
Гэрэл зурагчин Дэвид Нарваес макро гэрэл зургийн төрлөөр дагнан ажилладаг бөгөөд үнэхээр бяцхан биетэй бурхны бүтээлүүдийн гэрэл зургуудыг авдаг уран бүтээлч юм. Түүний гэрэл зурагнаа буух амьтад зүүний нүхээр ч багтах, бас цэцгийн дэлбээнд ч нуугдана. Гэрэл зурагчин ялангуяа усны дуслаар наадах дуртай. Усны дусалд амьтдын тусгалыг буулгаж гоёмсог бүтээл туурвина. Бидний сайн мэдэх ердийн хорхой шавж үлгэрийн мэт л харагдах ажээ.
Шоргоолж ус ууж байгаа нь

Цэцэгтэй аалз

Цонхон дээр унасан усны дусал цэцгийн тусгалыг өөртөө шингээжээ

Усны дусалд наранцэцгийн тусгал буусан нь

Нүүрийг нь л сайн хараад аваарай

Хорхой шавжнууд үнэхээр жижигхэн болохоор хүн ердийн нүдээр тэдний нүүр царайг тэр болгон сайн харж чаддаггүй. Тэдний нүүрийг ойроос харвал этгээд хачин санагдаж мэдэхээс гадна бүр айдас ч төрүүлж мэднэ.
Энэ аалз зүүний нүхээр өлхөн багтах нь ээ

Харин энд баллууртай харандаан дээр аалз явж байх юм

Гэрэл зурагчин ялангуяа усны дусал дээр тусгал буулган ажиллах дуртай


Түүний уран бүтээл ердийн эд зүйлсийг өөр өнцгөөс харах боломжийг олгож байгаа юм. Эндээс та ямар нэгэн сайхан зүйл ч олж харж болох юм. Эсвэл сонирхолтой зүйл ч юм уу.
Зөгий ажилдаа оржээ

Цэцгийн дэлбээнд нуугдаж тоглоцгооё

Өөрийгөө бяцхан гэдгийг яаж ойлгуулах уу?

Тосон харандааны үзүүр дээр

Дэвид Нарваесын бусад уран бүтээлийг үргэлжлүүлэн түүний Инстаграм хуудсаас нь сонирхож болно.
Бяцхан гүрвэл









