Эрчүүдийг хайртдаа үнэнч эсэхийг шалгах үйлчилгээг Плeйбой сэтгүүлийн нэгэн модель бүсгүй 2000 ам.доллараар үзүүлж эхэлжээ

0

Инстаграм од, Плeйбой сэтгүүлийн модель Каролина Леккер эрчүүдийг хайртдаа үнэнч эсэхийг цахим сүлжээгээр нь шалгах үйлчилгээг 2000 ам.доллараар үзүүлж эхэлжээ. Саяхан Плeйбой Африк сэтгүүлийн нүүр зургийг чимсэн бүсгүй өөрийн сээтэгнэх чадварыг ийнхүү ашиглан нэмэлт орлоготой болох боломжийг бүрдүүлжээ. Түүний хувьд үйлчлүүлэгчдийнхээ дурлалт залуутай сээтэгнэж, уулзах хүртэл нь харилцдаг бөгөөд хэрэв уулзахаар тохирч чадвал үйлчилгээний хөлсөө өөртөө үлдээдэг бол татгалзсан хариу авсан тохиолдолд төлбөрийн мөнгөө буцаадаг ажээ.

Daily Star хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр “Би тэдгээр эрчүүдтэй Инстаграм чатаар холбогддог. Хэсэг хугацаанд харилцсаны дараа тэдэнтэй уулзахаар тохирч чадвал би төлбөр мөнгөө авдаг” хэмээн ярьжээ.

Өдгөө Испанийн Барселона хотод амьдарч буй тэрээр энэ үйлчилгээгээр 10,000 гаруй ам.доллар олсон хэмээгээд энэ мөнгөө цаашдаа хийлгэх гоо сайхны мэс ажилбарууддаа зарцуулна гэжээ. Түүний хувьд одоогийн байдлаар 150,000 орчим ам.долларын гоо сайхны мэс ажилбар хийлгүүлж байсан бөгөөд цаашдаа Инстаграм сүлжээн дэх хамгийн үнэтэй гоо сайхны мэс ажилбарт орсон хүн болох зорилготой аж.

5
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *