Marvel-ийн ачаар амьдралаа орвонгоор нь өөрчилж чадсан 5 жүжигчин

0

Мarvel студи таныг өөрийн кино ертөнцдөө урихаар залгаж байвал заавал утсаа авдаг юм шүү. Энэ завшаан амьдралд ганц л удаа тохионо. Кинонд алдартай дүр бүтээж өөрийгөө нэр хүндтэй болгохоос гадна нэгдүгээр зэрэглэлийн багш нараар биеийн хүчний хичээл заалгуулж супер баатрын бие галбиртай болно. Эдгээр жүжигчдийн зарим нэг нь зөвхөн бие махбодын хувьд өөрийгөө өөд нь татаад зогсоогүй мөн амьдрал, ажил хөдөлмөрөө ч өөрчилж чадсан юм.

 

Бага Роберт Дауни

Бага Роберт Даунигийн хувьд бол Холливудад буцаж ирсэн хамгийн сонирхолтой түүх гэж хэлж болно. Түүний жүжигчний гараа 80-аад оны үед төдийлөн сайн эхэлж чадаагүй юм. Азаар, “Weird Science”, “The Pick-up Artist” зэрэг өсвөр үеийнхний тухай кинонууд нь амжилттай болж түүнийг найруулагчид анзаарч эхэлжээ. Инээдмийн дүрүүд бүтээснийхээ дараа өөрийгөө уянгын төрөлд хүч сорихоор шийдэж “Chaplin” киноны дүрээрээ Оскарт хүртэл нэр дэвшсэн байдаг. 90-ээд оны дундуур түүний амьдрал сүйрч эхлэх нь тэр, хар тамxийг илүүд үзэж, ажил төрөл нь дампуурлын байдалд хүрсэн. Хар тамxинаас болж шоpонд хүртэл суусан жүжигчин.

Өөрийгөө буруу замаар явж байгааг ойлгож 2000-аад оны эхээр xорт муу зуршлаасаа салахын тулд өөртэйгөө тэмцэж эхэлжээ. Түүнтэй хамтран ажиллахаас ихэнх нь цааргалж байсан зурвас үе түүнд бий. Харин Жон Фавро түүнийг Тони Старкийн дүрд яг таарна гэж Marvel-ийн багт итгүүлж чадсан тул тэд зориг гаргаж шийдсэн нь жүжигчний амьдралыг эрс өөрчилсөн юм.

Бүхний хайрыг татах супер баатрын дүр Роберт Даунигийн амьдралын эрүүл хэв маягт эргэлт буцалтгүй оруулсан ба өсвөр үеийн дүрээс булчинлаг, эр зоригтой супер баатар болгон хувиргажээ.

 

Крис Претт

Крис Праттын амьдрал Бага Роберт Даунигийх шиг огцом эргэлтгүй ч гэлээ Жеймс Ганны найруулсан “Guardians of the Galaxy” киноны Оддын эзэн Питер Квиллийн дүр түүний амьдралыг эрс өөрчилж чадсан. Түүний шүтэн бишрэгчид нь “Parks and Recreation” киноны Энди Дуайерын дүрийг нь сайн мэднэ. Энди – махлагдуу, бага зэрэг эв хавгүй залуу. Энэ жин Крисийн хувьд тохирохгүй байсан хэдий ч цуврал киноны зураг авалт дуустал жингээ барихын тулд их л хичээж байсан гэдэг.

Крис Оддын эзэн болохын тулд хувийн дасгалжуулагч Даффи Гейвертэй өдөрт 3-4 цаг хичээллэхийн зэрэгцээ махлаг галбираасаа салах гэж хоол судлаачийн тусгайлан боловсруулсан дэглэмийг чандлан баримталж байжээ. Түүнийг супер баатрын дүрд тоглож чадна гэдэгт цөөн хүн л итгэж байсан бол өнөөдөр тэрээр Холливудын хамгийн эрэлт хэрэгцээтэй жүжигчин болоод байгаа юм.

 

Крис Эванс

Нэг Крисийн тухай танилцуулсан юм чинь, бас дахиад нэг Крис байгааг мартаж болохгүй – энэ бол Крис Эванс. Түүний жүжигчний замнал Претт, Даунигийнхаас нэг их ялгараад байхгүй. Өсвөр үеийнхний тухай “Not Another Teen Movie” киноны дүрээр үзэгчдэд танил болоод хэзээ хойно Marvel-ийн ертөнцөд хөл тавьж алдаршсан. Та 2000-аад оны эхэн үед гарсан “Fantastic Four”-ийг санаж байна уу? Крис өөрийнхөө дүрийг муугүй гаргасан ч гэлээ уг кино олигтой амжилт олж чадаагүй нь харамсалтай.

Ингээд өөрийгөө өөр төрөлд хүч сорихоор шийдэж Дэнни Бойлын найруулсан “Sunshine” уянгын кинонд тоглосон байдаг. Мөн өөрийнхөө авьяас чадлыг харуулахаар Эдгард Райтын “Scott Pilgrim vs. the World” инээдмийн кинонд дүр бүтээжээ. Эдгээр бүтээлүүд нь бүгд муугүй болсон юм.

Marvel-д нэр алдраа бататгах хоёр дахь оролдлого амжилт авчирчээ. Стив Рожерсийн дүр Marvel-ийн шүтэн бишрэгчдийн дунд хайртай дүрүүдийн нэг болж Крис алдаршсан юм. Ахмад Америкийн өмсгөл түүнд зохисон гэж жигтэйхэн. Гэхдээ энэ дүрийг авахын тулд Крис нийлээдгүй жин нэмэхэд хүрсэн төдийгүй уйгагүй их хөдөлмөрийн үр дүнд л алдартай болсныг мартаж болохгүй.

 

Крис Хемсворт

Бас нэгэн Крисийг дурдахгүй өнгөрвөл нүгэл болох байх. Аянгын хаан – Крис Хемсворт. Энэхүү жагсаалтад багтсан бусад Крисүүдийг бодвол 2011 онд анхны “Thor” гарахад төдийлөн алдаршаагүй байсан юм. Тухайн үед түүний хамгийн том дүр Жей Жей Абрамсын найруулсан “Star Trek” киноны Жорж Кирк байлаа. Угаасаа бэлтгэл сайтай, булчинлаг галбираараа гологдохгүй залуу байсан ч Торын дүрийг гаргахын тулд нэмэлт хичээл авсан гэдэг. Крис Преттэй ажиллаж байсан дасгалжуулагч Даффи Гейвер түүнийг бэлдсэн бөгөөд Хемсвортын гар, мөрөнд илүү анхаарал хандуулж түүнийг шахаж байсан гэдэг. Аянгын хааны алхаа нүүр бардам байгаасай гэж тэр шүү дээ.

Хемсворт уг дүрийг гаргахын тулд 9 килограмм нэмсэн, энэ жингээ сүүлийн хэдэн жил барьсан юм. “The Avengers”–ийн сүүлчийн анги дээр Тор жин нэмсэн харагдсан гэж үү? Үнэндээ түүний бие биш юм байгаа шүү.

 

Пол Рад

Пол Радын өөрчлөлтийг сонирхоцгооё. Түүний жүжигчний гараа 90-ээд оны дунд үед “Clueless”, “Halloween: The Curse of Michael Myers” киноны дүрүүдээс эхтэй.

“Anchorman: The Legend Of Ron Burgundy”-ийн өтгөн сахалтай хөгжилтэй эрийн дүр болох Брайан Фонтаны ачаар өөрийгөө чадалтай жүжигчин гэдгээ баталж чадсан. Сэтгэлд дулаахан санагдах жирийн залуугийн энэ л дүр Скотт Лэнганыг “Ant-Man” кино багийн гишүүн болоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Дүрд нэр дэвшсэн жүжигчдээс тэр л шалгарсан юм.

45 настай жүжигчин эрс өөрчлөгдөөд ороод ирэхэд үзэгчид ихэд гайхацгааж байлаа. Рад нэгэн ярилцлагадаа: “Би үр дүнд хүрэхийг хүсдэг ч хэзээ ч xүчин чармайлт гаргадаггүй хүмүүсийн нэг л дээ” гэсэн байдаг. Рад “Ant-Man and the Wasp” киноны дүрийг бүтээхийн тулд өглөөг кардио дасгалаар эхлүүлж байв. Өдөрт олон цагаар бэлтгэл сургуулилт хийхээс гадна долоо хоногт хагас цагаар 3 удаа хүчний дасгал хийж заншжээ.

Та ч гэсэн ажил төрөл ихтэй гэж элдэв шалтаг тоочилгүй компьютерын өмнөөс босож дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй шүү.

320
ГоёГоё
53
ТэнэглэлТэнэглэл
25
БахархмаарБахархмаар
25
ХөөрхөнХөөрхөн
25
Ха ХаХа Ха
21
ГайхмаарГайхмаар
19
БурууБуруу
19
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *