ усаа тэр чигээр нь хөлдөөвөл ёроол хэсэгт бүх л агаарын бөмбөлөг бусад зүйлс хуралдана.

8. Ийм мөсийг бас ашиглаж болох ба тунгалаг хэсгээ хурц хутгаар салгаж авах ба үүний өмнө хутгаа халуун усаар халаах хэрэгтэй.

9. Цэвэр тунгалаг мөсөө хүссэн хэмжээгээр дөрвөлжин болгож зүснэ.

10. Одоо энэ мөсөө архи, коктейл… зэрэг уух зүйлдээ хийж амтыг нь мэдрэх л үлдлээ.

Мөс бол сайхан коктейл бэлтгэх замаар хүний сэтгэл санааг дээшлүүлэх нэгэн хэрэгсэл бөгөөд сэтгэгдэл өндөр, маш их байх тусмаа л сайн хэрэг. Өөртөө коктейл хийгээд дотор нь томоос том тунгалаг мөс хий. Сайхан амраарай.

10
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *