Матрикс киноны талаархи 12 баримт

1

Киберпанк төрлийн кинонууд дундаас хүн бүрийг байлдан дагуулж чадсан бүтээл болох Матриксын тухай сонирхолтой баримтуудыг танд хүргэж байна.

Матрикс киноны талаархи 12 баримт 1

1. Ах дүү Вачовски өөрсдийн киног үзэгчдэд ойлгомжтой болгохын тулд хийсвэр ертөнц гарч буй хэсгүүдийг ногоон туяатай болгож харин бодит ертөнц гарч буй хэсгүүдийг цэнхэр туяатай болгосон байна.

2. Киноны төгсгөлд орцонд болдог буудалцаантай хэсгийг санаж байгаа л биз дээ? Хэдий тэрхүү хэсэг дэлгэцэн дээр 3 минут л үргэлжилдэг боловч тус хэсгийн зураг авалтанд бүтэн 10 хоног зарцуулсан байна. Ингэсэн шалтгаан нь тухайн хэсэгт компьютер график ашиглахын оронд жүжигчдийг өөрсдөөр нь бодитоор тоглуулсанд байгаа юм.

3. Ах дүү Вачовскид киногоо хийхэд хангалттай төсөв гаргаж өгөөгүй ба тэд асуудлыг дараах байдлаар шийдвэрлэжээ. Авсан бүх мөнгөө тэд киноны зөвхөн эхэн хэсэгт л зарцуулснаар богино ч гэсэн гайхалтай дүрсийг бүтээж чадсан юм. Ингэж тэд продюсеруудын анхаарлыг ахин шинээр татсан байна.

4. Нео, Тринити хоёр анх танилцдаг клуб нь Австралийн садо-мазо хэмээх клуб байсан ба үйлчлүүлэгчид нь ч мөн байнгынх байсан юм.

Матрикс киноны талаархи 12 баримт 2

5. Матриксын системд ордог хүмүүст зориулагдсан бэлтгэлийн хэсэгт ижил царайтай хүмүүс олныг харуулахын тулд хэд хэдэн ихрүүдийг тоглуулжээ.

6. Нео анх хүний ертөнцөд сэрдэг хэсэг дээр түүний биед олон тооны зүү шигдээстэй байдаг. Киноны энэ хэсгийг авахын тулд заримыг нь бодитоор Кианугийн биед зоох хэрэгтэй болсон байна.

7. Киноны эхний хагас өнгөрөхөд Нео нийт 44 асуулт тавьсан байдаг. Энэ нь ойролцоогоор минут тутамд нэг асуулт юм.

8. Найруулагчдаас Матрикс дээр гардаг улаан, цэнхэр эмийн алийг сонгох вэ гэхэд хоёулаа цэнхэрийг сонгосон байна. Тэд үхэл дагуулсан бодит ертөнцийн оронд хийсвэр ч гэсэн тухтай ертөнцийг сонгожээ.

Матрикс киноны талаархи 12 баримт 3

9. Киноны эхлэл болон төгсгөлд утасны байршил тогтоогч дээр байх он сарыг харж болдог (1998 оны 2 сарын 18 – 1999 оны 9 сарын 18). Тус хоёр он сарыг аваад тооцоолоод үзвэл кинон дээр гарч буй үйл явдал нийт 19 сарын дотор болж өнгөрсөн гэсэн үг юм.

10. Неогийн анх орсон өрөө 101 гэсэн дугаартай байдаг. Энэ нь тус өрөөг Жорж Оруэллийн ”1984” тууж дээр гардаг 101 дүгээр өрөөтэй зүйрлэсэн нэг хэлбэр ажээ.

11. Матриксыг бүтээх санаа анх хаанаас төрсөн бэ? гэсэн асуултанд зохиолчид Льюс Кэролл, Кафка болон Марксын бүтээлийг дурьддаг ч Матрикстай тун төстэй, Уилиам Гибсоны бүтээл болох “Нейромант”-ыг дурсдаггүй байна.

12. Матрикс киноны ахан дүүсээс нэрлэвэл “The Thirteenth Floor” мөн “Dark City” байна.

 

3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/11 at 14:56

    matrix engiin towchlol VIRUS – ANTIVIRUS YM HUNII BIED GARAA HURGEHED VIRUS BOLON HUWIRDAG BOL ANTIVIRUS TOM VIURSIIJN ESREG TULALDAN ETSEST N

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *