Хүүхдүүдийнхээ зургийг мотоциклынхоо урд нааж, хийж буй бүхэн нь зөвхөн тэднийхээ төлөө гэдгийг цаг ямагт ухаарч, урам зориг, эрч хүч авдаг мундаг аав

0

Сингапурын Foodpanda хоолны газарт хүргэлтийн ажил хийдэг нэгэн эр хүргэлт хийдэг мотоциклынхоо салхины шилэнд хүүхдүүдийнхээ зургийг наасан байгааг замын хөдөлгөөнд оролцож явсан хүмүүс олж анзаарчээ.

facebook.com/bart.dayak

Ийнхүү түүний зургийг “Яагаад ийм газарт гэр бүлийнхээ зургийг нааж байгаа юм бол гэж их гайхсан. Тэгээд тэднийгээ л харж ажиллах эрч хүчээ авдаг, гэр бүлийнхээ төлөө л тэмцэж яваа нэгэн аав хүн юм байна гэдгийг ухаарсан” гэсэн тайлбартайгаар цахим орчинд нийтэлжээ.

facebook.com/bart.dayak

Энэхүү дүр зураг “The Simpsons” цувралд гардгийг бид мэдэх билээ.

Энэ тухай мэдэхгүй хүмүүст тайлбарлахад, Мегги төрөхийн өмнө Гомер Симпсон цємийн цахилгаан станцад шаргуу ажиллаж байж гэр бүлийнхээ бүх өрийг дардаг тухай өгүүлдэг. Ийнхүү тэрээр гэр бүлийнхээ өрийг дарсан даруйдаа ажлаасаа гарч, өөрийн мөрөөдлийн ажил болох боулингийн төвд ажилд ордог билээ. Ийнхүү цємийн цахилгаан станцад ажиллаж байх үедээ тэрээр ажиллах урам зориг авахын тулд “Хэзээ ч бүү март, чи үүрд энд байх болно” гэсэн бичиг урдаа наасан байдаг.

Хамгаас хайрт охин Мегги нь төрсний дараа Гомероос Лиза, Меггигийн бүх зурагнууд яагаад алга болчихоод байдаг тухай асуухад Гомер, “Хамгийн хэрэгтэй цаг үед түүнийгээ харж урам зориг авдаг” хэмээдэг билээ.

3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *