Цаг хугацааны явцад өөрийн анхны хэмжээ, загвараасаа танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг 15 эд зүйл

0

Техник, технологийн хурд асар өндөр болсон өнөө цаг үед бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийн гадаад үзэмж ч маш хурдан өөрчлөгдөж, шинэчлэгдэх болсон билээ. Манай сайт уншигч танд анх зохион бүтээгдсэн үеэсээ хойш өнөөг хүртэл танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, шинэчлэгдсэн эд зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.

1. Сахлын xутга

© Broedels / reddit, © depositphotos.com

Гадаад төрх нь төдийлөн өөрчлөгдөөгүй мэт боловч сахлын xутгыг хэрэглэхэд илүү аюулгүй, хялбар болсон нь гарцаагүй үнэн билээ.

 

2. Хэвлэгч машин

© shutterstock.com, © depositphotos.com

Хуучин хэвлэгч машинтай харьцуулбал өнөөгийн хэвлэгч машинууд авсаархан жижиг хэмжээтэй тул албан тасалгаа, гэр орондоо гэх мэт хүссэн газартаа байршуулж хэрэглэх боломжтой болоод буй билээ.

 

3. Өсгөгч төхөөрөмж

© thomasvdijk90 / Reddit, © postmodernstudio/ depositphotos.com

Өсгөгч төхөөрөмж маш том нүсэр хэмжээтэй байсныг бид бүхэн сайн мэдэх билээ. Хэр том хэмжээтэй байна төдий чинээ сайн, чанга дуугарна гэх үзэл саяхныг хүртэл байсаар л байсан. Тэгвэл өдгөө Bluetooth холболт ашиглан ажилладаг өсгөгч төхөөрөмжүүд авч явахад хялбар жижиг, дууг өндөр чанартай дамжуулдаг болсон гэдгээрээ ялгарах ажээ.

 

4. Гал тогооны шарах шүүгээ

© Hardyplants / Wikimedia Commons, © CC BY 3.0, © depositphotos.com

Эрт цагт хүмүүс шарах шүүгээндээ мод түлж ажиллуулдаг байсан аж.

 

5. Тооны машин

© shutterstock.com, © BassF1ssh / Reddit

Анх тооны машин нэмэх, хасах, үржих, хуваах үйлдэл л хийх боломжтой байсан бол өдгөө маш олон нэмэлт үйлдлүүдийг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой болоод буй билээ.

 

6. Тоос сорогч

© Wikimedia Commons, © CC BY-SA 2.5, © shutterstock.com

Тоос сорогчийн ерөнхий үйлдэл өөрчлөгдөөгүй боловч хэлбэр хэмжээ, цэвэрлэх нөхцөл зэрэг нь асар их өөрчлөгдөөд буй. Түүнчлэн робот тоос сорогч ч хэрэглээнд нэвтрээд байна.

 

7. Угаалгын машин

© Helsinki City Museum / Wikimedia Commons, © CC BY 4.0, © zzpza / Wikimedia Commons, © CC BY 2.0

Анх 1940-өөд онд гар бариулаар ажилладаг угаалгын машин хэрэглэгдэж байсан бол өдгөө олон үйлдэлтэй, автомат угаалгын машин хэрэглэгдэх болсон билээ.

 

8. Талх шарагч

© Ari_Art14 / Reddit, © depositphotos.com

1893 онд Шотландад анхны талх шарагч төхөөрөмж зохион бүтээгдэж байжээ. Мэдээж өнөөгийн бидний мэдэх талх шарагчаас тэс өөр хэлбэр, загвартай байв.

 

9. Эмэгтэй хүний гутал

© LACMA Image Library / Wikimedia Commons, © Public domain, © Pexels.com

1740-өөд оны бөс даавуун эмэгтэй гуталнаас өнөө цагийн бүсгүйчүүдийн гоёл болсон өндөр өсгийт хүртэл ийнхүү өөрчлөгджээ.

 

10. Данх

Байнгийн арчилгаа, цэвэрлэгээ шаарддаг төмөр данхнууд өдгөө илүү өнгө үзэмжтэй, хэрэглэхэд ч хялбар болон өөрчлөгджээ.

 

11. Телевизор

© Fletcher6 / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0, © depositphotos.com

Өнгөрсөн хугацаанд хамгийн ихээр хувирч өөрчлөгдсөн зүйлсийн жагсаалтад яах аргагүй телевизор орох нь мэдээж хэрэг биз ээ.

 

12. Гар утас

© Wikimedia Commons, © Public domain, © ifeelstock/ depositphotos.com

Хүнд, том хэмжээтэй суурин утаснаас өнөөгийн бидний хэрэглэдэг ухаалаг утас хүртэл маш урт замыг туулахдаа гар утас бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болон хувирчээ.

 

13. Нарны шил

© Wikimedia Commons, © Public domain, © Rich Niewiroski Jr./ Wikimedia Commons, © CC BY 2.5

Анх хүмүүс нүдний шилийг цасан шуурганаас нүдээ хамгаалах зорилгоор хэрэглэж байсан бол өдгөө нарны хэт ягаан туяанаас нүдээ хамгаалах зорилгоор хэрэглэж байна.

 

14. Индүү

© shutterstock.com, © shutterstock.com

Өдгөө бидний хэрэглэдэг цахилгаан индүү нэгэн цагт цул төмрөөр хийгдэж, хэрэглэхийн тулд хүнээс асар их хүч шаарддаг байв.

 

15. Чихэвч

© JA.Davidson / Wikimedia Commons, © Public domain, © Seremin/ depositphotos.com

Чихэвчийг анх үүрэн холбооны операторууд хэрэглэдэг байсан бөгөөд хожим нийтийн хэрэглээнд нэвтэрч, залуусын дунд эрчийг авсан билээ. Ийнхүү чихэвч асар богино хугацааанд хүмүүсийн хэрэглээ болж хувирсан юм.

Таны бодлоор дээрх зүйлийн аль нь хамгийн ихээр өөрчлөгдсөн байна вэ?

6
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *