Уран сайхны болон хүүхэлдэйн кинонд нуугдсан нарийн ширийн зүйлсийг анхааралтай үзэгч нар олж харсан 15 тохиолдол

0

Кино бүтээл – маш нарийн ажиллагаа, ширхэг болгон чухал: жүжигчний тоглолт, найруулгаас эхлээд жижигхэн эд зүйл, гоёл чимэглэлийг ч энд онцгойлон анхаарна. Тийм ч учраас үнэхээр сайн болсон уран сайхны, олон ангит, хүүхэлдэйн кинонд сонирхолтой мөчийг олон янзаар нь харж болдог ажээ. Ийм кино үзэхэд цаг үнэхээр хурдан өнгөрдөг бөгөөд тэр болгоныг анхаарч харж амждаггүй. Тиймээс үзэгч олны хараанд өртөлгүй үлдсэн нарийн ширийн зүйлсийг нэг дор цуглуулахаар шийдсэн юм. Киног дахин үзэхдээ энэ хэсгүүдийг анхааралтай ажиглаарай.

1. “Hercules” хүүхэлдэйн киноны өргөж авсан ээж нь гол дүрд хүзүүний том ороолт өгдөг. Хэсэг хугацааны дараа ороолтыг нөмрөг болгон ашиглах болжээ.

Walt Disney Pictures

 

2. “Ийм нэгэн явдал”/“Служебный роман” киноны албан газрын хаягууд нь ёстой эрээвэр хураавар үгний цуглуулга

Киностудия «Мосфильм»

«Нии Чего», «Главбурение», «Управление Внешних Сношений», «Главрыба» зэрэг элдэв үгнүүдийг нийлүүлжээ.

 

3. Кристофер Нолан “Tenet” киноныхоо эхнээс л бидний анхаарлыг гол дүрд хандуулахыг хүсжээ. Энэ үед бид гол дүртэй танилцаа ч үгүй байлаа

Syncopy Films

Үүнийг жижигхэн залиар хийсэн юм. Гол дүр – бүхэл бүтэн отряд дундаас ганцаараа торойгоод гараад ирнэ. Мөн гол дүрийн дээр хоёр шулуун гэрэл асжээ.

 

4. “Finding Nemo” хүүхэлдэйн киноны хүү Mr.Incredible-ийн тухай комикс уншиж сууна. “The Incredibles” хүүхэлдэйн кино жилийн дараа гарах төлөвлөгөөтэй байсан юм.

Walt Disney Pictures

 

5. Харри болон Невиллийн хувцас Хогвартсын тyлааны үеэр аав нарынхаа хувцастай адилхан байна.

Warner Bros.
Warner Bros.

 

6. Шинэ Зеландын комик Брэт МакКензи “The Lord of the Rings” киноны дүрд тогложээ. Энэ удаад нэргүй нэгэн эльфийн дүрийг бүтээсэн юм. Үзэгчдэд таалагдсан тул дараа нь өөр бусад кинонуудад ч тоглох болжээ.

New Line Cinema

Брэтийн дүр шүтэн бишрэгчдэд нь таалагдсан тул дүрд нь Фигвит гэж нэр өгсөн байна. Гурвалсан киноны найруулагч Питер Жексон түүний дүрийг “The Lord of the Rings: The Return of the King” ангид нэмж өгчээ. Дараа нь эльфийн дүрийг дахин бүтээсэн, гэхдээ “The Hobbit: An Unexpected Journey” кинонд.

 

7. “The Dark Knight Rises” уран сайхны киноны Киллиан Мёрфийн бүтээсэн дүрийн баруун мөрнөөс түүний дотоод мөн чанарыг илтгэсэн зүйл цухуйж байгааг харж болох байлаа.

Legendary Pictures

 

8. “Monsters, Inc.” хүүхэлдэйн киноны Бу өөрийнхөө тоглоом дундаас загас Немог Саллид авч өгдөг. Немо 2 жилийн дараа гарах ёстой хүүхэлдэйн кино байв

Walt Disney Pictures

 

9. “The Ballad of Buster Scruggs” киноны нэг дүр түүз, наймын хослол байхад покер тоглохоос татгалздаг

Annapurna Pictures

Домог ёсоор хар түүз, наймын хослол (цэцэг, гил) алдартай бyyчин Зэрлэг Билл Хикокийг бyyдахад түүний гарт байсан гэдэг. Тэр цагаас хойш энэ хослолыг “Үxдэлийн гар” гэх болсон ба азгүйд тооцогддог болжээ.

 

10. “The Emperor’s New Groove” хүүхэлдэйн киноны лааны суурь – хүүхэлдэйн киноноос тасдаж авсан дүр юм. Тэрээр Кузко хааны зөвлөх ажээ.

Walt Disney Feature Animation

 

11. “Constantine” киноны гол дүрийн гэрийн хана дагуу устай савнууд байдгийг харсан уу?

Lonely Film Productions GmbH & Co. KG.

Кино зохиолоор бол Констатин далдын хар хүчтэй тyлалдаж байгаа, дaйснуудаа гэртээ оруулахгүйн тулд тэр ариун устай савнуудыг хана дагуу байрлуулжээ.

 

12. “Big Hero” хүүхэлдэйн киноны гэрэл зураг дээр “Lilo & Stitch” хүүхэлдэйн киноны Стичийн хувцас байгаа

Numerous-Lemon

 

13. “Batman Returns” киноны Селина Кайл дээр туссан шилний сүүдэр түүнийг удахгүй Муур-эмэгтэй болохыг илтгэнэ

Warner Bros.

 

15. “The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe” киноны xорон муу санаатны хатан хааны титэм түүний хүч сулрах тусам хайлж жижгэрдэг

The Walt Disney Company

Сайн кино жижиг сажиг зүйлээрээ ч сонирхол татаад зогсохгүй мөн гэрэл зургийн талбайн амьдралыг харуулсан гэрэл зургуудаараа ч бидний сонирхлыг татна.

6
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *