Эмч нарын тэр болгон бидэнд хэлээд байдаггүй хүний бие махбодийн тухай 18 баримт

2

Бидний бие махбодь – минут тутамд хэдэн мянган үйлдэл гүйцэтгэх төгс машин, энэ нийтлэлийг уншиж байхад ч гэсэн гүйцэтгэсээр л байгаа. Харин эзэд нь болох бид өөрсдөө тэр тухай гадарлах ч үгүй.

Таныг алмайруулах хэд хэдэн сонирхолтой баримтуудыг цуглууллаа.

  • Шинээр мэндэлсэн хүүхдэд тойг байдаггүй: зөөлөн мөгөөрс байх бөгөөд 3 наснаас эхлэх хатуурч эхэлдэг ажээ.
  • Нүдний эвэрлэгч бүрхэвч – цусаар дамжуулж хүчилтөрөгч авдаггүй цорын ганц эрхтэн, шууд агаараас авдаг байна.
  • Өөрийгөө гижигдээд инээж чадахгүй, энэ бол боломжгүй зүйл. Учир нь тархи уг үйлдлийг хүлээн авахгүй байх дохио өгсөн байдаг.
  • Хүний тархи биеийн хүчилтөрөгчийн 20%-ийг, глюкозын 50%-ийг, мөн хэвийн үйл ажиллагааг хангахад биеийн нийт энергийн 20%-ийг ашигладаг. Тархины 10-хан хувийг ашигладаг гэдэг цуурхал шүү: тархины хэсэг болгоныг бид бага багаар байнга ашиглаж байдаг ажээ.
  • Цасан сохор” – хурц гэрэлд юм харж чаддаггүйг хэлнэ.
  • Ихэнх хүмүүс тодорхой хугацаанд нэг хамраараа амьсгалдаг. Хамрын амьсгалах “ээлж” 4 цаг тутамд өөрчлөгддөг.

  • Дальтонизм (өнгө ялгах чадваргүй)-ыг эрчүүдийн өвчин гэж үздэг ч гэлээ эмэгтэйчүүдийн 0,4% нь дальтонизмоор шаналдаг (харьцуулахын тулд, эрчүүд 2-8%). Харин дальтоник байх эсэх нь эхийн генээс хамаарна.
  • Хүний үсний амьдрах хүрд 2-5 жил, харин зарим нэг нь 7 жил ч насална.
  • Хүний зүрх 1 жилд усан бассейн дүүргэх хэмжээний цус шахдаг (ойролцоогоор 2,5 сая литр).
  • 28 хоног тутамд таны арьс шинэчлэгдэж байгаа, амьдралынхаа туршид ойролцоогоор 40 кг арьс “хаяна”.
  • 1 алхам хийхийн тулд зохих дарааллын дагуу 200 гаруй булчинг суллаж, чангалах ёстой. Энэ тоо тухайн хүний бие махбодиос шалтгаалж өөр байж болно. Гэхдээ л бодит үнэнд дөхөж очсон тоо юм шүү.
  • Элэг нь эрүүл эсийн 25%-ийг хадгалж үлдсэн байх тохиолдолд нөхөж ургадаг цорын ганц эрхтэн юм.

Энэ бол хүний бие эрхтний тухай нууцын дөнгөж наад зах нь. Жишээ нь, та энэ нийтлэлийг уншихад 2 минут зарцуулсан бол ойролцоогоор 40 удаа нүдээ анивчуулсан байгаа.

56
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *