Хүн төрөлхтний үхлийн хамгийн хачирхалтай шалтгаанууд

1

Хүн төрөлхтний үхлийн хамгийн хачирхалтай шалтгаануудТөрөх үнэн, үхэх үнэн гэж хорвоогийн хатуу үнэн байдаг. Нэгэн цагт өөрөө уйлж орчлонд ирээд хожмын нэгэн өдөр өрөөл бусдыг уйлуулсаар орчлонг орхино. Хорвоогийн жам ёсоор наслах ёстой насаа гүйцээгээд нөгөө ертөнцийн хаалгыг татах нэгэн байхад цаг бусын үхэлтэй нүүр тулах нэгэн ч бий. Хорт хавдар болон бусад төрлийн элдэв өвчин эмгэг, осол аваар гэх мэтээр хорвоог орхих нь хамгийн түгээмэл шалтгаан. Гэтэл орноос унах, худалдааны автомат машинаас хөнгөн зууш авах зэргээс болж амиа алдах явдлууд байдаг аж.

1. Зөвхөн Америкт жолоо барьж байхдаа мессэж бичсэнээс болж жилд 6000 хүн амиа алддаг.
Virginia Tech Transport Institution-ы хийсэн судалгаагаар жолоо барьж байхдаа мессэж бичих нь жолоочийг 23 дахин эрсдэлтэй байдалд оруулдаг гэсэн дүгнэлт гарчээ.
2. Африкт жил бүр 2900 хүн усны үхэрт алагддаг.
 
Усны үхэр бол Африкын хамгийн аюултай амьтдын нэг. 8000 фунт жинтэй энэ амьтан 29 км/цаг хүртэл хурдан давхиж чадна. Мөн ямар ч шалтгаангүйгээр гэнэтхэн дайрч, аварга том, хурц шүдээрээ тас хаздаг. Хүнд маш түрэмгий, урьдчилан таамаглахын аргагүй ханддаг энэ амьтанд дайруулж нас барагчдын олонх нь усны үхэр болон ус эсвэл эх тугал хоёрын дунд зогсож байсан байдаг.
3. Сексийн дур хүслээс шалтгаалан амьсгал боогдсоноос болж жилд 600 хүн нас бардаг.
 
Сексийн хэтийдсэн дур хүсэл эсвэл дур тавилтаас шалтгаалан амьсгал боогдож, тархин дахь хүчилтөрөгч дутагдан нас барах явдал байдаг.
4. АНУ-д жилд 450 хүн орноос унаж нас бардаг.
 
Орноос унасан шалтгаанаар жил бүр 1,8 сая хүн яаралтай тусламжийн өрөөнд орж ирдэг ба 400,000 орчим хүн эмнэлэгт хэвтдэг байна. Хамгийн их аюулд учирдаг насныхан нь бага насны хүүхэд эсвэл настай хүмүүс байдаг аж.
5. Орост жил бүр 100 хүн хонгорцог буюу унжсан мөснөөс болж нас бардаг.
 
6. Зөвхөн Филиппинд жил бүр 20-40 хүн далайн залхагнаас болж амиа алддаг.
 
Ихэнх далайн залхаг үхлийн аюул учруулдаггүй ч зарим төрөл нь маш аюултай.
7. АНУ-д жил бүр 34 хүн нохойд бариулж нас бардаг.
 
АНУ-д жил бүр 4,7 сая хүн нохойд хазуулдаг. Өдөр бүр 1000 америк хүн нохойд хазуулснаас болж яаралтай тусламж авдаг. Хохирогчдын олонх нь болох хүүхдүүд ихэвчлэн нүүрэндээ хазуулсан байдаг.
8. Шоргоолжнууд жилд 30 хүнийг цааш харуулдаг.
 
Шоргоолжны 280 орчим төрөл зүйл нь үхлийн аюул учруулж чадах ба Африкын олонх шоргоолжнууд маш аюултай. 20 сая орчим тоогоор бүлэглэн амьдрах энэ бяцхан шавьж олз эсвэл дайснаа олуулаа барьдаг. Шоргоолжноос болж амиа алдагсдын олонх нь шоргоолжны үүрний орчимд унтаж байхдаа үй олон удаа хазуулснаас болж нас барсан байдаг аж.
9. Автомат худалдааны машин жил бүр 13 хүний амийг авч оддог.
 
Худалдааны машинаас хөнгөн зууш авах гэсэн 10-13 хүн машинд даруулж нас бардаг байна.
10. Жилд 4 хүн галзуу хулгана дээр сууснаас болж амиа алддаг.
 
Ер нь бол галзуу хулгана дээр сууснаас болж бэртэж гэмтэх тохиолдол маш бага. АНУ-д гэхэд жилд 900 сая хүн галзуу хулгана дээр суудаг ч ердөө 124,000 гэмтсэн тохиолдол гардаг. 1994-2004 онд галзуу хулганаас болж амиа алдагсдын тоо 40 байсан бол одоо АНУ-д жилд 4 хүн нас бардаг гэсэн тооцоо гарчээ.
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. admin

    2014/03/25 at 18:25

    test

  2. admin

    2014/03/25 at 18:25

    Тест

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *