Өдгөө 72 настай энэ эмэгтэй өөрийн үзэсгэлэнтэй бие галбираараа дэлхий нийтийг гайхшруулж байна. Та түүний талаар илүү ихийг мэдэх тусам улам бүр бишрэх болно

1

Зарим хүмүүс бусдаасаа илүү удаан хөгширч байхад фитнесийн фен Norma Williams цаг хугацааг хэрхэн зогсоохыг мэддэг нэгэн бололтой. Хэдийнээ 70 насыг зооглосон тэрээр яг загвар өмсөгч шиг харагддаг. Түүнд олон нийтэд хандаж хэлэх чухал мессеж байдаг: хэрэв та биедээ анхаарал тавьбал, нас ахихын хэрээр бие организм сайжрах боломжтой.

Бид та бүхэнд Norma-гийн гайхалтай бие организм, гоо сайхны талаарх мэдээллийг хүргэх боломжийг алдахыг хүссэнгүй. Та түүнээс үлгэр дуурайлал аваарай.

1.

© spoletorentals / instagram

 

2.

© spoletorentals / instagram

 

3.

© spoletorentals / instagram

 

4.

© spoletorentals / instagram

Тэр үргэлж ийм биетэй байгаагүй. Балчир наснаасаа хойш Norma эрүүл дадал зуршилтай байгаагүй бөгөөд илүүдэл жинтэй байжээ. Тэрээр 28 наснаасаа эхлэн амьдралынхаа хэв маягийг өөрчилж эхэлсэн. Ихэнх хүмүүс шөнийн цагаарх дадал зуршлаа өөрчилж чаддаггүй бөгөөд Norma ч гэсэн энэ мэдрэмжийг бусдын адил мэдэрсэн – одоо ч гэсэн өөрчлөхөөр хичээсээр байна.

 

5.

© spoletorentals / instagram

 

6.

© spoletorentals / instagram

 

7.

© spoletorentals / instagram

 

8.

© spoletorentals / instagram

Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийн хэрээр тэр амьдрал нь өөрчлөгдөж, гадаад төрх нь илүү сайхан болж байгааг анзаарчээ. Эцэст нь тэр өөртөө сэтгэл хангалуун байх хэмжээнд зорилгодоо хүрсэн байна. Амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсэж байгаа хүмүүст тэр алхам алхмаар урагшилж, үр дүн гарах хүртэл жил дамнасан хугацаа шаардлагатай байсан ч хамаагүй, хичээх хэрэгтэй гэж зөвлөжээ.

 

9.

© spoletorentals / instagram

 

10.

© spoletorentals / instagram

 

11.

© spoletorentals / instagram

Тогтмол хийх дасгалын үр дүнд түүний бие төгс болсон гэж тэр хэлсэн юм. Тэрээр 7 хоногт 4 удаа хурдан алхалт хийж, 2 удаа фитнес зааланд хичээллэдэг. Түүний хувьд дасгалын цагаа нэмж, хооллолтондоо түлхүү анхаарчээ. Тийм ч урт биш хугацааны өмнө Norma том хэмжээтэй ууттай чипс болон маш их жигнэмэг иддэг байв. Харин одоо өөрийнхөө бие дээр тулж ажиллаж байна.

 

12.

© spoletorentals / instagram

 

13.

© spoletorentals / instagram

 

14.

© spoletorentals / instagram

 

15.

© spoletorentals / instagram

Хүн бие организмдоо хүндэтгэлтэй хандах хэрэгтэй бөгөөд биеэ дaйчлах шаардлагатай гэдэгт Norma итгэдэг. Хичээгээд байх тусам л эерэг өөрчлөлт гарна – энэ бол бие организм биднийг шагнаж буй хэлбэр юм. Унжсан арьс, үрчлээ болон язралтын толбонуудаас үл хамаараад өөрийгөө болон биеэ цаг алдалгүй хайрлах ёстой!

 

16.

© spoletorentals / instagram

 

17.

© spoletorentals / instagram

 

18.

© spoletorentals / instagram

Таны бодлоор залуу, сайхан төрхийг хаанаас олж авах боломжтой вэ? Хэрэв таны амьдралд чинь нөлөөлөх дадал зуршлуудаас өөрчлөх зүйл байгаа бол тэр нь юу вэ?

11
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *