Дэлхийн хамгийн өвөрмөц мөнгөнд тооцогдох 15 зоос болон мөнгөн дэвсгэрт. Энд манай улсын зоос багтсан гэвэл та итгэх үү?

0

Дэлхийн олон улс оронд уламжлалт цаасан болон зоосон мөнгийг гүйлгээнд хэрэглэдэг билээ. Эдгээр нь нэгэн хэвийн байх бөгөөд хэний ч сонирхлыг татахаа больсон. Гэхдээ бүх мөнгөн дэвсгэрт ингэж харагдахгүй. Заримдаа сонирхол, инээд нэгэн зэрэг хүргэх өвөрмөц мөнгөн дэвсгэрттэй таарч мэднэ. Таны санаанд тодхон үлдэх тийм л этгээд, өвөрмөц зоосон мөнгө болон цаасан дэвсгэртүүдийг сонирхуулах гэж байна.

Диснейн доллар

LaL1onn3

АНУ-д 1987 оноос хойш диснейн доллар гарах болсон. Энэхүү мөнгөн дэвсгэртээр алдартай хүүхэлдэйн киноны дэлгүүр, паркуудад төлбөр хийж болно. Уг мөнгөн дэвсгэрт юугаараа онцлог вэ гэхээр голдоо алдартай хүүхэлдэйн кинонуудын баатартай ажээ – Микки болон Мини Маус, Гуфи болон Дональд Дак.

 

Дэлхий дээрх хамгийн том зоос

ndtv / KrenZBuTT

Австралид 2012 онд 1 сая долларын зоос гаргажээ.

 

Танзанийн өвөрмөц зоос. Хүний гавал бүхий дэнгийн эрвээхэй хэлбэртэй цутгасан зоос

Klipse11

 

Английн Тадворт хотод байрладаг Pobjoy Mint ордны мөнгөн пирамид зоос

jigidi

Уг сонирхол татахуйц зоосыг археологич Говард Картерын дурсгалд зориулж хийжээ. Тэрээр Тутанхамоны бунхныг олж илрүүлсэн хүн юм.

 

Канадын 2 долларын зоос харанхуйд гоё гэрэлтдэг

epic_eric2

 

Динозаврын зурагтай гурван еврогийн зоос

crossmod

Бас харанхуйд гэрэлтдэг.

 

Гитар хэлбэртэй Сомалийн мөнгөнүүд

rblbank

Эдгээр зооснууд дээр 1 долларын тэмдэглэгээ тавигдсан. Рок-н-ролл мэндэлсний 50 жилийн ойд зориулан гаргажээ. Сомаличууд иймэрхүү өнгөлөг зоосыг ямар нэгэн тэмдэглэлт баярт зориулан байнга гаргадаг уламжлалтай.

 

Этгээд хачин хэлбэртэй зоосонд зөвхөн Сомаличууд ч дуртай бус мөн Канадчууд ч гаргах дуртай

unusualcoins

 

Ярьдаг зоос

Coin Invest

Монголын 500 төгрөгийн зоос. Зоосон дээр америкийн ерөнхийлөгч Жон Кеннеди дүрслэгджээ. Зоосны доод хэсэгт жижигхэн товчлон бий. Товчлуур дээр дарвал ерөнхийлөгчийн түүхэн үгийг сонсож болно: “Би – берлин хүн”.

 

Өөртөө солирын жинхэнэ дээж агуулсан зоос

Reporter_at_large

 

Ариун рашаантай зоос

Gurtek86

Пала гэх жижигхэн улс нэгэн онцгой зоос гаргажээ. Мөнгөн зоосон дээр Мария эх дүрслэгдсэн. Зоосны дотор талд ариун рашаан хийсэн бяцхан сав бий. Уг ариун рашааныг Лурд дахь гэгээн газраас авчээ.

 

Монголын үндэсний банк болох Монголбанк ургамал, амьтантай гоёмсог зоос гаргадаг

CIT Coin Invest AG / CIT Coin Invest AG

 

Геометрийн дүрс бүхий 3D зооснууд, Сомали

Coinsberg

Нэг зоосон дээр 1 долларын тэмдэглэлээ тавигдсан.

 

Соломоны арлуудын улсууд “Шоотой тоглоом”-д зориулж кубик зоос гаргажээ

unusualcoins

 

Приднестр хууль ёсны хуванцар зоос гаргасан юм. Үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд орж эхэлсний 20 жилийн ойд зориулан хэвлэжээ

jp_koning

Эндээс та бүхэн олон жилийн өмнө алдартай байсан этгээд хачин хэлбэртэй үүрэн утаснуудыг эргэн дурсаж болно.

34
ГоёГоё
18
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *